599 дугаарт ON гэсэн хүсэлт илгээх үед өөр ямар үйлчилгээ нээгдэх бол?
Дараа төлбөрт
Дараа төлбөрт Миний моби багцын хэрэглэгч 599 дугаарт On гэсэн хүсэлт илгээхэд "мессэж роуминг болон зөвхөн гаднаас дуудлага хүлээн авах" үйлчилгээ нээгдэнэ. Өөрөөр хэлбэл та мессэж илгээх хүлээн авах, гаднаас ирсэн дуудлагыг хүлээн авах боломжтой болно. Харин гадагшаа дуудлага хийх эрх нь хаалттай байна.
Урьдчилсан төлбөрт, Хосолсон төлбөрт
Урьдчилсан болон Хосолсон төлбөрт хэрэглэгчид 599 дугаарт On гэсэн хүсэлт илгээхэд "зөвхөн мессэж роуминг" үйлчилгээ нээгдэнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид гаднаас дуудлага хүлээн авах үйлчилгээ нээгдэхгүй.