Газ мэдрэгч төхөөрөмж гарын авлага

Газ мэдрэгч төхөөрөмж гарын авлага
Газ мэдрэгч төхөөрөмж танилцуулга
Ухаалаг төхөөрөмж нь газ илэрмэгц дохиолол дуугарган, таны гар утас болон ТВ аппликэйшн рүү шуурхай мэдэгдэл илгээнэ. Хаанаас ч төхөөрөмжөө хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг, найдвартай шийдэл юм.

Хайрцганд дагалдах хэрэгсэл
| Дагалдах хэрэгсэл | Тоо ширхэг |
| Газ мэдрэгч | 1 |
| Тэжээлийн адаптер | 1 |
| Гарын авлага | 1 |
| Хананд тогтоох хэрэгсэл | 2 |
Гэрэл болон дохиоллын утга
| Гэрэл | Дохиолол | Утга |
| Шар гэрэл удаанаар анивчих | 🚫 | Урьдчилан халаах горимд байна |
| Ногоон гэрэл асаалттай байх | 🚫 | Төхөөрөмж хэвийн ажиллаж байна |
| Шар гэрэл асаалттай байх | 10 сек тутамд дохиолол дуугарна | Мэдрэгч ажиллахгүй байна |
| Улаан гэрэл хурдан анивчих | Дохиолол хурдан дуугарна | Газ илэрсэн |
| Шар гэрэл анивчих | 🚫 | Ашиглалтын хугацаа дууссан байна |
| Улаан, ногоон, шар гэрэл ээлжлэн анивчих | Дохиолол дуугарна | Төхөөрөмж өөрийн хэвийн ажиллагааг шалгаж байна |
Төхөөрөмж тохиргоо
- Төхөөрөмжийг асаасны дараа мэдрэгч 1–3 минутын турш урьдчилан халаах горимд ажиллана. Энэ үед шар гэрэл анивчина.
- Сүлжээний тохиргооны горимд оруулахын тулд “Дахин ачаалах” товчийг 5 секунд дарж байгаад суллана. Үүний дараа ногоон гэрэл анивчиж эхэлнэ.

Сүлжээнд холбох заавар:
- Хэрэв сүлжээнд амжилттай холбогдвол ногоон гэрэл 5 секундийн турш тогтвортой асаж, дараа нь байнга ассан төлөвт шилжинэ. Үүний дараа төхөөрөмж хэвийн хяналтын горимд ажиллаж эхэлнэ.
- Хэрэв төхөөрөмж 60 секундийн дотор сүлжээний тохиргооны горимд орж чадахгүй бол шар гэрэл 5 секундийн турш тогтвортой асаад унтарна.
Төхөөрөмжөө холбох
Гар утасны аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран
- IOS: App store.
- Android: Play Store апликейшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж дараах апликейшныг татаж суулгана уу.

АЛХАМ 2
Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.
Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO апликейшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ үү.
АЛХАМ 3
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 4
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 5
“Mobi SmartHome” аппликэйшн-руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, холбох төхөөрөмжөө сонгоно уу.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй апликейшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфейс нь өөр байж болно.
АЛХАМ 6
Газ мэдрэгч төхөөрөмжийг асаасны дараа “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл 5 секунд удаан дарна. “I am ready” дээр дарснаар хайлтын төлөвт орно.

АЛХАМ 7
Төхөөрөмж амжилттай нэмэгдсэн утга харагдах үед “OK” товчин дээр дарж ашиглаж эхэлнэ үү.
Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй апликейшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфейс нь өөр байж болно.
ТВ аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 2
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 3
VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товч дээр даран, аппликейшнийг бүтэн дэлгэцийн (Full Screen) горимд шилжүүлнэ. Смарт Хоум цэсээс доорх дарааллын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.
Full screen > Add device
АЛХАМ 4
Утаа мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл удаан дарж хайлтын төлөвт шилжүүлнэ үү.
АЛХАМ 5
Төхөөрөмжийг хайж олсны дараа “OK” товчин дээр дарснаар төхөөрөмж амжилттай нэмэгдэнэ.
Төхөөрөмж хяналт
Нүүр хуудасны “Devices” хэсэгт төхөөрөмж харагдах бөгөөд дараах төлөвтэй харагдана. Үүнд:
- Газ илэрсэн (Detected)
- Хэвийн (Normal)
- Төхөөрөмж унтарсан (Device Offline) гэсэн төлөвүүд багтана.

Баруун дээд буланд байрлах тохиргооны “⚙️ “ товчийг дарж төхөөрөмжийн нэрийг өөрчлөх, өрөө солих, мөн төхөөрөмж устгах үйлдлүүдийг хийх боломжтой.
Төхөөрөмж устгах
Гар утасны аппликэйшн ашиглан устгах
Төхөөрөмжийн “Home” хуудас руу орж, тохиргоо (Settings) цэсийн баруун дээд буланд байрлах “ 🗑️ “ товчийг дарна уу.
Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “Done” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.
ТВ аппликэйшн ашиглан устгах
Устгах төхөөрөмжийг сонгон, “OK” товчийг удаан дарна. Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “OK” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

Төхөөрөмж суурилуулалт
Анхааруулга
- Бүтээгдэхүүнийг шатамхай хий, газ (метан) ашигладаг төхөөрөмж байрладаг дотор орчинд суурилуулна уу.
- Бүтээгдэхүүнийг гадаа суурилуулж болохгүй. Суурилуулах орчны температур 0°C – +55°C-ийн хооронд байгаа эсэхийг шалгана уу.
- Хийн төхөөрөмжөөс (жишээлбэл, хийн плитка) ялгарах дулаан, уур, утааны үлдэгдэлд шууд өртөх газар (жишээлбэл: плитканы яг дээд талд) суурилуулж болохгүй.
- Бүтээгдэхүүн болон хийн төхөөрөмжийн хооронд саад тотгор байхгүй эсэхийг шалгана уу. Саадтай бол хий алдагдсаныг илрүүлж чадахгүй байж болзошгүй.
- Агаарын урсгал ихтэй газар, тухайлбал агаар оруулах нүх, агааржуулагч, цонх, хаалганы ойролцоо суурилуулж болохгүй. Учир нь хий алдагдсаныг зөв илрүүлж чадахгүй байж болзошгүй.
- Бүтээгдэхүүнийг цахилгааны залгуурт зөв холбож, тухайн залгуурт цахилгаан байгаа эсэхийг шалгана уу.
- Бүтээгдэхүүнийг шруп ашиглан суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв 3M наалт ашиглан суурилуулсан бол үүнээс үүдэн гарах бүтээгдэхүүний гэмтэл болон аюулгүй байдлын аливаа эрсдэлийг хэрэглэгч өөрөө хариуцна. Хэрэв 3M наалт ашиглах бол бүтээгдэхүүнийг тэгш, толигор, хуурай, цэвэр гадаргууд наана уу.
- Бүтээгдэхүүн гадаргууд бат бөх бэхлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж, унахаас сэргийлнэ үү.
Зөв байрлуулах
- Таазанд суурилуулах: Бүтээгдэхүүнийг хийн эх үүсвэрээс
- 1.5–3 м-ийн зайд, таазанд цагираг хэлбэрийн бүсэд суурилуулна.
- Хананд суурилуулах: Бүтээгдэхүүнийг таазнаас 0.2–0.6 м доош, мөн хийн эх үүсвэрээс 1.5 м-ийн зайд хананд суурилуулна.

Зөв суурилуулах заавар
- Шрүп ашиглан суурьлуулах

2. Хоёр талт наалт ашиглан суурьлуулах

Төхөөрөмж ажиллагаа
Урьдчилан халаах төлөв
Бүтээгдэхүүнийг асаасны дараа урьдчилан халаах төлөвт орно. Энэ хугацаанд шар гэрэл анивчина. Урьдчилан халаах ажиллагаа дуусмагц (хамгийн ихдээ 3 минутын дараа) ногоон гэрэл тогтвортой асна.
Хэвийн ажиллагааны төлөв
Бүтээгдэхүүн хэвийн ажиллаж байгаа үед ногоон гэрэл тогтвортой ассан байх бөгөөд дуут дохио дуугарахгүй.
Дохиоллын төлөв
Бүтээгдэхүүн хэвийн ажиллаж байх үед хий илэрвэл улаан гэрэл анивчиж, дуут дохиолол (buzzer) дуугарна.
Алдааны төлөв
Төхөөрөмжид алдаа гарсан үед шар гэрэл анивчиж, дуут дохио 6–10 секунд тутамд нэг удаа дуугарна.
Туршилтын горим
Бүтээгдэхүүн ажиллаж байх үед Дуугүй болгох/Өөрийгөө оношлох (Mute/Self-diagnostic) товчийг дарж туршилтын горимд орно. Туршилтын горимд орсны дараа төхөөрөмж утасгүй дохиоллын дохио илгээнэ. Туршилт дуусмагц утасгүй дохиоллыг цуцлах дохио илгээнэ.
Тогтмол арчилгаа
Бүтээгдэхүүнийг хэвийн ажиллагаатай байлгахын тулд дараах зааврыг мөрдөнө үү.
- Хэрэглэгчийн гарын авлагын дагуу бүтээгдэхүүнийг зөв суурилуулж, ашиглаж, арчилна.
- Сар бүр өөрийгөө оношлох (Self-diagnostic) туршилт хийнэ үү. Төхөөрөмж ажиллаж байх үед Дуугүй болгох/Өөрийгөө оношлох (Mute/Self-diagnostic) товчийг дарж, төхөөрөмжөөс гэрэл болон дуут дохиолол хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.
- Гурван сар тутамд бүтээгдэхүүний гадаргууг бага зэрэг чийгтэй алчуураар арчиж, агаарын оролтын нүхний тоос, тослогийг цэвэрлэж, агаарын урсгал болон дохиоллын ажиллагааг хэвийн байлгана уу. Нойтон алчуур, спирт, ацетон зэрэг химийн уусгагч ашиглан цэвэрлэж болохгүйг анхаарна уу.
- Жилд нэг удаа бүтээгдэхүүний мэдрэгчийг үзлэгт хамруулна уу. Зөвхөн стандарт хий болон зориулалтын шалгах төхөөрөмжтэй, эрх бүхий байгууллагад хандана уу.
Хий алдагдсан үед авах арга хэмжээ
Агаар дахь шатамхай хийн агууламж урьдчилан тохируулсан дохиоллын босго хэмжээнд хүрэх буюу түүнээс давсан тохиолдолд төхөөрөмж дохиоллын төлөвт орно. Энэ үед дараах арга хэмжээг авна уу. Үүнд:
- Хийн хоолойн хаалтыг нэн даруй хаана.
- Агаар сэлгэлт хийхийн тулд цонх, хаалгыг нээнэ.
- Тамхины асаагуур, шүдэнз, хийн түлш зэрэг бүх галын эх үүсвэрийг унтрааж, ус халаагч болон хийн төхөөрөмжийн цахилгаан асаагуур зэрэг гал эсвэл цахилгаан оч үүсгэж болзошгүй аливаа төхөөрөмжийг бүү ашиглаарай.
- Ямар ч цахилгаан хэрэгслийг асаах, унтраах үйлдэл бүү хийгээрэй.
- Хий алдагдсан шалтгааныг шалгаж, холбогдох
- байгууллагад яаралтай мэдэгдэн, асуудлыг шийдвэрлүүлнэ үү.
*Яаралтай тусламжийн дугаар (гал түймэр) – 101
Алдаа засварлах (TROUBLESHOOTING)
| Асуудал | Боломжит шалтгаан | Шийдвэрлэх арга |
| Төхөөрөмжийг асаах бүрт урьдчилан халаах төлөвт (шар гэрэл анивчина) удаан байна. |
|
|
| Шар гэрэл анивчиж, дуут дохио "DI" гэж дуугарна. | Төхөөрөмж гэмтэлтэй байна. | Нийлүүлэгчтэй холбогдоно уу. Лавлах: 2288, 75952288 |
Үзүүлэлт
Газ мэдрэгч төхөөрөмж | |
| Утасгүй холболт Wi-Fi | ZigBee |
| Дамжуулах давтамж | 2.4 GHz |
| Ажиллах хүчдэл | AC220V |
| Зогсолтын үеийн гүйдэл | ≤200 mA |
| Ажиллах температур | -10°C ~ +55°C, ≤95% RH |
| Илрүүлэх хий | Метан хий (Байгалийн хий) |
| Дохиоллын босго | 8% LEL Метан (Байгалийн хий) |
| Агууламжийн алдаа | ±3% LEL |
| Дохиоллын арга | Дуут болон гэрлэн дохиолол, утасгүй холболтын дохиолол |
| Дохиоллын дууны түвшин | ≥70 dB (хийн мэдрэгчээс 1 м-ийн зайд) |
| Суурилуулах арга | Хананд эсвэл таазанд суурилуулах |
| Хэмжээ | Ø85 мм × 30 мм |
Анхааруулга
- Төхөөрөмжийг суурилуулах болон ашиглахын өмнө энэхүү гарын авлагатай сайтар танилцаж, зааврын дагуу ашиглана уу.
- Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн хоолойгоор дамждаг метан хий
- (байгалийн хий)-г илрүүлэх зориулалттай бөгөөд баллонтой шингэрүүлсэн шатдаг хий (LPG)-д ашиглах боломжгүй.
- Бутан асаагуурын хий, цэвэр байгалийн хий зэрэг өндөр
- агууламжтай шатамхай хийг бүтээгдэхүүнд шууд хүргэж туршиж болохгүй. Ингэснээр мэдрэгчийн мэдрэмж буурах эсвэл төхөөрөмж бүрэн ажиллагаагүй болох эрсдэлтэйг анхаарна уу.
- Бүтээгдэхүүний ойролцоо үсний лак, шавьж устгах бодис,
- будаг, цавуу, шингэрүүлэгч зэрэг химийн бодисыг их хэмжээгээр бүү хэрэглээрэй. Энэ нь хуурамч дохиолол үүсгэхээс гадна төхөөрөмжийн ашиглалтын хугацааг богиносгож болзошгүйг анхаарна уу.
- Төхөөрөмжийн доторх мэдрэгчийн ашиглалтын хугацаа
- ердийн нөхцөлд 5 жил байдаг. 5 жилийн дараа мэдрэгчийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, шаардлагатай бол солиулах эсвэл төхөөрөмжийг шинээр солихыг зөвлөж байна.
- Төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа эсэхийг тогтмол
- шалгаж байна уу.
- Хэрэв бүтээгдэхүүнийг будсан гадаргууд 3M наалтаар бэхэлсэн бол будаг хууларснаас төхөөрөмж унах эрсдэлтэй. Үүнээс үүдэн гарах аливаа гэмтэл, хохирлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
- Төхөөрөмжийг зөвхөн дотоод орчинд ашиглах бөгөөд ус,
- чийг, тоосжилт ихтэй, нарны шууд тусгалтай эсвэл өндөр температуртай орчинд байрлуулахгүй байхыг анхаарна уу.
- Төхөөрөмжийг хүчтэй доргилт, уналт, механик гэмтэл, ил гал болон халаалтын төхөөрөмжөөс хол байлгаж ашиглана уу. Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
- Zigbee Gateway нь газ мэдрэгч төхөөрөмжийг холбох төв
- төхөөрөмж тул түүний ажиллагаа хэвийн байгаа эсэхийг тогтмол шалгана уу.
- Интернэт холболт, төхөөрөмжийн төлөв болон мобайл
- аппликэйшны мэдэгдлийн тохиргоог тогтмол шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу.
- Цахилгаан болон интернэт тасарсан үед төхөөрөмж болон
- түүнд холбогдсон мэдрэгчүүдийн мэдээлэл дамжуулах ажиллагаа түр хугацаанд зогсохыг анхаарна уу. Холболт сэргэсний дараа төхөөрөмж автоматаар дахин холбогдоно. Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, үйлчилгээний төвд хандана уу.
- Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу
- ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаж баталгаажуулаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон үйлчилгээ үзүүлэгч нар хариуцлага хүлээхгүй.
mobiAI-с асуух