Ухаалаг ус мэдрэгч гарын авлага

Ухаалаг ус мэдрэгч гарын авлага
Ухаалаг ус мэдрэгч төхөөрмжийн танилцуулга
Ухаалаг ус мэдрэгч төхөөрөмжийг ус алдах эрсдэлтэй хэсэгт байрлуулснаар 24/7 хяналт тавих боломжтой ба таны гар утас болон ТВ аппликэйшнд анхааруулах мэдэгдэл өгч эрсдэлийг цаг алдалгүй хянах боломжийг олгоно.

🔋1100 mAh багтаамжтай баттерей:
- Төхөөрөмжийг цэнэглэх шаардлагагүй.
- Төхөөрөмжийн өөрийн баттерей нь 5-10 хүртэлх жил ажиллах хүчин чадалтай.
Төхөөрөмж холбох
Гар утасны аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран
- IOS: App store,
- Android: Play Store аппликэйшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж аппликэйшныг татаж суулгана.

АЛХАМ 2
Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.
Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO аппликэйшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ үү.
АЛХАМ 3
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 4
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 5
“Mobi SmartHome” аппликэйшн-руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, холбох төхөөрөмжөө сонгоно уу.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
АЛХАМ 6
Ус мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл удаан дарна. Дараа нь “I am ready” дээр дарж, “Done” сонголтыг сонгосноор хайлтын төлөвт орно.
АЛХАМ 7
Хайлтын хэсгээс тохирох төхөөрөмжөө сонгон “Done” сонголтыг сонгосноор амжилттай нэмэгдэнэ.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
ТВ аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 2
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 3
VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товч дээр даран Смарт Хоум цэсээс доорх дарааллын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.
Full screen > Add device
АЛХАМ 4
Ус мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл удаан дарж хайлтын төлөвт шилжүүлнэ үү.
АЛХАМ 5
Төхөөрөмжийг хайж олсны дараа “OK” товчин дээр дарснаар төхөөрөмж амжилттай нэмэгдэнэ.

Төхөөрөмж хяналт
Нүүр хуудасны “Devices” хэсэгт төхөөрөмж харагдах бөгөөд дараах төлөвтэй харагдана. Үүнд:
- Ус илэрсэн (Detected)
- Хэвийн (Normal)
- Төхөөрөмж унтарсан (Device Offline) гэсэн төлөвүүд багтана.

Нүүр хуудасны Device хэсгээс ус мэдрэгч төхөөрөмжийг сонгон дарж, төлөвийн өөрчлөлтийн дэлгэрэнгүй түүхийг харах боломжтой.
Баруун дээд буланд байрлах тохиргооны “арааны зурагтай“ товчийг дарж төхөөрөмжийн нэрийг өөрчлөх, өрөө солих, мөн төхөөрөмж устгах үйлдлүүдийг хийх боломжтой.
Төхөөрөмж устгах
Гар утасны аппликэйшн ашиглан устгах
Төхөөрөмжийн “Home” хуудас руу орж, тохиргоо (Settings) цэсийн баруун дээд буланд байрлах “🗑️“ товчийг дарна уу.
Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “Done” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.
ТВ аппликэйшн ашиглан устгах
Устгах төхөөрөмжийг сонгон, “OK” товчийг удаан дарна. Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “OK” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

Гэрлэн сигналын утга
| Гэрэл | Сигнал |
| Ногоон гэрэл анивчина /Холбох үед/ | Төхөөрөмжийг дахин ачаалуулж (reset хийж) дууссан. |
| Ногоон гэрэл 1 сек тутамд нэг удаа анивчиж, 30 сек үргэлжилнэ | Сүлжээнд холбогдох (distribution network) горимд орсон. |
| Ногоон гэрэл анивчина | Ус мэдэрсэн. |
Анхааруулга
- Төхөөрөмжийг суурилуулахын өмнө гарын авлагыг бүрэн уншиж, зааврын дагуу ашиглана уу.
- Төхөөрөмжийг ус алдах эрсдэлтэй хэсэгт (угаалтуур, угаалгын машин, хоолойн холболт орчим гэх мэт...) зөв байрлуулна уу.
- Төхөөрөмжийг бүхэлд нь усанд дүрэхийг хориглоно. Зөвхөн мэдрэгч хэсэг усанд хүрэх боломжтой байхаар байрлуулна уу.
- Хэт өндөр эсвэл бага температур, нарны шууд тусгал, байнгын өндөр чийгшилтэй орчинд байрлуулахгүй байна уу.
- Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
- Интернэт холболт, төхөөрөмжийн төлөв болон утасны мэдэгдлэл/Notifications/ тохиргоог тогтмол шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу.
- Төхөөрөмжийг хүүхдийн гар хүрэхгүй, аюулгүй байрлалд суурилуулна уу.
- Төхөөрөмж ус, чийг мэдэрсэн тохиолдол бүрд мэдэгдэл илгээх бөгөөд гар утсаны Settings -> Notifications -> mobi SmartHome тохиргоо идэвхтэй байгаа эсэхийг шалгана уу.
- Интернэт холболт, цахилгаан тэжээл, gateway төхөөрөмж, мобайл аппликэйшн, push notification үйлчилгээ болон бусад гуравдагч талын системийн доголдлоос шалтгаалан мэдэгдэл саатах, хүргэгдэхгүй байх, эсвэл төхөөрөмж түр хугацаанд идэвхгүй болох боломжтой.
- Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, эрх бүхий үйлчилгээний төвд хандана уу.
- Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон нийлүүлэгч хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү төхөөрөмж нь аюулгүй байдлыг хянах, мэдээлэл өгөх зориулалттай туслах хэрэгсэл бөгөөд аливаа эрсдэл, хохирол, халдлага, ослоос бүрэн хамгаалах баталгаа болохгүйг анхаарна уу.
- Баталгаат хугацаа 3 сар
- Төхөөрөмжийн талаар нэмэлт лавлагаа, санал хүсэлтээ info@mobinet.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.
mobiAI-с асуух