Агуулга руу шилжих
Mobicom

    Ухаалаг хаалга & цонхны мэдрэгч гарын авлага

    Ухаалаг Хаалга & Цонхны мэдрэгчийн гарын авлага

    Ухаалаг хаалга & цонхны мэдрэгч танилцуулга

    Ухаалаг Хаалга & Цонхны мэдрэгч нь хаалга/цонх нээгдэх, хаагдах тохиолдол бүрд таны гар утас болон ТВ аппликэйшнд анхааруулах мэдэгдэл илгээж, нөхцөл байдлыг цаг алдалгүй хянах боломж олгоно.

    Суурилуулахад хялбар – Өөрөөсөө наалттай тул хаалга, цонхон дээр шууд нааж ашиглахад тохиромжтой.

    🔋Баттерей

    • Төхөөрөмжийг цэнэглэх шаардлагагүй.
    • Төхөөрөмжийн өөрийн баттерей нь 5+ жил ажиллах хүчин чадалтай.
    • Нарны зай хураагуурын тусламжтайгаар төхөөрөмжийн баттерей ашиглалт 10 жил хүртэл нэмэгдэх боломжтой.
     
     

    Төхөөрөмж холбох

    Гар утасны аппликэйшн ашиглан холбох

    АЛХАМ 1

    Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран

    • IOS: App store,
    • Android: Play Store аппликэйшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж аппликэйшныг татаж суулгана.

    АЛХАМ 2

    Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.

    Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO аппликэйшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ.

    АЛХАМ 3

    VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.

    *Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

    АЛХАМ 4

    Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.

    *Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!

    АЛХАМ 5

    “Mobi SmartHome” апликейшн-руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, холбох төхөөрөмжөө сонгоно уу.

    Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.

    АЛХАМ 6

    Хаалга & Цонх мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл 5 секунд дарна. Дараа нь “I am ready” дээр дарж, “Done” сонголтыг сонгосноор хайлтын төлөвт орно.

    АЛХАМ 7

    Хайлтын хэсгээс тохирох төхөөрөмжөө сонгон “Done” сонголтыг сонгосноор амжилттай нэмэгдэнэ.

    Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.

     
     

    ТВ аппликэйшн ашиглан холбох

    АЛХАМ 1

    VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.

    *Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

    АЛХАМ 2

    Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.

    *Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!

    АЛХАМ 3

    VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товч дээр даран Смарт Хоум цэсээс доорх дарааллын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.

    Full screen > Add device

    АЛХАМ 4

    Хаалга & цонхны мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл 5 секунд дарна.

    АЛХАМ 5

    Төхөөрөмжийг хайж олсны дараа “OK” товчин дээр дарснаар төхөөрөмж амжилттай нэмэгдэнэ.

     
     
     
     

    Төхөөрөмж хяналт

    Нүүр хуудасны “Devices” хэсэгт төхөөрөмж харагдах бөгөөд дараах төлөвтэй харагдана. Үүнд:

    1. Нээлттэй (Open)
    2. Хаалттай (Closed)
    3. Төхөөрөмж унтарсан (Device Offline) гэсэн төлвүүд багтана.

    Нүүр хуудасны Device хэсгээс хаалга & цонх мэдрэгч төхөөрөмжийг сонгон дарж, төлөвийн өөрчлөлтийн дэлгэрэнгүй түүхийг харах боломжтой.

    Баруун дээд буланд байрлах тохиргооны "арааны зурагтай" товчийг дарж төхөөрөмжийн нэрийг өөрчлөх, өрөө солих, мөн төхөөрөмж устгах үйлдлүүдийг хийх боломжтой.

     
     

    Төхөөрөмж устгах

    Гар утасны аппликэйшн ашиглах

    Төхөөрөмжийн “Home” хуудас руу орж, тохиргоо (Settings) цэсийн баруун дээд буланд байрлах  “🗑️“ товчийг дарна уу.

    Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “Done” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

     
     

    ТВ аппликэйшн ашиглан устгах

    Устгах төхөөрөмжийг сонгон, “OK” товчийг удаан дарна. Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “OK” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

     
     
     
     

    Гэрлэн сигналын утга

    Гэрэл Сигнал
    Ногоон гэрэл анивчина Төхөөрөмжийг дахин ачаалж (reset хийж) дууссан.
     
     

    Анхааруулга

    • Төхөөрөмжийг суурилуулахын өмнө энэхүү гарын авлагыг бүрэн уншиж, зааврын дагуу ашиглана уу.
    • Мэдрэгч болон соронзон хэсгийг хоорондоо зөв нийлэхээр зай, байрлалыг тохируулан суурилуулна уу.
    • Төхөөрөмжийг зөвхөн дотоод орчинд ашиглах бөгөөд ус, чийг, тоосжилт ихтэй, өндөр температуртай орчинд байрлуулахгүй байхыг анхаарна уу.
    • Төхөөрөмжийг хүчтэй доргилт, уналт, механик гэмтэл, ил гал, халаалтын төхөөрөмжөөс хол байлгаж хамгаална уу.
    • Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
    • Төхөөрөмж нь хаалга, цонх нээгдсэн болон хаагдсан тохиолдол бүрд мэдэгдэл илгээдэг. Мэдэгдэл хүлээн авахын тулд Settings → Notifications → mobi SmartHome тохиргоо идэвхтэй байгаа эсэхийг шалгана уу.
    • Интернэт холболт, төхөөрөмжийн төлөв болон мобайл аппликэйшны мэдэгдлийн тохиргоог тогтмол шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу.
    • Интернэт холболт, цахилгаан тэжээл, gateway төхөөрөмж, мобайл аппликэйшн, push notification үйлчилгээ болон бусад гуравдагч талын системийн доголдлоос шалтгаалан мэдэгдэл саатах, хүргэгдэхгүй байх, эсвэл төхөөрөмж түр хугацаанд идэвхгүй болох боломжтой.
    • Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, эрх бүхий үйлчилгээний төвд хандана уу.
    • Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон нийлүүлэгч хариуцлага хүлээхгүй.
    • Энэхүү төхөөрөмж нь аюулгүй байдлыг хянах, мэдээлэл өгөх зориулалттай туслах хэрэгсэл бөгөөд аливаа эрсдэл, хохирол, халдлага, ослоос бүрэн хамгаалах баталгаа болохгүйг анхаарна уу.
    • Баталгаат хугацаа 3 сар
    • Төхөөрөмжийн талаар нэмэлт лавлагаа, санал хүсэлтээ info@mobinet.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.