Та дараах зааврын дагуу өрхийн интернэтийн хурдаа шалгах боломжтой.

Windows үйлдлийн системтэй компьютер дээр PPPoe холболт үүсгэх

Дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах сүлжээний зураг дээр хулганы баруун товчыг дарж Open Network & Internet settings цэсийг сонгоод Ethernet – Network and Sharing Center цэсийг сонгоно.


Гарч ирсэн цонхноос Set up a new connection or network – Connect to the Internet – Next – Broadband [PPPoE] гэдгийг сонгоход хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үг бичих талбар гарч ирнэ. Уг талбарт хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үгийг зөв оруулаад connect дарахад интернэтэд холбогдоно.


Хэрэв хэрэглэгчийн холболт тасарсан бол 651, нэвтрэх нэр болон нууц үг буруу бол 691 гэсэн алдаа заана.

Macbook, imac дээр PPPoe холболт үүсгэх

Программын алхамын тайлбар:

  1. Компьютерийн дэлгэцний цэснээс Apple logo дээр дарна.
  2. System Preferences дээр дарна. 
  3. Internet & Wireless дээр дарна.
  4. Network сүлжээний тохиргооруу орно.
  5. Configure IPv4 цэс рүү орж 
  6. Create PPPoE Service сонголтыг сонгоно.
  7. Service name дээр дурын нэр өгч болно. 
  8. Интернэт авч байгаа компаниас өгсөн Username password  бичээд remember this password чагтлаад connect хийнэ.
  9. Ip address хэсэгт ip хаягаа авч амжилттай холбогдсон байна. Холбогдоогүй бол ip хаягаа авч чадахгүй юм.
 




  1. Төхөөрөмжүүдийг доор газар тавихгүй байх, зориулалтын хайрцганд (Rack) хийн байрлуулах
  2.  Сүлжээний төхөөрөмжүүдийг аль болох хүний хөлөөс хол байрлуулах
  3. Тоос шороогүй цэвэр орчинд байрлуулах
  4. Ус чийгнээс хол байлгах
  5.  Тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангах (хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх), төхөөрөмж залгасан залгуураас хүчдэл их шаардах тоног төхөөрөмж залгахгүй байх
  6.  Дотор байрлуулах зориулалттай төхөөрөмжүүдийг тасалгааны тогтмол температуртай орчинд байрлуулах (/0°C/ - /18°C/ температур)
  7. Зуны цагт нарны шууд тусгалаас аль болох хол байрлуулах
  8.  Статик цэнэг үүсгэхээс зайлсхийх (хивс, дрож болон ноосон эдлэлтэй материалаас хол байлгах, цэнэг үүссэний дараа шууд төхөөрөмжүүдтэй харьцахаас зайлсхийх)
  9.  Гадна байрлуулсан төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэл (ус чийгнээс сэргийлэх), бохирдлыг тогтмол шалгаж сэргийлэх

 Дээрх 9 зүйлсийг дагаж мөрдөөгүйгээс үүдэн гарсан тоног төхөөрөмжийн гэмтэл болон хэрэглэгчид үүсэх аюул эрсдэлийг нийлүүлэгч хариуцахгүй.

Мобинет AX1500 төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар

AX 1500 төхөөрөмжийг ресет хийж, интернэт тохируулах заавар

1. Бэлтгэл

  • Төхөөрөмжийг ресет хийхээс өмнө заавал тогонд залгасан байх шаардлагатай.
  • Гаднаас орж ирж буй интернэтийн үзүүрийг WAN холболтод холбосон байна.
  • LAN (шар/цагаан) холболтод интернэт ашиглах боломжтой төхөөрөмж (жишээ нь нөүтбүүк) холбож ашиглана.

2. Төхөөрөмжийг ресет хийх

  • Төхөөрөмжийн ард талд байрлах жижиг нүх рүү зүүгээр 7–8 секунд орчим удаан дарна.
  • Энэ үед төхөөрөмж өөрөө унтарч, дахин асна.

3. Рөүтерт холбогдох

  • Wi-Fi рөүтер бүрэн ассаны дараа гар утас эсвэл компьютероор рөүтертэй холбогдоно.
  • Интернэт хөтөч дээр 192.168.1.1 IP хаягаар орж рөүтерийн тохиргоо руу нэвтэрнэ.

4. Нэвтрэх мэдээлэл

  • Username / Password хэсэгт бүх үсгийг жижгээр admin гэж бичиж оруулна.

5. WAN тохиргоо

  • Нэвтэрсний дараа WAN цэс рүү орно.
  • Channel Mode хэсгээс PPPoE-г сонгоно.
  • PPP Settings хэсгийн:
    • Username хэсэгт Mobinet-ийн 59-р эхэлсэн дугаар
    • Password хэсэгт нууц үгээ оруулна.

59-р эхэлсэн дугаар болон нууц үгээ: Гэрээн дээрээс, эсвэл мобикомын дугаараас 2288, бусад үүрэн оператороос 75952288 дугаар руу холбогдон авах боломжтой.

6. Тохиргоог хадгалах

  • Apply / Save Changes товчлуур дээр дарснаар тохиргоо амжилттай хийгдэж дуусна.

 

Мобинет AX1800 төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар

AX 1800 төхөөрөмжийг ресет хийх заавар

1. Бэлтгэл

  • Төхөөрөмжийг ресет хийхээс өмнө заавал тогонд залгасан байх шаардлагатай.
  • Гаднаас холбогдож буй интернэтийн үзүүрийг WAN холболтод холбосон байна.
  • LAN холболтод интернэт ашиглах боломжтой төхөөрөмж (жишээ нь нөүтбүүк) холбож ашиглана.

2. Төхөөрөмжийг ресет хийх

  • Төхөөрөмжийн ард талд байрлах жижиг нүх рүү зүүгээр 7–8 секунд удаан дарж ресет хийнэ.
  • Энэ үед төхөөрөмж өөрөө унтарч, дахин асна.

3. Рөүтерт холбогдох

  • Wi-Fi рөүтер төхөөрөмж бүрэн ассаны дараа гар утас эсвэл компьютероор рөүтертэй холбогдоно.
  • Интернэт хөтөч дээр 192.168.10.1 IP хаягаар орж рөүтерийн тохиргоо руу нэвтэрнэ.

4. Нэвтрэх мэдээлэл оруулах

  • Mode select хэсэгт: Route mode
  • Internet access хэсэгт: PPPoE
  • Account хэсэгт: 59-р эхэлсэн username бичиж оруулна
  • Password хэсэгт:  Нууц үгээ бичиж оруулна
  • 59-р эхэлсэн дугаар болон нууц үгээ: Гэрээн дээрээс эсвэл Мобикомын дугаараас 2288, бусад үүрэн оператороос 75952288 дугаар руу холбогдон авах боломжтой.

5. Next step

  • Та өөрийн Wi-Fi нэр болон нууц үгийг солих боломжтой.

6. Тохиргоог хадгалах

  • Save / Submit товчлуур дээр дарснаар тохиргоо амжилттай хийгдэж, төхөөрөмж бэлэн болно.

 

Мобинет ZTE H3601 & ZTE 3601P төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар

ZTH 3601 төхөөрөмжийг ресет хийж, интернэт тохируулах заавар

1. Бэлтгэл

  • Ресет хийхээс өмнө төхөөрөмжийг тогонд залгасан байх шаардлагатай.
  • Гаднаас орж ирж буй интернэтийн үзүүрийг WAN холболтод холбоно.
  • WAN холболтод интернэт ашиглах боломжтой төхөөрөмж (жишээ нь нөүтбүүк) холбож ашиглана.

2. Төхөөрөмжийг ресет хийх

  • Төхөөрөмжийн ард талд байрлах жижиг нүх рүү зүүгээр 7–8 секунд дарж ресет хийнэ.
  • Энэ үед төхөөрөмж өөрөө унтарч, дахин асна.

3. Рөүтерт нэвтрэх

  • Рөүтер бүрэн ассаны дараа гар утас эсвэл компьютероор рөүтертэй холбогдоно.
  • Интернэт хөтөч дээр 192.168.1.1 хаягаар орно.
  • Username: admin
  • Password: admin
    • Хэрэв нууц үг тохирохгүй бол Haikui_V2 гэж оруулна.

4. WAN тохиргоо хийх

  • Нэвтэрсний дараа Internet цэс рүү орж WAN хэсгийг сонгоно.
  • New Item руу орно хэрэв New Item байхгүй бол Create New Item дээр дарна.
  • Connection Name хэсэгт mobinet гэж бичнэ.

5. PPP тохиргоо

  • PPP Username хэсэгт Mobinet-ийн 59-р эхэлсэн дугаар болон password дээрх нууц үгийг оруулна.
  • 59-р эхэлсэн дугаар болон нууц үгээ: Гэрээн дээрээс, Мобикомын дугаараас 2288, бусад оператороос 75952288 дугаар руу холбогдож авах боломжтой.

6. IP болон нэмэлт тохиргоо

  • IP Version хэсэгт IPv4 байвал IPv4 / IPv6-г сонгож тохируулна.
  • GUA Allowed from хэсгийн PD болон SLAAC-ийн чекүүдийг арилгана.
  • DHCPv6 хэсгийг чектэй хэвээр үлдээнэ.

7. Тохиргоог хадгалах

  • Apply товчлуур дээр дарснаар тохиргоо амжилттай хийгдэнэ.

Мобинет C20 төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар

1. TP-Link router дээр өрхийн интернэтийн username, password тохируулах 

Рутер рүү хандаж тохируулах

Санамж

Хэрэв та нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан бол үйлчилгээний лавлах төвд /2288/ хандаж сэргээх боломжтой.

 


 

2. TP-Link router дээр wifi давтамж солих


3. TP-Link router дээр WIFI нэр болон нууц үг тохируулах

Одоогоор ашиглагдаж байгаа TP-Link Archer C20 рутер нь 2.4GHz болон 5GHz дээр 2 зэрэг тус тусдаа Wireless сүлжээ ажиллуулах боломжтой ба тус тусад нь тохиргоог хийнэ.Тохиргооны хувьд адилхан тул 2.4GHZ дээр хэрхэн тохируулах зааврыг орууллаа.