Агуулга руу шилжих
Mobicom

    Мобинет ZTE H3601 & ZTE 3601P төхөөрөмжийг reset хийж шинээр тохиргоо хийх

    Мобинет ZTE H3601 & ZTE 3601P төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар

    ZTH 3601 төхөөрөмжийг ресет хийж, интернэт тохируулах заавар

    1. Бэлтгэл

    • Ресет хийхээс өмнө төхөөрөмжийг тогонд залгасан байх шаардлагатай.
    • Гаднаас орж ирж буй интернэтийн үзүүрийг WAN холболтод холбоно.
    • WAN холболтод интернэт ашиглах боломжтой төхөөрөмж (жишээ нь нөүтбүүк) холбож ашиглана.

    2. Төхөөрөмжийг ресет хийх

    • Төхөөрөмжийн ард талд байрлах жижиг нүх рүү зүүгээр 7–8 секунд дарж ресет хийнэ.
    • Энэ үед төхөөрөмж өөрөө унтарч, дахин асна.

    3. Рөүтерт нэвтрэх

    • Рөүтер бүрэн ассаны дараа гар утас эсвэл компьютероор рөүтертэй холбогдоно.
    • Интернэт хөтөч дээр 192.168.1.1 хаягаар орно.
    • Username: admin
    • Password: admin
      • Хэрэв нууц үг тохирохгүй бол Haikui_V2 гэж оруулна.

    4. WAN тохиргоо хийх

    • Нэвтэрсний дараа Internet цэс рүү орж WAN хэсгийг сонгоно.
    • New Item руу орно хэрэв New Item байхгүй бол Create New Item дээр дарна.
    • Connection Name хэсэгт mobinet гэж бичнэ.

    5. PPP тохиргоо

    • PPP Username хэсэгт Mobinet-ийн 59-р эхэлсэн дугаар болон password дээрх нууц үгийг оруулна.
    • 59-р эхэлсэн дугаар болон нууц үгээ: Гэрээн дээрээс, Мобикомын дугаараас 2288, бусад оператороос 75952288 дугаар руу холбогдож авах боломжтой.

    6. IP болон нэмэлт тохиргоо

    • IP Version хэсэгт IPv4 байвал IPv4 / IPv6-г сонгож тохируулна.
    • GUA Allowed from хэсгийн PD болон SLAAC-ийн чекүүдийг арилгана.
    • DHCPv6 хэсгийг чектэй хэвээр үлдээнэ.

    7. Тохиргоог хадгалах

    • Apply товчлуур дээр дарснаар тохиргоо амжилттай хийгдэнэ.