Мобинет AX1800 төхөөрөмжийг reset хийж шинээр тохиргоо хийх
Мобинет AX1800 төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар
AX 1800 төхөөрөмжийг ресет хийх заавар
1. Бэлтгэл
- Төхөөрөмжийг ресет хийхээс өмнө заавал тогонд залгасан байх шаардлагатай.
- Гаднаас холбогдож буй интернэтийн үзүүрийг WAN холболтод холбосон байна.
- LAN холболтод интернэт ашиглах боломжтой төхөөрөмж (жишээ нь нөүтбүүк) холбож ашиглана.
2. Төхөөрөмжийг ресет хийх
- Төхөөрөмжийн ард талд байрлах жижиг нүх рүү зүүгээр 7–8 секунд удаан дарж ресет хийнэ.
- Энэ үед төхөөрөмж өөрөө унтарч, дахин асна.
3. Рөүтерт холбогдох
- Wi-Fi рөүтер төхөөрөмж бүрэн ассаны дараа гар утас эсвэл компьютероор рөүтертэй холбогдоно.
- Интернэт хөтөч дээр 192.168.10.1 IP хаягаар орж рөүтерийн тохиргоо руу нэвтэрнэ.
4. Нэвтрэх мэдээлэл оруулах
- Mode select хэсэгт: Route mode
- Internet access хэсэгт: PPPoE
- Account хэсэгт: 59-р эхэлсэн username бичиж оруулна
- Password хэсэгт: Нууц үгээ бичиж оруулна
- 59-р эхэлсэн дугаар болон нууц үгээ: Гэрээн дээрээс эсвэл Мобикомын дугаараас 2288, бусад үүрэн оператороос 75952288 дугаар руу холбогдон авах боломжтой.
5. Next step
- Та өөрийн Wi-Fi нэр болон нууц үгийг солих боломжтой.
6. Тохиргоог хадгалах
- Save / Submit товчлуур дээр дарснаар тохиргоо амжилттай хийгдэж, төхөөрөмж бэлэн болно.
mobiAI-с асуух