Агуулга руу шилжих
Mobicom

    Мобинет AX1500 төхөөрөмжийг reset хийж шинээр тохиргоо хийх

    Мобинет AX1500 төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар

    AX 1500 төхөөрөмжийг ресет хийж, интернэт тохируулах заавар

    1. Бэлтгэл

    • Төхөөрөмжийг ресет хийхээс өмнө заавал тогонд залгасан байх шаардлагатай.
    • Гаднаас орж ирж буй интернэтийн үзүүрийг WAN холболтод холбосон байна.
    • LAN (шар/цагаан) холболтод интернэт ашиглах боломжтой төхөөрөмж (жишээ нь нөүтбүүк) холбож ашиглана.

    2. Төхөөрөмжийг ресет хийх

    • Төхөөрөмжийн ард талд байрлах жижиг нүх рүү зүүгээр 7–8 секунд орчим удаан дарна.
    • Энэ үед төхөөрөмж өөрөө унтарч, дахин асна.

    3. Рөүтерт холбогдох

    • Wi-Fi рөүтер бүрэн ассаны дараа гар утас эсвэл компьютероор рөүтертэй холбогдоно.
    • Интернэт хөтөч дээр 192.168.1.1 IP хаягаар орж рөүтерийн тохиргоо руу нэвтэрнэ.

    4. Нэвтрэх мэдээлэл

    • Username / Password хэсэгт бүх үсгийг жижгээр admin гэж бичиж оруулна.

    5. WAN тохиргоо

    • Нэвтэрсний дараа WAN цэс рүү орно.
    • Channel Mode хэсгээс PPPoE-г сонгоно.
    • PPP Settings хэсгийн:
      • Username хэсэгт Mobinet-ийн 59-р эхэлсэн дугаар
      • Password хэсэгт нууц үгээ оруулна.

    59-р эхэлсэн дугаар болон нууц үгээ: Гэрээн дээрээс, эсвэл мобикомын дугаараас 2288, бусад үүрэн оператороос 75952288 дугаар руу холбогдон авах боломжтой.

    6. Тохиргоог хадгалах

    • Apply / Save Changes товчлуур дээр дарснаар тохиргоо амжилттай хийгдэж дуусна.