Мобинет ZTE H3601 & ZTE 3601P төхөөрөмжийг reset хийж шинээр тохиргоо хийх
Мобинет ZTE H3601 & ZTE 3601P төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар
ZTH 3601 төхөөрөмжийг ресет хийж, интернэт тохируулах заавар
1. Бэлтгэл
- Ресет хийхээс өмнө төхөөрөмжийг тогонд залгасан байх шаардлагатай.
- Гаднаас орж ирж буй интернэтийн үзүүрийг WAN холболтод холбоно.
- WAN холболтод интернэт ашиглах боломжтой төхөөрөмж (жишээ нь нөүтбүүк) холбож ашиглана.
2. Төхөөрөмжийг ресет хийх
- Төхөөрөмжийн ард талд байрлах жижиг нүх рүү зүүгээр 7–8 секунд дарж ресет хийнэ.
- Энэ үед төхөөрөмж өөрөө унтарч, дахин асна.
3. Рөүтерт нэвтрэх
- Рөүтер бүрэн ассаны дараа гар утас эсвэл компьютероор рөүтертэй холбогдоно.
- Интернэт хөтөч дээр 192.168.1.1 хаягаар орно.
- Username: admin
- Password: admin
- Хэрэв нууц үг тохирохгүй бол Haikui_V2 гэж оруулна.
4. WAN тохиргоо хийх
- Нэвтэрсний дараа Internet цэс рүү орж WAN хэсгийг сонгоно.
- New Item руу орно хэрэв New Item байхгүй бол Create New Item дээр дарна.
- Connection Name хэсэгт mobinet гэж бичнэ.
5. PPP тохиргоо
- PPP Username хэсэгт Mobinet-ийн 59-р эхэлсэн дугаар болон password дээрх нууц үгийг оруулна.
- 59-р эхэлсэн дугаар болон нууц үгээ: Гэрээн дээрээс, Мобикомын дугаараас 2288, бусад оператороос 75952288 дугаар руу холбогдож авах боломжтой.
6. IP болон нэмэлт тохиргоо
- IP Version хэсэгт IPv4 байвал IPv4 / IPv6-г сонгож тохируулна.
- GUA Allowed from хэсгийн PD болон SLAAC-ийн чекүүдийг арилгана.
- DHCPv6 хэсгийг чектэй хэвээр үлдээнэ.
7. Тохиргоог хадгалах
- Apply товчлуур дээр дарснаар тохиргоо амжилттай хийгдэнэ.


