Монголын анхдагч оператор Мобиком Корпораци нь албан болон аялал жуулчлалын шугамаар хүрэлцэн ирсэн гадаадын иргэддээ зориулан илүү дататай, илүү ашигтай TOURIST SIM картыг санал болгож байна.

Монгол оронд хүрэлцэн ирсэн жуулчин доорх 3 төрлийн багцуудаас хэрэглээндээ тохируулан сонгох боломжтой.

Багцын нэр

Data 1 

Data 2 

Data 3

Үнэ

20,000₮

30,000₮

60,000₮

Дагалдах дата

15GB

25GB

50GB

Дагалдах яриа

-

-

-

Хоног

7

15

30

Үйлчилгээний хугацаа 

Багцын хүчинтэй хугацаагаар тооцогдоно. Хүчинтэй хугацаа дуусахад дугаар устана.

  • “Tourist” багцыг mobicom веб хуудаснаас eSIM болон бэлэн сим хэлбэрээр худалдан авах боломжтой байна. 
  • Бэлэн сим хэлбэрээр худалдан авахдаа хэрэглэгч мобикомын хоосон бэлэн сим худалдаалдаг  борлуулалтын сувгуудаас хоосон сим худалдан авч, mobicom.mn-ний “Tourist” багц худалдан авах хэсгээс худалдан авах боломжтой байна. 
  • Хэрэглэгч вебээр худалдан авалт хийснээс хойш 30 хоногтоо багтаан багцаа идэвхжүүлээгүй тохиолдолд одоогийн нөхцөлийн дагуу 30 хоноод устана.
  • Үйлчилгээний хугацаа хэрэглэгч дата багц идэвхжүүлсэн өдрөөс эхлэн тооцогдож, багцын хугацаа дуусахад автоматаар устана. 
    “Tourist” багцын дугаар нь орох болон гарах дуудлага хийх боломжгүй, зөвхөн лавлах 2222-руу залгах боломжтой байна.

 

Яагаад TOURIST SIM карт гэж?

  • Монгол орны 21 аймаг 330 сум, байгалийн үзэсгэлэнт газруудад өндөр хурдны 4G сүлжээнд холбогдон, аяллынхаа нандин дурсамжийг сошиал хаягуудаараа шуурхай хуваалцаж чадна. 
  • Хаа ч явсан таныг Мобикомын өндөр стандарттай, эелдэг найрсаг үйлчилгээ хүлээж байна. 
  • 2222 дугаарт залган, хэрэгтэй тусламж үйлчилгээгээ англи хэлээр авах боломжтой. 
    Монголын сайхан нутагтаа жуулчдыг урин авч ирж, аялал зохион байгуулж буй аяллын компани, зочид буудал, хувь хүн, албан байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. 
     

Сим идэвхжүүлэх заавар

Web болон Моби апп-аар сим авах:

1.    Tourist дата сим худалдан авах хуудас руу орно. 

2.    Хуудасны эхний хэсэгт санал болгож буй 3 төрлийн багцын мэдээлэл харагдана. 

3.    Дата багц сонгосны дараа симний төрөл сонгох хэсэг гарна. 

eSIM : Хэрэглэгчийн утас eSIM дэмждэг утасны загваруудын мэдээлэл харагдана. 

Бэлэн сим: Идэвхжүүлэх заавар хэсэг гарж ирэх бөгөөд биет симний ард байрлах “F” үсгийн өмнөх 9 оронтой тоог оруулах талбар харагдана. Хэрэглэгч биет симээр худалдан авалт хийхийг хүссэн тохиолдолд салбарт борлуулдаг хоосон бэлэн симийг худалдан авч, симний мэдээллийг оруулан ашиглах боломжтой.

4.    Хэрэглэгч и-мэйл хаягаа оруулахад, баталгаажуулах ТАН код хэрэглэгчийн и-мэйл рүү илгээгдэнэ.

5.    Хэрэглэгчид ирсэн кодоор баталгаажуулалт амжилттай хийснээр төлбөр төлөх алхам руу шилжинэ.

6.    Төлбөр төлөх хэсэгт зөвхөн картаар төлөх сонголт гарж ирэх бөгөөд төлөх хэсэгт дарснаар банкны төлбөр төлөх хэсэг рүү шилжинэ.

7.    Хэрэглэгч гүйлгээ хийхэд хэрэгцээт мэдээллийг бөглөж төлбөр төлнө.

8.    Төлбөр амжилттай төлөгдөхөд хэрэглэгчийн худалдан авсан eSIM/ биет симний мэдээлэл бүртгүүлсэн хаягаар илгээгдэх талаарх мэдэгдэл бүхий цонх харагдана.

 
 

Нэмж дата цэнэглэх

 САНАМЖ МЕССЕЖЭЭР ДАХИН ЦЭНЭГЛЭХ:

Хэрэглэгчийн дата хэрэглээ 80% болон 100% хүрэх үед, мөн багцын хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө сануулга мессеж илгээгдэнэ. Уг мессеж дотор дахин цэнэглэх хуудасны линк байх бөгөөд хэрэглэгч тухайн линкээр орж багцаа шууд дахин худалдан авах боломжтой.авалт хийх боломжтой.

 

   ВЭБ ХУУДАС АШИГЛАН ДАХИН ЦЭНЭГЛЭХ:

Mobicom.mn хуудас руу орж Олон улсын үйлчилгээ (International Service) > Tourist Service хэсгийг сонгоно. "Recharge Your Package" хэсгээс багцаа сонгон худалдан авалт хийх боломжтой.

УРАМШУУЛАЛ:

1GB ДАТА УРАМШУУЛАЛТАЙ БЭЛЭН СИМ

 *Салбарт хандсан гадаад хэрэглэгч бүрт урамшуулалтай бэлэн симийг үнэгүй олгож ажиллана.                 

                                                                                                                          ***Бусад салбар болон вэбээр уг урамшуулалд хамрагдах боломжгүй.