Мобиком аппликэйшнаас багц солих үйлчилгээ авах
Үйлчилгээний салбар болон лавлах төвд хандахгүйгээр дараа төлбөрт, хосолсон төлбөрт үйлчилгээний хувь болон cons_corp /байгууллагын хөнгөлөлт авдаг хувь хэрэглэгч/ хэрэглэгчид mobicom апликейшн ашиглан багцаа солих боломжтой.
Хосолсон төлбөрт дараа төлбөрт багц хооронд шилжих:
Ашиглах заавар
- Гэрээтэй хосолсон төлбөрт багцаас Дараа төлбөрт багц руу шилжих
- Дараа төлбөрт багц хооронд шилжих


1. Багц солих цэс рүү орно
2. Таны орох боломжтой багцуудын мэдээлэл харагдах ба сонголтоо хийнэ
3. Өөрийн хэрэглээнд тохируулан багцын хэрэглээгээ сонгоно
4. Багцын сонголтоо баталгаажуулан үргэлжлүүлэх дарна
5. Цахим шуудан буюу и-мэйл хаяг эсвэл утасны дугаарт баталгаажуулах код илгээнэ
6. Баталгаажуулах кодын оруулан үргэлжлүүлэх дарна
7. Эргэн холбоо барих 2 хүний мэдээллийг крилл үсгээр бөглөнө
8. НӨАТ-н баримт авах төрлөө сонгон, гарын үсэг зурж баталгаажуулсанаар таны багц солигдоно
Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт багцын мэдээллийг ЭНД дарж авна уу.
Санамж:
- Байгууллагын гэрээн дээрх дугаар ашигладаг хэрэглэгч mobicom аппликэйшн ашиглан багцаа солих боломжгүй.
- Хэрэглэгч сард 1 удаа багц солих үйлчилгээ авах боломжтой. Үйлчилгээний салбар, лавлах төв, mobicom аппликэйшн бүгд хамаарна.
- Төлбөрөөс хаагдсан, хэрэглээ хязгаарлах нөхцөлд хүрээд хаагдсан, дугаар хадгалах үйлчилгээ авсан, дугаар түр хаах үйлчилгээ авсан хэрэглэгчид багцаа солих боломжгүй.


