Төлбөрөө хялбар төлөх Easy payment буюу багц төлбөр
Мобиком аппликэйшн ашиглан өөрийн нэр дээрх болон бусад хэрэглэгчийн дараа төлбөрт үйлчилгээний төлбөрүүдийг 1 дор төлөх боломжийг олгож буй үйлчилгээ юм.
Easy payment-д хамаарах үйлчилгээнүүд:
- Утасны төлбөр
- Өрхийн интернэт
- VOO
- Манай интернэт
- MPN75 зэрэг үйлчилгээний төлбөрүүдээ нэг үйлдлээр илүү хялбар төлөх боломжтой.
Ашиглах заавар:

- Мобиком апп руу нэвтэрч ороод багц төлөлт цэс рүү орно
- Дугаар холбох цэс дээр дарна
- Ямар үйлчилгээний төлбөр холбохоо сонгон хүсэлт илгээнэ
- Хүсэлт хүлээн авсан хэрэглэгч зөвшөөрөхийг хүлээнэ
Мобиком аппликэйшн татах:
https://onelink.to/rjhymb

Анхааруулга
- Үйлчилгээний төрөл сонгохдоо гэрээний дугаар эсвэл утасны дугаараа оруулна.
- А хэрэглэгч Б хэрэглэгчийн дугаарыг бүртгэхэд Б хэрэглэгчид 205 дугаараас баталгаажуулах мессэж очих ба Б хэрэглэгч 24 цагийн дотор ok гэсэн хариуг 205 дугаарт илгээснээр easy payment буюу багц төлөлт үйлчилгээний бүртгэл хийгдэнэ
- Б хэрэглэгчийн үйлчилгээг холбосон дугаараа А хэрэглэгч салгах боломжтой ба Б хэрэглэгчид үйлчилгээ салсан тухай мэдээлэл илгээгдэнэ
- Уг үйлчилгээг байгууллагын хэрэглэгч ашиглах боломжгүй зөвхөн хувь хэрэглэгч ашиглах боломжтой
- 10 хүртэлх дугаарыг easy payment буюу багц төлбөр үйлчилгээнд бүртгэх боломжтой
- 7 хоногт 1 удаа дугаар хасах боломжтой
- НӨАТ-н баримтыг гүйлгээ хийсэн хэрэглэгч авна
- Дугаарын төлбөрийн үнийн дүнг хувааж төлөх боломжгүй. Хэрэв хувааж төлөх бол төлбөр хэсгээр орж төлөх боломжтой
- Б хэрэглэгчийн дугаар устсан, хадгалсан, түр хаасан, гэрээ шилжүүлсэн, урьдчилсан төлбөрт багц руу шилжсэн тохиолдолд А хэрэглэгчийн төлбөр төлөх жагсаалтаас автоматаар хасагдана.
mobiAI-с асуух