Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг Зээлийн мэдээллийн сан гэнэ.
Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээд:
- Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо
- Санхүүгийн түрээсийн компани
- Төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/
- Үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээд
Мобиком Корпораци гар утас зээлээр авсан хэрэглэгчийн мэдээллийг оруулдаг. Хэрэглэгч зээлийн төлбөрөө төлөөгүйн улмаас авлага үүсгэсэн бол чанаргүй зээлийн ангилалд оруулдаг. Зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг гаргана.
Зээлийн мэдээллийн сангийн ангилал:
- Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн
- 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
- 91-180 хоног – Хэвийн бус
- 181-360 хоног – Эргэлзээтэй
- 361-с дээш хоног – Муу