Агуулга руу шилжих
Mobicom

    Мессэж роуминг үйлчилгээ

    Мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэнээр та гадаад улсад очоод мессэж илгээх хүлээн авах боломжтой болох юм. Мессэж роуминг үйлчилгээ идэвхжүүлсэн дараа төлбөрт багцын хэрэглэгчид нэмэлт барьцаа төлбөргүйгээр гаднаас дуудлага хүлээн авах эрхтэй болох юм.

    "On" гэж бичээд “599” дугаарт илгээн мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлнэ.

    • Дараа төлбөрт багцын хэрэглэгч мессэж роуминг үйлчилгээ идэвхжүүлэхэд гаднаас дуудлага хүлээн авах үйлчилгээ нээгдэнэ.
    • Гадаадад зорчиж байх үедээ дуудлага хүлээн авахад дуудлага хүлээн авсан төлбөр дугаарын төлбөр дээр нэмэгдэх тул дуудлага хүлээн авах үйлчилгээг хаах бол “off voice” гээд “599” дугаарт илгээн хаагаарай.

    Мессэж роуминг үйлчилгээг цуцлах бол “Off” гэж бичээд “599” дугаарт мессэж илгээхэд хангалттай. Гадаад улсад байхдаа роуминг үйлчилгээг цуцалсан тохиолдолд дахин мессэж илгээх боломжгүй болох тул та Монголд ирээд цуцлах хүсэлтээ илгээгээрэй.

    Мессэж роуминг үйлчилгээ идэвхжүүлэхэд дата роуминг үйлчилгээг ашиглах эрх нээгдэнэ.

    Хэрэв гадаадад очоод роуминг үйлчилгээ ажиллахгүй бол шалгах зааврыг ЭНД дарж харна уу.

    Мессэж илгээх заавар
    Монгол дугаар руу Мессэж илгээх дугаарыг шууд бичнэ
    Гадаад дугаар руу (+) Улсын код+Утасны дугаар Жишээ нь: +1035264875
    • Роуминг үйлчилгээний төлбөрийг 599 дугаарт M үсэг илгээн шалгах боломжтой
    • Роуминг үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг 599 дугаарт аялаж буй улсын нэрийг Латинаар бичиж илгээснээр мэдэх боломжтой. Жишээ нь: China гээд 599 дугаарт илгээнэ
    • Та ярианы роуминг идэвхжүүлсэн бол +976-1800-2222 лавлах дугаарт 09:00 - 20:00 цагийн хооронд холбогдон, лавлагаа үйлчилгээ авах боломжтой. Таны зорчиж буй улсын оператор компанийн үнэ тарифаас үл хамааран мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн customercare@mobicom.mn мэйл хаяг болон Facebook чатаар хандаарай.

    Анхаарах

    • Хэрэв та хуучин (2019 оноос өмнөх) симтэй байгаа бол Хятад, Өмнөд Солонгос, Япон, Хонг Конг, ОХУ, Бельги, Казахстан гэсэн 7 улсаас өөр улс руу зорчиж буй тохиолдолд роуминг үйлчилгээ тасалдаж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс та хуучин сим карттай бол үйлчилгээний салбарт хандан сим картаа солихыг зөвлөж байна.
    • Дараа төлбөрт хэрэглэгчийн мессэж роуминг хэрэглээ 300'000₮-өөс хэтрэх үед хязгаарлагдана. Энэ тохиолдолд Та Монгол дахь Мобикомын үйлчилгээний зааланд 300'000₮-ийг төлснөөр мессэж роуминг ашиглах эрх дахин 300,000₮-өөр сунгагдах боломжтой.
    • Роуминг үйлчилгээний төлбөр тооцоо хэрэглэгчийн сүлжээг нь ашигласан операторын нэхэмжлэхээр тооцогддог тул бодит дүн хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, системээс мэдээлсэн хэмжээнээс зөрүүтэй байж болно.
    • АНУ, Канад, Япон, Солонгос орнууд руу 3G сүлжээг дэмждэг утастай явах шаардлагатай.