Монпэй богино хугацаат зээл сунгах
Та монпэй богино хугацаат зээл болон худалдан авалтын зээлээ 3 удаа сунгах боломжтой
Зээлээ сунгах нөхцөл:
- Зээлийн эргэн төлөлтөөс 5-0 хоногт
- Хугацаа хэтэрсэн 1-90 хоногтой
- Хугацаа хэртээд 90-с дээш хоногтой бол сунгах боломжгүй
- Сунгаж буй зээл тус бүр 3,000₮ шимтгэлтэй
- Үндсэн зээлийн үлдэгдэл 10%
Зээл сунгахад үндсэн зээлийн үлдэгдэл 10%, тухайн өдрийг хүртэлх зээлийн хүүг 100%, хугацаа хэтэрсэн бол нэмэгдүүлсэн хүүг 100% төлөхөөс гадна зээл сунгалтын шимтгэл 3,000₮ төлж зээлээ 1 сараар сунгах боломжтой.
Зээл сунгах заавар


- Монпэй апп-н богино хугацаат зээлийн дэлгэрэнгүй хэсэг рүү орно
- Сунгах гэж буй зээлийн мөнгөн дүн дээр дарна
- Зээл сунгах гэсэн шар бичиг дээр дарна
- Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт төлөх дүнг харуулах ба үргэлжлүүлэх дарна
- Зээл төлөх хэлбэрээ сонгоно. Монпэй, банк аль хэлбэрээр төлхөө сонгоно
- Хэрэв монпэй ашиглан төлж байгаа бол гүйлгээ хийх 4 оронтой пин кодоо оруулсанаар зээл амжилттай сунгагдана.
Анхаарах
Таны зээлийн хугацаа хэтэрсэн байгаа бол зээлийн шимтгэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн 10 хувь болон зээл сунгалтын шимтгэл 3,000₮-г банкны данснаас төлөөрэй. Учир нь хугацаа хэтэрсэн зээлтэй бол монпэй дансандаа мөнгө байршуулбал эхлээд зээлийн хүү дараа нь үндсэн төлбөрөөс суутгал хийгдэнэ. Тиймээс дээрх төлбөрүүдийг банкаар дамжуулан төлөхийг зөвлөж байна.
mobiAI-с асуух