Агуулга руу шилжих
Mobicom

    Монпэй лизинг

    Монпэй лизинг

    Хэрэглэгч Монпэй аппликэйшнаар дамжуулан сонгогдсон мерчантуудын бараа, үйлчилгээг худалдан авахдаа төлбөрөө зээлийн үйлчилгээгээр төлөх боломжтой. Хэрэглэгч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Монпэй лизингийн үйлчилгээний нөхцөлд заасан шалгуурыг хангасан байх
    • "Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулсан байх
    • Монпэй “AWWW” үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн байх
    • 500,000₮-с дээш үнийн дүнтэй бараа, үйлчилгээг худалдан авахдаа ашиглах боломжтой.
    Үйлчилгээний нөхцөл
    Нөхцөл Тайлбар
    Зээлийн эрх 500,000₮ - 10,000,000₮
    Зээлийн хугацаа 12 - 30 сар хүртэл
    Эргэн төлөлтийн хэлбэр Тэнцүү төлбөрийн аргачлал
    Сард төлөх давтамж Сард 1 удаа
    Зээл олголтын шимжтгэл 0₮
    Зээлийн хүү /сарын/ 2.5%
    Зээлийн хүү /жилийн/ 30%
    Нэмэгдүүлсэн хүү Үндсэн хүүгийн 20%
    Зээлийн бодит өртөг /жилийн/ 30%
    Урьдчилгаа Хэрэглэгч өөрийн хүссэн дүнгээр сонгох боломжтой.
    Монпэй лизингийн эрх шалгах

    Монпэй лизингийн эрх шалгах:

    1. Монпэй аппликэйшн - Урт хугацаат зээл - Дэлгэрэнгүй
    2. Зээлийн эрх тогтоох дарна
    3. E-Mongolia-р нэвтрэн баталгаажуулна.
    4. Гүйлгээний пин код оруулан дуусгана.
    5. Монпэй лизингийн эрх үүссэний дараа онлайнаар болон салбарт хандан урт хугацаат зээлийн гэрээ байгуулна.
    6. Гэрээ байгуулсны дараа зээл авах эрх нээгдэнэ.

    Зээлийн эрхийн шалгуур:

    • Өр, орлогын харьцаа 55%-с хэтрэхгүй байх
    • Мобиком Blacklist-д бүртгэгдээгүй байх
    • Монпэй богино хугацаат зээлийн Blacklist-д бүртгэлгүй байх
    • 18 наснаас дээш насны Монгол улсын иргэн байх
    • Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
    • Мобикомын үүрэн холбооны дугаараа хэдэн сар ашигласан эсэхээс үл хамааран зээлийн гэрээ байгуулах боломжтой.
    • Credit score (зээлжих зэрэглэл) 0.5976 онооноос дээш байх /энэхүү шалгуур үзүүлэлтийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, зээлдэгчийн боломжид тулгуурлан өөрчлөн тогтоох боломжтой байна/
    • Урт хугацаат зээлийн гэрээ байгуулсан үед зээл авах боломжтой байна. 
    Монпэй лизинг төлөх

    Лизинг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг дараах хэлбэрээр төлөх боломжтой. Үүнд:

    • Монпэй аппликейшн ашиглан төлөх
    • Банкны данснаас “Qpay” ашиглан төлөх
    • Монпэй дансандаа зээлийг эргэн төлөх цахим мөнгөө байршуулан хуваарьт өдрийн 05:00 цагт автоматаар данснаасаа суутгуулах

    Анхааруулга

    • Зээлдэгч хуваарьт бус төлөлт хийсэн ч эргэн төлөлтийн өдөр графикийн дагуу төлөлтөө хийх үүрэгтэй.
    • Өдөр бүрийн 23:55–00:15 цагийн хооронд зээл төлөлт хийх боломжгүй байна.
    • Хэрэглэгч та зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.
    • Зээл хаах дүн 5,000,000₮-с дээш дүнтэй тохиолдолд шууд хаах боломжгүй ба хуваарьт бус төлбөр хийж зээлийн дүнг 5,000,000₮ буюу түүнээс бага болсон үед шууд хаах боломжтой байна.
    • Нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн тооцно.
     

    Монпэй зээлийн гэрээ онлайнаар байгуулах зааврыг ЭНД дарж авна уу