Гаднаас ирсэн дуудлагад хуваарилалт хийх боломжтой үйлчилгээ юм.

IVR(Interactive Voice Response) гэдэг нь танай байгууллагын утас-руу харилцагч залгахад автомат хариулагчаас хүссэн мэдээллээ хялбар авах болон хүссэн хүнтэйгээ шуурхай холбогдох боломжтой үйлчилгээ юм.

Та холбогдсон төхөөрөмжөө Registered болсон үгүйг шалгаад Registered болоогүй тохиолдолд та тохиргоогоо шалгаад хэвийн болохгүй бол та манайх-руу холбогдож үйлчилгээгээ шалгуулах боломжтой. Энд дарж холбогдох мэдээллийг авна уу.

Mobile Office үйлчилгээг iOS, Android үйлдлийн системтэй утас болон таблетууд мөн Mac, Windows үйлдлийн системтэй суурин, зөөврийн компьютер болон бүх төрлийн IP утаснууд дээрээс ашиглах боломжтой.

Та интернэт сүлжээтэй дэлхийн хаана ч ашиглах боломжтой.

1. Та өөрийн хариуцсан байгууллагын менежертэй холбогдож нууц үгээ авах боломжтой.
2. Та customercare@mobinet.mn-рүү Email-р хүсэлтээ илгээж авах боломжтой.

Та Email-р хүсэлт илгээх тохиолдолд албан бичиг хавсаргаж явуулна уу.

Боломжтой Улс хоорондын ярианы (Од) * гарц болон HiCall 003 гарц ашиглаж дуудлага хийх боломжтой.

1. Та өөрийн байгууллага хариуцсан менежертэй холбогдож авах боломжтой. 

2. Та манай бусад шугамуудтай холбогдож мэдээлэл авах боломжтой. Бусад шугамын мэдээллийг энд дарж харна уу.

Монгол улсад бүртгэлтэй Аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй байгууллага ашиглах боломжтой. Та захиалга өгөхийг хүсвэл энд дарж захиалга өгнө үү.

Хувь хүн өөрийн нэр үйлчилгээг авах боломжгүй.

Тусгайлан үүсгэсэн хурлын өрөөний дугаарт залган телефон хурал хийнэ. Нэг дор 10 хүртэл хэрэглэгч зэрэг холбогдох боломжтой.

Registration error: 403 - Forbidden -  Username, Password болон Authorization user name буруу байвал уг алдаа илрэн.
Registration error: 500 - Forbidden - Domain нэр буруу хийгдсэн тохиолдолд уг алдаа илрэн.
Registration error: 503 - Forbidden - Domain Proxy буруу хийгдсэн тохиолдолд уг алдаа илрэн.
Registration error: 408 - request timeout - Интернэт дээр ямар нэгэн хаалт хийсэн тохиолдолд уг алдаа илрэн.
Network not ready - Интернэт байхгүй тохиолдолд уг алдаа илрэн.

Та Mobile Office дугаарынхаа төлбөрийг бүр төрлийн банкны дансаар болон мобикомын бүх салбаруудаар төлөх боломжтой.

Таны хэрэглээний төлбөр дараа сарын 5-нд бодогдож, бүртгэлтэй имэйл хаяг болон бүртгэлтэй дугаар луу 
TULBUR: дугаараас мессежээр очино.

Банкаар төлөх

Та интернет банк ашиглан эсвэл өөрт ойр байрлах банкны салбараас MNP75 дугаарын төлбөрөө төлөх боломжтой.

  • Хүлээн авагч байгууллага:Мобинет ХХК 
  • Гүйлгээний утга: Гэрээний дугаар

Мобикомын салбараар төлөх

Та Mobile office үйлчилгээний дугаарын төлбөрөө мобикомын үндсэн болон гэрээт салбаруудаар төлөх боломжтой.
Салбарын байршлын мэдээллийг ЭНД дарж авна уу.

Та өөрийн ажлын утсанд ирсэн дуудлагыг өөр хэн нэгний дугаарт шилжүүлэн хүлээн авахыг хүссэн тохиолдолд энэхүү функцийг ашиглах боломжтой. Уг функц-ууд нь хэдэн хэдэн боломжуудтай бөгөөд үүнд: 

  • Call forward always – Ажлын утсанд ирсэн дуудлагыг үргэлж тухайн нэг дугаарт шилжүүлнэ. 
  • Call forward no answer – Ажлын утас тань дуудаад хариу өгөхгүй бол тухайн дугаарт шилжинэ. 
  • Call forward busy – Ажлын утас тань завгүй байгаа тохиолдолд тухайн дугаарт шилжинэ. 
  • Call forward when unreachable – Ажлын утас тань холбогдох боломжгүй тохиолдолд тухайн дугаарт шилжинэ. 

Уг үйлчилгээг ашиглахыг хүсвэл өөрийн байгууллагын Харилцагч хариуцсан менежер-тэй холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.