Хэрэглэгч та дараах хэлбэрээс сонгож дансан дахь нэгжийн үлдэгдлээ шалгах боломжтой.

Текст хэлбэр: *211# дугаарт залгаж утасныхаа дэлгэцэнд текст хэлбэрээр шалгана.

Дуут хэлбэр: 211 дугаарт дуудлага хийж автомат харуулагчаас дуут хэлбэрээр шалгана.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сим картаа сэргээх үйлчилгээг доорх сувгаар авах боломжтой. Сим сэргээх үнэ: 3000₮

Салбар, Агент

Тоон гарын үсэг, цахим үнэмлэх эсвэл цахим үнэмлэхийн лавлагаа

Mobicom апп, www.mobicom.mn

CU-с бэлэн сим карт авч сэргээх. Ашиглах зааврыг ЭНД дарж авна уу
eSIM-р сэргээн авах. Ашиглах зааврыг ЭНД дарж авна уу.

Санамж: HAPPY PARENTS үйлчилгээнд бүртгэлтэй stars багцтай дугаарын сим картыг эцэг эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхээр сэргээх боломжтой.

Хэрэглэгч өөрийн нэр дээр урьдчилсан төлбөрт багцын 2 дугаар эзэмших боломжтой байна.

Хэрэглэгч өөрийн нэр дээр 5 дугаартай байх боломжтой ба 2 дугаар нь урьдчилсан төлбөрт багцаар үүсэх боломжтой. Үлдсэн 3 дугаарыг дараа төлбөрт, хосолсон төлбөрт багцаар авах боломжтой.

Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид сүүлийн 3 хүртэлх сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг үйлчилгээний салбарт тоон гарын үсэг, цахим үнэмлэх эсвэл цахим үнэмлэхийн лавлагаатай өөрийн биеэр хүрэлцэн ирж хэвлүүлэн авах боломжтой. 

Үйлчилгээний салбарт хандан үйлчилгээ авахад хэрэглэгчийн дугаарт тан код мессэжээр очих тул гар утсаа асаалттай авч ирэх шаардлагатай.


Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.

  • 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл                       1000 ₮
  • 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл                       2000 ₮
  • 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл          3000 ₮

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний Mobicard, Be, Stars, One, Tourist гэсэн 5 төрлийн багцууд байдаг.

Mobicard

Мобикарт нь урьдчилсан төлбөрт үйлчилгээний үндсэн багц юм. Та урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсвэл тоон гарын үсэг эсвэл цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт ирнэ үү. Мөн CU сүлжээ дэлгүүрээс бэлэн сим карт авч шинэ дугаар авах боломжтой. Бэлэн сим үйлчилгээний нөхцөлийг ЭНД дарж авна уу.

Be

"Be..." брэнд нь 14-29 насны залууст зориулсан урьдчилсан төлбөрт үйлчилгээ юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Stars

Энэ бол 14 хүртэлх насны хэрэглэгчдэд зориулсан урьдчилсан төлбөрт үйлчилгээний багц юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.  

One

Үүрэн болон суурин холбооны бүх дугаарт сүлжээ харгалзахгүй нэг тарифаар ярихыг хүсвэл та Урьдчилсан төлбөрт ONE үйлчилгээг сонгоорой. Секундын алхмаар төлбөр тооцогдох тул харьцангуй богино хугацааны яриа хийдэг хэрэглэгчдэд илүү тохиромжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Tourist

Aялал жуулчлалын шугамаар хүрэлцэн ирсэн гадаадын иргэдэд зориулан олон улсын яриа, мессэж, дата эрх агуулсан багц үйлчилгээнүүдийг зах зээлд шинээр гаргаж байна.ЭНД дарж үйлчилгээ авна уу.  

Санамж: Шинэ дугаар худалдан авснаас хойш 30 хоногийн дотор ашиглаагүй тохиолдолд тухайн дугаар хүчингүй болохыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Багцаа солихдоо үйлчилгээний салбарт тоон гарын үсэг эсвэл цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирнэ. Мөн mobicom application ашиглан багцаа шилжүүлэх боломжтой. 

Дугаарын багцыг сард 1 удаа солих боломжтой.

Mobicom application ашиглан УТ дугаарыг ХТ багцруу шилжүүлэх заавар:

Мобиком аппликейшнаар пук код харах заавар:

Хэрэглэгч та мобиком аппликэйшн

  • Профайл цэснээс

ҮНТ 2222

  • Автомат хариулагчийн - Өөртөө үйлчлэх - Нэмэлт үйлчилгээ цэснээс

  • Үйлчилгээний зөвлөхөөс нэмэлт мэдээллээ тулган авна

Customercare@mobicom.mn имэйл хаяг

  • Та бүртгэлтэй имэйлээсээ хүсэлтээ илгээснээр

Үйлчилгээний салбар

  • Иргэний үнэмлэхийн хамт өөрийн биеэр очиж авна

Пук код авахад анхаарах зүйл: 

Хэрэглэгч пук кодоо 10 удаа буруу оруулсан тохиолдолд сим карт гэмтэх тул олон удаа буруу оруулахгүй байх дээр анхаараарай.😄



НЭГЖИЙН ТӨРӨЛ:

Нэгжийн төрлүүд

10,000₮-н карт

Сонголт 1

Яриа БҮХ СҮЛЖЭЭНД ХЯЗГААРГҮЙ

3GB дата

7 хоног

Сонголт 2 5000 нэгж 

15GB дата

10 хоног

Сонголт 3

10,000 нэгж

***Дараа төлбөрт 10 хоногийн 20GB

4,000₮-н карт

Сонголт 1

Яриа СҮЛЖЭЭНД ХЯЗГААРГҮЙ

1GB дата

7 хоног

Сонголт 2    5000 нэгж 

3GB дата

7 хоног

Сонголт 3

4,000 нэгж

14,000₮-н карт

Сонголт 1

Яриа СҮЛЖЭЭНД ХЯЗГААРГҮЙ

4GB дата

30 хоног

Сонголт 2

4000 нэгж

10GB

30 хоног

Сонголт 3

14,000 нэгж

25,000₮-н карт

Яриа СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ

10GB дата

5,000 нэгж

30 хоног

28,000₮-н карт

Сонголт 1

Яриа БҮХ СҮЛЖЭЭНД ХЯЗГААРГҮЙ

4GB

30 хоног

Сонголт 2

4000 нэгж

24GB

30 хоног

Сонголт 3

28,000 нэгж

Та өөрийн хэрэглээнд тохируулан нэгжийн сонголтоо хийн ашиглаарай. Мобиком болон monpay апликейшн ашиглан өөрийн үнэт цагаа хэмнээрэй. 

Monpay апп татах бол ЭНД дарна уу.

Mobicom апп татах бол ЭНД дарна уу.

 
 

Нэгж цэнэглэх заавар

Цаасан карт цэнэглэх заавар:
1. *212* цэнэглэгч картын 16 оронтой нууц дугаар # гэсэн тэмдэгтийг оруулаад гарах дуудлага хийх ногоон товчин дээр дарж цэнэглэх боломжтой.

2. 212 дугаарт залган автомат хариулагчийн зааврын дагуу картын дугаараа оруулаад # товчин дээр дарж цэнэглэх боломжтой.

3. Бусдын дансыг цэнэглэх:  
Гар утасны мессэж бичих хэсэгт орно > Цэнэглэх утасны дугаарыг оруулаад зай авч S үсэг бичээд 16 орон бүхий картын нууц дугаарыг оруулна >  596 тусгай дугаарт мессэж илгээнэ.
Жишээ нь:  99хххххх Sxxхххххххххххххх гэсэн мессэжийг 596 дугаарт илгээж цэнэглэнэ. 
Мөн та mobicom апликейшн ашиглан өөрийн болон бусдын дансыг нэгжээр хялбар цэнэглэх боломжтой.

 

 

Нэмэлт мэдээлэл

Хэрэглэгч дээрх картын болон багцын сонголтоос урьдчилсан цэнэглэлт хийж үйлчилгээг ашиглана.

Цэнэглэгч карт болон хэрэглээний эрхтэй багцын 1 нэгж нь 1 төгрөгтэй тэнцүү бөгөөд та тухайн үйлчилгээнүүдийн үнэ тарифын дагуу нэгж хасагдах зарчмаар үйлчилгээг авна.

Дагалдах нэгж

  • Дагалдах нэгж гэдэг нь хэрэглэгчийн худалдан авсан цэнэглэгч картын үнийн дүнд багтсан нэгжийг хэлнэ.
  • Дагалдах нэгж нь тухайн хэрэглэгчийн үйлчилгээ цуцлагдахаас бусад тохиолдолд үндсэн данснаас устахгүй.
  • Хэрэглэгчийн дансанд орсон нэгжийг бэлэн болон бэлэн бусаар мөнгөн дүнгээр буцаан олгохгүй.

Хэрэглээний эрхтэй цэнэглэгч багц

  • Хэрэглээний эрх гэдэг нь тухайн цэнэглэгч багцад дагалдан ирж буй нэмэлт хэрэглээний эрхийг хэлнэ.
  • Хэрэглээний эрхийг тухайн нэмэлт эрхийн дурдсан хугацаанд ашиглах боломжтой. Тухайн хугацаа дуусахад ашиглаагүй үлдсэн хэрэглээний эрх устана.
  • Хэрэглэгчийн хэрэглээг нэмэлт хэрэглээний эрхээс эхлэн тооцох бөгөөд нэмэлт хэрэглээний эрх дууссаны дараа үндсэн дансан дахь нэгжээс хэрэглээг тооцно.
  • Нэмэлт хэрэглээний эрхийг хэрэглэгч бусдад шилжүүлэх боломжгүй.
 

 

 

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч өөрийн нэр дээрх дугаараа өөр хүний нэр дээр шилжүүлэх үйлчилгээг "Хэрэглэгчийн бүртгэл шилжүүлэх" гэнэ. 

Бичиг баримт: Тоон гарын үсэг, хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт

Мобикомын салбарт "Хэрэглэгчийн бүртгэл шилжүүлэх" үйлчилгээ авах гэж буй 2 хэрэглэгч өөрсдийн биеэр бичиг баримтын хамт очиж үйлчилгээ авна.

 

Мобикомын сүлжээнд болон Монгол Улс дотор үүрэн болон суурин холбооны дугаарт ярихад эхний 60 секундыг 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар тооцно. 

Ярианы тариф нь улс хоорондын ярианд эхний 6 секундэд бүрэн ба бүрэн бусаар, 7 дахь секундээс 1 секундын алхмаар тооцно.

Дээрх алхам нь лавлах утасны тусгай дугааруудад хамаарахгүй.

Мессэжээр дансны үлдэгдэл болон үйлчилгээний хугацаагаа шалгахдаа *211# гээд дуудлага хийх ногоон товчлуураа дарна уу.

Харин 211 болон 212-н зааварчилгааны хэлийг солихдоо 213-руу залгана.

Англи хэл сонгох бол 1-г, Монгол хэл сонгох бол 2-г дараад баталгаажуулахын тулд дахин 1 дээр дарна.

Үйлчилгээний эрх гэж юу вэ?

Урьдчилсан төлбөрт дугаарын үйлчилгээний  эрх сүүлийн хэрэглээ хийснээс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба хэрэглэгч идэвхтэй хэрэглээ хийхгүй 90 хоноход 91 дэх хоногт дугаар устана. 

Идэвхтэй хэрэглээ гэж юу вэ?

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн нэгжийн дансны дүнд өөрчлөлт орж буй доорх хэрэглээг тооцно. 

Идэвхитэй хэрэглээ
Гарах дуудлага, гарах мессэж, задгай дата хэрэглээ хийсэн
Бүр төрлийн нэмэлт үйлчилгээ авч ашигласан
Бүх төрлийн нэмэлт дата багц, нэмэлт эрх авч ашигласан
Нэгжийн цэнэглэлт хийсэн

• Та дараах цэнэглэгч картуудаас сонгон цэнэглэлт хийх боломжтой. Цэнэглэгч картын сонголтуудыг ЭНД дарж үзнэ үү.

• Мөн та дараах зааврын дагуу дижитал сувгуудыг ашиглан хүссэн газраасаа хамгийн хялбараар дансаа цэнэглээрэй.

Мобиком апликейшнаар нэгж авах

 

Monpay апликейшнаар нэгж авах

 

Mobicom.mn онлайн дэлгүүрээс нэгж авах

Та ЭНД дарж mobicom.mn-руу хандан нэгж авах боломжтой.

 

Чатботтой холбогдон нэгж авах

 

Нэгжийн үлдэгдэл шалгах:

*211# дугаарт залгах мөн 211 дугаарт дуудлага хийж дуут хэлбэрээр болон мобиком апликейшн ашиглан шалгана.
Харин *210# дугаарт залган бусад нэмэлт үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллын эрхийн мэдээллийг шалгах боломжтой.

 

 

Цахимаар худалдан авалт (нэгж, дата) хийх, төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр буруу эсхүл дутуу мэдээлэл оруулсан, илүү төлөлт хийсэн бол: 

1. Үйлчилгээний салбар, 2222 үйлчилгээний нэгдсэн төв болон бусад сувгуудаар хандаарай. 

2. Дараах бичиг баримтыг бүрдүүлэн Мобикомын мессенжер AI туслах руу илгээгээрэй. 

  • Гүйлгээ хийсэн дансны хуулга (screenshot хийж зургаар илгээнэ) 
  • Хэрэглэгчийн гараар бичсэн өргөдөл 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (ар, өвөр талыг зургаар илгээнэ) 

Мобиком апликейшн ашиглан цахим худалдан авалт хийхийг танд зөвлөж байна. Мобиком апликейшныг ЭНД дарж татна уу.