Агуулга руу шилжих
Mobicom

    Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох

    Урьдчилсан төлбөрт үйлчилгээний Mobicard, Be, Stars, One, Tourist гэсэн 5 төрлийн багцууд байдаг.

    Та урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсвэл тоон гарын үсэг эсвэл цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт хандах, эсвэл бэлэн сим ашиглан онлайнаар шинэ дугаар авах боломжтой.

    Бэлэн сим ашиглан шинэ дугаар авах зааврын мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

    Mobicard
    Мобикарт нь урьдчилсан төлбөрт үйлчилгээний үндсэн багц юм.

    Be
    "Be..." брэнд нь 14-29 насны залууст зориулсан урьдчилсан төлбөрт үйлчилгээ юм.

    Stars
    Энэ бол 14 хүртэлх насны хэрэглэгчдэд зориулсан урьдчилсан төлбөрт үйлчилгээний багц юм. 

    One
    Үүрэн болон суурин холбооны бүх дугаарт сүлжээ харгалзахгүй нэг тарифаар ярихыг хүсвэл та Урьдчилсан төлбөрт ONE үйлчилгээг сонгоорой. Секундын алхмаар төлбөр тооцогдох тул харьцангуй богино хугацааны яриа хийдэг хэрэглэгчдэд илүү тохиромжтой.

    Tourist
    Aялал жуулчлалын шугамаар хүрэлцэн ирсэн гадаадын иргэдэд зориулан дата эрх агуулсан багц үйлчилгээ юм.

    Санамж: Шинэ дугаар худалдан авснаас хойш 30 хоногийн дотор ашиглаагүй тохиолдолд тухайн дугаар хүчингүй болохыг анхаарна уу.