Багц
Basic
Bundle 1
Bundle 2
Bundle 3
Ярианы шугам
1 3 5 10
Дотуур холбоо
- 5 20 50
Дагалдах минут Mobicom
- 200 800 2000
Дагалдах минут Бусад операторын сүлжээнд

100 400 1000

Та багцын болон үнэ тарифын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарж авна уу.

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдлуудад хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:

  • Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол
  • Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол
  • Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол
  • Хэрэглэгч дампуурсан болон татан буугдсан нь тогтоогдсон бол
  • Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол
  • Хэрэглэгч нь гэрээн дэх дугаараа цуцлах хүсэлтийг албан бичгээр үйлчилгээ үзүүлэгчид гаргах бөгөөд түүнийг үндэслэн тухайн дугаарыг цуцална. Цуцлагдсан дугаарын эзэмших эрх үйлчилгээ үзүүлэгчид шилжинэ.
  • Хэрэглэгч нь гэрээгээ цуцлах хүсэлтийг албан бичгээр үйлчилгээ үзүүлэгчид гаргах бөгөөд түүнийг үндэслэн гэрээг цуцална. Хэрэглэгч байгууллага гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрүүдийг төлж барагдуулна.
  • Хэрэглэгчийн төлбөрийг үйлчилгээг цуцлах хүсэлт гаргасан өдөр хүртэлх ашигласан хугацаанд дүйцүүлэн тооцно. Хэрэглэгчийн тухайн сарын хэрэглээ нь дүйцүүлэн тооцсон хэрэглээнээс хэтэрсэн байвал хэтэрсэн хэрэглээг үндсэн тарифаар тооцож нэхэмжилнэ.
  • Хэрэглэгч байгууллага дугаар хадгалуулах үйлчилгээг авснаас хойш 13 дахь сард, төлбөрийн үлдэгдэлтэй дугаарыг 9 дэх сард, төлбөрийн үлдэгдэлгүй боловч тухайн дугаар огт ашиглагдаагүй тохиолдолд 7 дахь сард үйлчилгээ үзүүлэгчийн санаачлаагаар дугаарын үйлчилгээг цуцлан, улмаар дугаарыг худалдаах эрх үүснэ.
  • Хэрэглэгч байгууллага өөрийн хүсэлтээр дугаараа цуцалсан бол үйлчилгээ үзүүлэгч 3 сарын дараа дугаарыг худалдаалах эрхтэй.

Давуу талууд

PBX төхөөрөмж шаардлагагүй

Нэг ч дуудлага алдахгүй

Ажлын утсан ирсэн дуудлагыг гар утсан дээр авах боломжтой

Ажлын бүтээмж, сэтгэл ханамж нэмэгдэнэ

Дотоод болон Олон улсын ярианы зардлыг бууруулна

Шинэ үеийн суурин утасны цогц үйлчилгээг нэг доороос авна

Үйлчилгээний талаар мэдээлэл авах болон шинэ хэрэглэгчийн захиалга өгөх бол ЭНД дарна уу.

MOBILITY

Суурин утсанд ирсэн дуудлагыг гар утсандаа хүлээн авах ба гадагшаа дуудлага хийнэ.  

MEET ME CONFERENCE

Тусгайлан үүсгэсэн хурлын өрөөний дугаарт залган телефон хурал хийнэ. Нэг дор 10 хүртэл хэрэглэгч зэрэг холбогдох боломжтой. 

THREE WAY CALL

2 хүн ярьж байх үедээ гуравдагч этгээдийг урьж зэрэг яриа хийнэ.

GROUP HUNTING

Гаднаас ирсэн дуудлагад хариу өгөхгүй үед байгууллагын бусад ажилтанд дуудлага ээлжлэн очно. 

CALL FORWARD

Суурин утасны дугаарт ирэх дуудлагыг өөр дугаарт тохируулан хүлээн авах.

CALL TRANSFER

Яриа хийж байх үедээ дуудлагыг өөр дугаарт дамжуулан холбож өгөх боломжтой. Жишээ нь: Та ширээн дээрээ суурин утсаар ярьж байгаад гадагш гарах бол дуудлагаа таслалгүйгээр гар утсаараа үргэлжлүүлэн яриа хийх боломжтой. 

CALL PULL

Дуудлагаа таслалгүйгээр өөр төхөөрөмж рүү шилжүүлэн яриагаа үргэлжлүүлэн хийх боломжтой. Жишээ нь: Та ширээн дээрээ суурин утсаар ярьж байгаад гадагш гарах бол дуудлагаа таслалгүйгээр гар утсаараа үргэлжлүүлэн яриа хийх боломжтой. 

CALL WAITING

Хэрэглэгч яриа хийж байх үед өөр дуудлага ирэхэд тухайн дуудлагыг хүлээлгийн горимд оруулна. 

CALLER ID

Ажилтнуудын ашиглаж буй дугаарын оронд нэр, ID оруулах боломжтой. 

SHORT NUMBER DIALING

Байгууллагын ажилтнууд хоорондоо дуудлага хийхдээ 3 оронтой дотуур дугаараар залгах боломжтой.

Нэмэлт үйлчилгээг авахыг хүсвэл та Харилцагч Хариуцсан Менежер-тэй холбогдоно уу.