Агуулга руу шилжих
Mobicom

    Mobile office үйлчилгээг зогсоох болон цуцлах

    Mobile office uilchilgeeg zogsooh bolon tsutslah

    Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдлуудад хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:

    • Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол
    • Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол
    • Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол
    • Хэрэглэгч дампуурсан болон татан буугдсан нь тогтоогдсон бол
    • Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол
    • Хэрэглэгч нь гэрээн дэх дугаараа цуцлах хүсэлтийг албан бичгээр үйлчилгээ үзүүлэгчид гаргах бөгөөд түүнийг үндэслэн тухайн дугаарыг цуцална. Цуцлагдсан дугаарын эзэмших эрх үйлчилгээ үзүүлэгчид шилжинэ.
    • Хэрэглэгч нь гэрээгээ цуцлах хүсэлтийг албан бичгээр үйлчилгээ үзүүлэгчид гаргах бөгөөд түүнийг үндэслэн гэрээг цуцална. Хэрэглэгч байгууллага гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрүүдийг төлж барагдуулна.
    • Хэрэглэгчийн төлбөрийг үйлчилгээг цуцлах хүсэлт гаргасан өдөр хүртэлх ашигласан хугацаанд дүйцүүлэн тооцно. Хэрэглэгчийн тухайн сарын хэрэглээ нь дүйцүүлэн тооцсон хэрэглээнээс хэтэрсэн байвал хэтэрсэн хэрэглээг үндсэн тарифаар тооцож нэхэмжилнэ.
    • Хэрэглэгч байгууллага дугаар хадгалуулах үйлчилгээг авснаас хойш 13 дахь сард, төлбөрийн үлдэгдэлтэй дугаарыг 9 дэх сард, төлбөрийн үлдэгдэлгүй боловч тухайн дугаар огт ашиглагдаагүй тохиолдолд 7 дахь сард үйлчилгээ үзүүлэгчийн санаачлаагаар дугаарын үйлчилгээг цуцлан, улмаар дугаарыг худалдаах эрх үүснэ.
    • Хэрэглэгч байгууллага өөрийн хүсэлтээр дугаараа цуцалсан бол үйлчилгээ үзүүлэгч 3 сарын дараа дугаарыг худалдаалах эрхтэй.