VOO live
📺 VOO LIVE нь шууд дамжуулалт, тусгай эвент, тоглолт, хөтөлбөрүүдийг түрээсээр үзэх боломжтой үйлчилгээ юм.

Mobihome болон VOO TV Smart App, VOO dongle төхөөрөмж мөн VOO.mn вебсайтаас VOO LIVE цэс ашиглан урьдчилсан, дараа төлбөрт бүх багцын хэрэглэгчид сонирхолтой шууд дамжуулалтуудыг хүлээн авч үзэх боломжтой.
Дараа төлбөрт хэрэглэгч төлбөр дээр нэмж төлөх боломжтой.
Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид төлбөрөө дараах сувгуудаар төлөх боломжтой:
- Мобикомын дугаарын төлбөр дээр нэхэмжлэх, эсвэл нэгжээс хасах
- Банкны карт
- Монпэй
- Qpay
Анхааруулга
- Контент, эвентээс хамааран Монгол болон гадаадаас түрээслэх үнэ өөр байх бөгөөд эрхийн нөхцөлөөс хамаарч Монгол болон гадаадаас үзэх боломж өөр байна
- Контент түрээслэхдээ эцэг эхийн хяналтыг кодыг оруулж баталгаажуулна
- Эвент, контент түрээслэх хүчинтэй хугацаа нь тухайн эвент контентоос хамааран эхлэх, дуусах, түрээслэх боломжтой хугацаа, мөн эвент дууссаны дараа үзэх боломжтой хугацаа нь өөр өөр байна.
- Эвент шууд дамжуулалтаар явагдаж буй үед зөвхөн ухрааж үзэх боломжтой. Харин эвентийн хугацаа дууссан бол дахин түрээсэлж үзэх боломжгүй болно.
- Эвент контентоос хамааран дүрсний нягтрал, хадмалтай байх эсэх нь харилцан адилгүй байна.


