Монгол дууны өнгийг, уран бүтээлчдийн сэтгэл шингэсэн бүтээлүүдийг, бидний л мэдэх тэр танил аялгууг нэг дороос сонсох шинэ ертөнц Sonsy...🎧
Sonsy бол бүх цаг үеийн монгол дуу, хөгжмийг өндөр чанартайгаар нэг дороос сонсох стрийминг үйлчилгээ 💛 Хамгийн гоё нь датагүй үед ч өмнө нь дуугаа татаад сонсох боломжтой.
| Free | Premium | Premium Duo | Premium family |
|
| Сарын хураамж | 0₮ | 6,900₮ | 9,900₮ | 17,900₮ |
| Хэрэглэгчийн тоо | 1 | 1 | 2 | 4 |
| Сурталчилгаа | Тийм | Үгүй | Үгүй | Үгүй |
| Оффлайн горимд ажиллах | Үгүй | Тийм | Тийм | Тийм |
| Сард тоглуулах хязгаартай эсэх | Тийм | Үгүй | Үгүй | Үгүй |
| Татах хязгаартай эсэх | Тийм | Үгүй | Үгүй | Үгүй |
| Плэйлист үүсгэх | Үгүй | Тийм | Тийм | Тийм |
Free (төлбөргүй багц) - Сурталчилгаа сонсоно, дуу сонсох хязгаартай, Плэйлист үүсгэх боломжгүй, Татан авах боломжгүй, Оффлайн сонсох боломжгүй.
Premium багц - Сурталчилгаагүй, дуу сонсох хязгааргүй, Плэйлист үүсгэх боломжтой, Татан авах боломжтой, Оффлайн сонсох боломжтой.
Premium Duo багц - Premium багцын бүх боломжийг хосоороо эдлэх боломжтой. Багц авсан хэрэглэгч өөрөөсөө гадна 1 гишүүнд урилга илгээснээр идэвхжинэ. Sonsy music апп-н баруун доор байрлах Premium хэсэг рүү орж доош гүйлгээд Enter code хэсэгт кодоо оруулан ашиглана.
Хэрхэн хосоо урих вэ?
- Апп > Premium хэсэг > Профайл руу орно
- Доош гүйлгэж "Invite" дээр дарж линк аваад хос руугаа илгээнэ
- Хос нь sonsy music апп-аа татсан бол линк дээрээ дараад “Accept invite” дээр дарахад эрх нь үүснэ.
Premium Family багц - Premium багцын бүх боломжийг гэр бүлээрээ эдлэх боломжтой. Багц авсан хэрэглэгч өөрөөсөө гадна 3 гишүүнд урилга илгээснээр идэвхжинэ.
Та Sonsy хөгжмийн стриминг үйлчилгээг www.sonsy.mn сайтад хандан банк болон Monpay ашиглан төлбөрөө төлж идэвхжүүлээрэй.
Мөн та Мобикомын VIP, VVIP, миний моби багцын хэрэглэгч болсоноор Premium үйлчилгээний эрх дагалдах болно.
Миний моби багцын мэдээллийг ЭНД дарж авна уу.
VIP, VVIP багцын мэдээллийг ЭНД дарж авна уу.
Sonsy апп-аа өөр төхөөрөмж дээр ашиглахын тулд өмнөх нэвтрэлтээс гарах шаардлагатай.
Sonsy апп татах:
IOS: Sonsy Music App - App Store
Android: Sonsy Music - Apps on Google Play
Sonsy апп-н free хэрэглэгчид хэдэн дуу сонсох уу?
- Free хэрэглэгчид 30 хоногт 50 дууг сонсох эрхтэй байдаг ба 5 удаа дуу алгасах эрхтэй.
Ваучер код яаж ашиглах уу?
- Sonsy music апп-н баруун доор байрлах Premium хэсэг рүү орж доош гүйлгээд Enter code хэсэгт кодоо оруулан ашиглана
Авто таталт болиулах:
- Sonsy апп руугаа ороод, Премиум хэсэг - баруун дээр Профайл хэсэг - Автоматаар сунгах гэснийг идэвхгүй болгох.
Миний моби багцын хэрэглэгч:
Та mymobi-д бүртгэлтэй утасны дугаараараа sonsy апп-д нэвтрээд ормогц таныг таниад шууд идэвхжинэ.


