Агуулга руу шилжих
Mobicom

    Мобиком аппликэйшн Quick insights widget

    Quick insights widget нь Мобиком апп руу нэвтрэхгүйгээр нүүр дэлгэцээс дата үлдэгдэл, үлдсэн хоног болон төлбөрийн мэдээллээ харах боломжийг олгох юм.

    IOS (iPhone)

    • MobiApp-аа App Store-оос шинэчилж, өөрийн дугаараар нэвтрэх
    • Утасны нүүр дэлгэцийн хоосон хэсэг дээр удаан дарна
    • Зүүн дээд булангийн Edit → Add Widget (эсвэл +) дээр дарна
    • Хайлтад “Mobicom” гэж бичнэ (нэр: “Дата үлдэгдэл”)
    • Жижиг, дунд эсвэл том хэмжээг сонгоод Add Widget дараад, дараа нь Done дарна
     
     

    Android

    • MobiApp-аа Play Store-оос шинэчилж, өөрийн дугаараар нэвтрэх
    • Утасны нүүр дэлгэцийн хоосон хэсэг дээр удаан дарна
    • Доод хэсэгт гарч ирэх цэснээс Widgets сонгоно
    • Жагсаалтаас Mobicom-ийг олж widget-ийг нүүр дэлгэц рүү чирнэ
    • Widget дээр удаан дараад ирмэгээс хэмжээг нь өөрийн хүссэнээр тохируулна
     
     

    Анхааруулга

    • Widget нь жижиг, дунд, том гэсэн 3 хэмжээтэй
    • iOS дээр дата үлдэгдэл болон төлбөрийн мэдээлэл; Android дээр дата үлдэгдэл болон дата авах товчлол харагдана
    • Widget-ийг 3 хоног устгалгүй байлгаснаар сүүлийн 7 хоногийн дата хэрэглээний график том widget дээр гарч ирнэ
    • Widget харагдахгүй бол MobiApp-ийг нэг удаа нээж нэвтэрсэн эсэхийг шалгана