Агуулга руу шилжих
Mobicom

    Мобиком аппликэйшн ашиглан урьдчилсан төлбөрт дугаараа дараа төлбөрт багц руу шилжүүлэх

    Та мобиком аппликэйшн ашиглан онлайнаар өөрийн урьдчилсан төлбөрт дугаараа дараа болон хосолсон төлбөрт багц руу шилжүүлээрэй.

    1. Мобиком аппликэйшн руу нэвтэрч баруун доод буланд байрлах үндсэн үйлчилгээ цэс рүү орж багц солих цэсийг сонгоно
    2. Шилжих боломжтой багцын төрөл харагдах ба та өөрийн хэрэглээнд тохирсон багцаа сонгоно
    3. Таны сонгосон багцын хэрэглээ болон сарын суурь хураамжийг харуулах ба баталгаажуулан үргэлжлүүлэх дарна
    4. E-mongolia ашиглан өөрийн хувийн мэдээллээ баталгаажуулна
    5. Регистрийн дугаараа оруулан үргэлжлүүлэх дарна
    6. Утасны дугаарт мессэжээр болон e-mongolia аппликэйшн 2-н аль нэгэнд баталгаажуулах код авна
    7. 6 оронтой баталгаажуулах кодыг оруулна
    8. Баталгаажуулалт амжилттай болно
    9. Хувийн мэдээллээ цахим шуудан буюу и-мэйл хаяг болон утасны дугаар 2-н аль нэгээр баталгаажуулна
    10. 6 оронтой баталгаажуулах кодыг оруулна
    11. Холбоо барих 2 хүний мэдээллийг криллээр бөглөнө
    12. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоод гарын үсгээ зурж баталгаажуулснаар багц солигдоно

    Анхааруулга

    • Мобиком апп ашиглан дараа төлбөрт багц руу шилжих бол 18 нас хүрсэн байх шаардлагатай
    • Дугаараа түр хаалгасан хэрэглэгч үйлчилгээ авах боломжгүй