Агуулга руу шилжих
Mobicom

    Мобиком аппликэйшнаар гар утас хуваан төлөх (зээл) нөхцөлийн мэдээллээ шалгах

    Та гар утас хуваан төлөх нөхцөл буюу лизингээр гар утас авсан бол үлдэгдэл хугацаа болон төлбөрийн мэдээлэл, гэрээний мэдээлэл, хуваан төлөх нөхцөлийн эрхийн хэмжээг моби апп ашиглан хялбар шалгаарай

    Үлдэгдэл шалгах заавар:

    1. Моби апп руу өөрийн дугаараар нэвтэрч профайл цэс рүү орно
    2. Миний зээл хэсэг рүү орно
    3. Идэвхтэй зээл хэсэгт таны авсан утасны мэдээлэл харагдана
    4. Авсан утас дээрээ дарж орон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой
    5. Авсан утасны төлбөр болон хугацааны мэдээлэл харагдана

    Өмнө нь авсан утасны мэдээлэл шалгах:

    1. Моби апп руу өөрийн дугаараар нэвтэрч профайл цэс рүү орно
    2. Миний зээл цэс рүү орно
    3. Зээлийн түүх хэсэг рүү ороход өмнө нь хуваан төлөх нөхцөлөөр буюу лизингээр авсан утасны мэдээлэл харагдана
    4. Мэдээлэл харахыг хүссэн утсан дээрээ дарж орно
    5. Дэлгэрэнгүй мэдээлэл харагдана

    Анхааруулга

    • Моби апп руу мэдээлэл шалгах дугаараар нэвтэрч орсон байх шаардлагатай
    • 18-с доош настай, гадаад, авлага үүсгэсэн болон байгууллагын дугаар ашигладаг ч өөрийн хувийн мэдээллээ мобикомд бүртгүүлээгүй бол шалгах боломжгүй. Байгууллагын дугаартай хэрэглэгчид хэрхэн хувийн мэдээллээ бүртгүүлэх бол албан бичигтэй үйлчилгээний салбарт хандах эсвэл харилцагч хариуцсан менежерт хандаарай
    • Идэвхтэй зээл хэсэгт гар утасны мэдээлэл харагдах ба, 5G төхөөрөмж, манай интернэт, VOO, өрхийн интернэтийн мэдээлэл харагдахгүй. Харин эдгээр төхөөрөмжийн гэрээгээ дуусгавар болгосон тохиолдолд зээлийн түүх хэсэгт харагдана
    • Гар утас шинээр авсан бол хэрэглэгчийн моби апп-н идэвхтэй зээл хэсэгт шууд харагдана
    • Харин идэвхтэй зээлээ цуцалсан болон хаасан бол хэрэглэгчийн моби апп-н зээлийн түүх хэсэгт 24 цагийн дотор харагдаж эхэлнэ