Агуулга руу шилжих
Mobicom

    Мобиком аппликэйшн байршлын (GPS) үйлчилгээ

    Байршлын мэдээлэл (GPS) үйлчилгээ гэж юу вэ?

    • GPS байршлын зөвшөөрөл нь таны байршлын мэдээллийг ашиглан Мобикомоос танд ойр салбарын урамшуулал, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хүргэх үйлчилгээ юм.
    Байршлын мэдээлэл (GPS)-г юунд ашиглах вэ?

    Таны байршлын мэдээллийг дараах зорилгоор ашиглана.

    • Ойролцоох салбарын мэдээлэл хүргэх 
    • Урамшуулал, бүтээгдэхүүн санал болгох 
    • Танд тохирсон үйлчилгээний мэдээлэл өгөх
    Байршлын мэдээлэл (GPS) үйлчилгээнд ямар мэдээлэл цуглуулах вэ?
    • Байршлын өгөгдөл: өргөрөг (latitude), уртраг (longitude)
    • Нэмэлт өгөгдөл: төхөөрөмжийн мэдээлэл, сүлжээ болон операторын төрөл, мэдээлэл дамжуулахад ашигласан интернэтийн төрөл
    • Хугацааны өгөгдөл: байршил бүртгэгдсэн, датабаазад цугларсан болон зөвшөөрөл өгсөн хугацаа
    Байршлын мэдээлэл (GPS)-г хэрхэн цуглуулах вэ?
    • Зөвхөн хөдөлгөөн илэрсэн (хамгийн багадаа 300 метрийн радиуст) үед 10 минут тутамд байршлыг шинэчилнэ.
    • Хөдөлгөөн илрээгүй үед байршлын мэдээлэл цуглуулж, хадгалахгүй.
    • Төхөөрөмж интернэтэд холбогдоогүй үед мэдээлэл төхөөрөмж дээр түр хадгалагдаж, дараа нь холбогдох үед Мобикомын датабаазад дамжина.
    Насны хязгаарлалт
    • 16-аас дээш насны хэрэглэгч дугаарын түвшинд "Байршлын мэдээлэл зөвшөөрөл" өгөх боломжтой.
    • 16-аас доош насны хэрэглэгч байршлын мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд анхааруулга цонх харагдана.
    • Байгууллагын дугаартай хэрэглэгчид харилцагч харилцсан менежерт хандан дугаар эзэмшиж буй хүний хувийн мэдээллийг дугаартайгаа холбуулснаар GPS асаах боломжтой болно. Хэрэв харилцагч хариуцсан менежер байхгүй бол үйлчилгээний салбарт албан тооттой хандан бүртгэл хийлгэх боломжтой
    Нууцлал ба аюулгүй байдал
    • Хэрэглэгчийн утасны дугаар, хувийн болон эмзэг мэдээллийг шифрлэн (encrypt) / масклан хадгална.
    • Байршлын мэдээлэл 3 жилийн хугацаатай хадгалагдана.
    • Хэрэглэгч байршлын тохиргоог унтраавал байршилд суурилсан бүх GPS үйлчилгээ хамт унтарна.
    Байршлын мэдээлэл (GPS) үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?
    • Зөвхөн өөрийн хүсэлтээр буюу өөрийн зөвшөөрлөөр идэвхждэг бөгөөд хүссэн үедээ унтраах боломжтой.
      • Өөрийн Мобиком апп-н Профайл → Тохиргоо → Байршлын тохиргоо цэсээр орж on/off toggle-оор GPS-ээ тохируулна.
        Төхөөрөмжөөс хамаарч дараах сонголтуудадтай байна.
    • Төхөөрөмжөөс хамаарч дараах сонголтуудтай.
      • Always / Үргэлж
      • While using app / Зөвхөн аппликэйшн ашиглах үед
      • One-Time / нэг удаа
      • Never / Зөвшөөрөхгүй
    Зөвшөөрсөн байхад байршлын мэдээлэл (GPS) үйлчилгээг ашиглаж чадахгүй байна.
    • Байршлын зөвшөөрлийг идэвхжүүлэхэд дугаарын зөвшөөрөл болон гар утас төхөөрөмжийн зөвшөөрөл хоёулаа идэвхтэй байх шаардлагатай.
    • Аль нэг зөвшөөрлийг унтраавал байршилд суурилсан бүх үйлчилгээ хамт зогсоно.

    Анхааруулга

    Байгууллагын дугаартай хэрэглэгчид өөрийн байгууллагыг хариуцсан харилцагч харилцсан менежерт хандан дугаар эзэмшиж буй хүний хувийн мэдээллийг дугаартайгаа холбуулснаар GPS асаах боломжтой болно. Хэрэв харилцагч хариуцсан менежер байхгүй бол үйлчилгээний салбарт албан тооттой хандан relation info бүртгэл хийлгэх шаардлагатай. Албан тоот дээр манай байгууллагын энэ дугаарт ийм овог нэртэй, ийм регистрийн дугаартай хүний мэдээллийг бүртгэж өгнө үү гэж тусгасан байх шаардлагатай.