Агуулга руу шилжих
Mobicom

    Радио холболтоор өрхийн интернэт авах

    Радио холболтоор өрхийн интернэт авах боломжтой хэрэглэгчид нэмэлт төхөөрөмжийг лизингээр авах боломжтой боллоо. 

    Эхлэх хугацаа: 2025.05.15–с
    Хамрах хүрээ: Говь-алтай (Есөнбилэг гэр хороолол), Дархан-уул (Шарын гол), Сэлэнгэ (Сайханы хөтөл)

    ҮНДСЭН НӨХЦӨЛ ДЭЭР НЭМЭЛТЭЭР ОРЖ ИРЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ:
    HBB орон нутгийн зөвхөн Unlimited 30, Unlimited 60, УБ-т зөвхөн Infinity-30, Infinity-60 багцаар авах боломжтой байна.  

    Радио холболтын багц

    Орон нутаг

    Улаанбаатар

    1

    Unlimited 30

    Infinity-30

    2

    Unlimited 60

    Infinity-60

    Радио холболтын хэрэглэгч интернэт холболтод ашиглах дараах төхөөрөмжүүдээр дамжуулан интернэт холболтоо авах боломжтой байна. Доорх төхөөрөмжийн аль нэг нь байхгүй бол интернэт үйлчилгээг авах боломжгүй болно.

    1

    Wi-Fi Router /ZTE-H3601, GENEW- AX1800, GENEW-1500/

    2

    Радио хүлээн авагч / Ubiquiti Airmax Nanostation Loco 5AC/

    3

    Радио хүлээн авагчийн инжектор буюу адаптер / Ubiquiti POE-24-7W-G-WH/

    Өрхийн интернэт үйлчилгээний “Radio” холболт руу шилжиж байгаа болон шинэ хэрэглэгчид доорх хүснэгтэд заасан нөхцөлөөр нэмэлт Radio receiver, POE adapter төхөөрөмж худалдан авах боломжтой байна.

    Төхөөрөмжийн модель

    Төхөөрөмжийн нэр

    Гэрээний хугацаа

    Үндсэн үнэ

    Хугацаагүй

    24 сар

    36 сар

    Radio receiver

    Ubiquiti Airmax Nanostation Loco 5AC

    249,900₮

    Лизинг /сард 10,413₮/

    Лизинг /сард 6,942₮/

    249,900₮

    POE adapter 

    Ubiquiti POE-24-7W-G-WH

    35,000₮

    35,000₮

    •    Нэмэлтээр авч буй Radio receiver төхөөрөмжийг дангаар худалдаж авах боломжгүй ба POE adapter төхөөрөмжтэй хослуулан 249,900₮-р борлуулна. Харин POE adapter төхөөрөмжийг дангаар нь 35,000₮-р авах боломжтой байна. Бэлнээр зарах тохиолдолд захиалгыг энгийн төхөөрөмж зарлага хийдэгтэй адил хийнэ.
    •    Нэмэлтээр 24 эсвэл 36 сарын гэрээ байгуулан дээрх хүснэгтэд байгаа Radio receiver, POE adapter төхөөрөмжүүдийг лизингээр буюу төхөөрөмжийн төлбөрийг сар бүр хувааж төлөх нөхцөлөөр авах боломжтой байна.
    •    Одоогийн өрхийн интернэт үйлчилгээний хэрэглэгч, VOOHOME үйлчилгээний хэрэглэгч болон шинэ хэрэглэгч нар нэмэлт төхөөрөмжийг 24 сарын лизинг эсвэл 36 сарын лизингийн сонголтоор Radio receiver, POE adapter төхөөрөмж худалдан авах боломжтой байна.

    Анхааруулга

    1. Радио хүлээн авах төхөөрөмжийг зөвхөн 24/36 сарын лизингийн нөхцөлөөр борлуулна. Үнэгүй олгох нөхцөл байхгүй.
    2. airMax NanoStation 5AC Loco төхөөрөмжийг дангаар нь борлуулахгүй. Тус төхөөрөмжийг 249,900₮-ийн үнээр худалдаалах бөгөөд POE адаптерийг бэлгэнд дагалдуулна. POE адаптерийг дангаар нь зарах боломжтой.
    3. Сонгогдсон байршилд VOOHome 2 сар үнэгүй урамшуулал өгнө.