eSIM үйлчилгээ
"eSIM" үйлчилгээ
| Нөхцөл | Үнэ |
| Шинэ дугаар авах | 5,000₮ |
| Сим сэргээх |
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. “eSIM” авахын тулд хэрэглэгчийн утас eSIM дэмждэг байх шаардлагатай.
2. Онлайнаар eSIM авах бол заавал e-mongolia-д бүртгэлтэй байх.
3. eSIM-ээр урьдчилсан төлбөрт, дараат төлбөртийн бүх багцаар ашиглах боломжтой.
4. Онлайнаар eSIM-ийг stars, tourist, дата сим багцаас бусад бүх багцаар авах боломжтой.
5. eSIM нь пин болон пук кодоор хамгаалагдсан байна.
6. eSIM нь QR кодоор идэвхжих бөгөөд хэрэглэгчийн бүртгүүлсэн мэйл хаягт QR код пин пук кодны хамтаар илгээгдэнэ.
7. Тухайн QR кодыг eSIM дэмждэг утсанд тохиргооны зааврын дагуу идэвхжүүлнэ.
8. QR кодыг идэвхжүүлэхдээ хэрэглэгчийн утас заавал интернэтэд холбогдсон байна.
9. eSIM-ээр биет сим дээр авдаг бүх үйлчилгээг авах боломжтой.
eSIM суулгах заавар:
"eSIM" гэж юу вэ?
ДИЖИТАЛ ЭРИНИЙ “ESIM”-ИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Мобиком Корпораци сим картын хамгийн сүүлийн үеийн хувилбар болох “eSIM”-г үйлчилгээндээ нэвтрүүллээ. Технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхдаг ухаалаг хэрэглэгч танд энэхүү бүтээгдэхүүнийг танилцуулъя.
eSIM ГЭЖ ЮУ ВЭ?
Энгийнээр тайлбарлавал, энэ нь биет бус дижитал СИМ юм. Та заавал үүрэн сим карт авах шаардлагагүй бөгөөд QR код уншуулаад л утсан дээрээ дугаар суулгах боломжтой юм.
eSIM ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
- Бүх операторын хэрэглэгчид одоо барьж буй дугаараа болон Мобикомын “eSIM” бүхий дугаарыг хослуулан ашиглах боломжтой;
- Хувийн, ажлын, зарын, аяллын зэрэг бүхий л хэрэглээгээ нэг гар утсанд төвлөрүүлж нэг дор 5 хүртэлх дугаар барих боломжтой (тухайн төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарна);
- Сим карт гэмтэх, гээгдэх эрсдэлгүй технологи;
- Байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй дижитал шийдэл.
Онлайнаар eSIM сэргээх
Та мобиком аппликэйшн ашиглан өөрийн дугаарыг eSIM-р сэргээх боломжтой.


- Мобиком апп руу орж сим сэргээх цэс рүү орно
- eSIM-р сэргээх утасны дугаараа оруулан eSIM сонголтын сонгон үргэлжлүүлнэ
- Таны утас eSIM дэмжих эсэхийг баталгаажуулах тул жагсаалтад таны утас байгаа эсэхийг шалган сонгоно
- Таны сэргээх гэж буй дугаарт бүртгэлтэй и-мэйл рүү баталгаажуулах код илгээх ба хэрэглэгч баталгаажуулах кодыг оруулан цааш үргэлжилнэ
- E-Mongolia танин баталгаажуулалт хийгдэхийг зөвшөөрнө
- E-mongolia баталгаажуулалт хийх хэсэг рүү шилжинэ
- Регистрийн дугаараа оруулан үргэлжлүүлнэ
- E-Mongolia бүртгэлтэй дугаарт мессэжээр код авч баталгаажуулж болно эсвэл E-Mongolia апп руу код илгээн та баталгаажуулах кодоо E-Mongolia апп-с авах боломжтой
- Баталгаажуулах кодоо оруулан үргэлжлүүлэх дарна. Таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу eSIM-ны QR код бүхий мэдээлэл ирнэ.
Анхааруулга
Та өөрийн ашигладаг дугаарын симийг сэргээх гэж байгаа бол мессэж авах сонголтоор биш e-mongolia мэдэгдэл баталгаажуулалт хийгээрэй. Энэ нь таны e-mongolia аппликэйшн руу баталгаажуулах код явуулах ба та e-mongolia аппликэйшн руугаа орж кодоо харж баталгаажуулан симээ сэргээгээрэй.
mobiAI-с асуух