Агуулга руу шилжих
Mobicom

    Интернэтийн төхөөрөмжүүдийн ашиглалттай холбоотой анхаарах зүйлс юу вэ ?

    • Төхөөрөмжүүдийг доор газар тавихгүй байх, зориулалтын хайрцганд (Rack) хийн байрлуулах
    •  Сүлжээний төхөөрөмжүүдийг аль болох хүний хөлөөс хол байрлуулах
    • Тоос шороогүй цэвэр орчинд байрлуулах
    • Ус чийгнээс хол байлгах
    •  Тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангах (хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх), төхөөрөмж залгасан залгуураас хүчдэл их шаардах тоног төхөөрөмж залгахгүй байх
    •  Дотор байрлуулах зориулалттай төхөөрөмжүүдийг тасалгааны тогтмол температуртай орчинд байрлуулах (0°C - 18°C температур)
    • Зуны цагт нарны шууд тусгалаас аль болох хол байрлуулах
    •  Статик цэнэг үүсгэхээс зайлсхийх (хивс, дрож болон ноосон эдлэлтэй материалаас хол байлгах, цэнэг үүссэний дараа шууд төхөөрөмжүүдтэй харьцахаас зайлсхийх)
    •  Гадна байрлуулсан төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэл (ус чийгнээс сэргийлэх), бохирдлыг тогтмол шалгаж сэргийлэх

    Анхааруулга

    Дээрх 9 зүйлсийг дагаж мөрдөөгүйгээс үүдэн гарсан тоног төхөөрөмжийн гэмтэл болон хэрэглэгчид үүсэх аюул эрсдэлийг нийлүүлэгч хариуцахгүй.