Төлбөрөө хугацаандаа төлсний урамшуулал
Та өөрийн нэр дээрх Мобикомын дугаарын суурь хураамж болон зарим нэмэлт үйлчилгээний төлбөрөө MonPay дансаар төлөөд, төлсөн дүнгийнхээ 10% эсвэл 5%-тай тэнцэх буцаан олголтыг урамшуулал болгон аваарай. Буцаан олголт таны MonPay дансанд орж, гүйлгээ болон худалдан авалтдаа шууд ашиглах боломжтой.💙

УРАМШУУЛАЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Мобикомын Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт үйлчилгээний хувь хэрэглэгчид суурь хураамж болон зарим нэмэлт үйлчилгээний төлбөрт буцаан олголтын урамшуулал авах боломжтой. Өөрийн дугаарын төлбөрөө MonPay эсвэл Mobicom аппликэйшнээр дамжуулан MonPay дансаар төлж, төлсөн хугацаанаас хамааран дараах буцаан олголтыг аваарай.
🎁🤩 5–10-ны өдрүүдэд төлбөл – 10%
🎁🤩 11–20-ны өдрүүдэд төлбөл – 5%
Төлсөн дүнгийн 10% эсвэл 5%-тай тэнцэх буцаан олголт таны MonPay дансанд урамшуулал хэлбэрээр орно.
Та зөвхөн өөрийн дугаарын төлбөрийг үлдэгдэлгүй төлсөн тохиолдолд урамшуулалд хамрагдана. Байгууллагын дугаартай хэрэглэгчид хараахан хамрагдах боломжгүй. Гэхдээ байгууллагын дугаартай хэрэглэгчид маань хугацаандаа төлбөрөө төлөөд дараа сарын төлбөрөөс 5%-н хөнгөлөлт авах нь хэвээрээ байгаа шүү :)
Monpay аппликэйшнаар төлбөр төлөх заавар


1. Төлбөр цэс рүү орно
2. Мобиком төлбөр төлөлт цэс рүү орно
3. Гүйлгээний дүнгээ баталгаажуулан төлөх дарна
4. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоно
5. Төлбөрийн мэдээллээ баталгаажуулан үргэлжлүүлэх дарна
6. Monpay апп-н гүйлгээ хийх 4 оронтой нууц үгээ оруулан баталгаажуулна
Mobicom аппликэйшнаар төлбөр төлөх заавар


1. Моби апп-н төлбөр хэсэг рүү орно
2. Утасны төлбөр хэсэг рүү орно
3. Төлөх цэсийг сонгон үргэлжлүүлнэ
4. НӨАТ-н баримт авах хэлбэрээ сонгоно
5. Төлбөрийн хэрэгсэл хэсгээс Monpay гэж сонгоно
6. Monpay-н гүйлгээ хийх 4 оронтой нууц үгээ оруулан баталгаажуулна
Анхааруулга
📌 Буцаан олголтын урамшуулал нь Роуминг үйлчилгээний төлбөр, гар утас төхөөрөмж зээлийн болон захиалгат үйлчилгээний төлбөр, манай интернэтийн дата дугаар, мобинетийн VOO & өрхийн интернэт үйлчилгээнүүд, one bill болон карьер биллингийн төлбөрт үйлчилгээнд 5%, 10%-н монпэй буцаалтын урамшуулал олгохгүй
📌 MonPay цахим мөнгөний цахим гэрээ байгуулаагүй хэрэглэгч өдөрт 40,000₮-өөс дээш дүнгээр гүйлгээ хийх боломжгүй тул цахим гэрээгээ байгуулаарай
📌 Төлбөрөө эрт төлөх тусам илүү их буцаан олголт авах тул та аппликэйшнуудаа татаад, монпэй дансаа цэнэглэн, урамшууллаа аваарай
📌 21-31-ний өдрийн хооронд төлбөр төлбөл урамшуулал орохгүй
📌 Урамшуулал зөвхөн төлбөр нэхэмжилсэн сарын төлбөрөө монпэй данснаас төлөлт хийсэн бол орно. Жишээ нь: 08/05-ны өдөр 6 болон 7-р сарын төлбөрийг монпэй дансаар бүрэн төлсөн бол зөвхөн 7-р сарын төлбөрөөс урамшуулал орно
mobiAI-с асуух