Агуулга руу шилжих
Mobicom

    Монпэй Powerbank үйлчилгээ

    Powerbank үйлчилгээ нь монпэй хэрэглэгчдэд зориулсан зөөврийн цэнэглэгч түрээслэх үйлчилгээ бөгөөд TINO POWERBANK станцаас түрээслэн ашиглах боломжтой.

    Үйлчилгээг үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн, 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хэрэглэгч ашиглана.

    POWERBANK ТҮРЭЭСЛЭХ:

    • TINO POWERBANK байрласан станц дээрх QR кодыг монпэй аппликэйшний POWERBANK үйлчилгээгээр дамжуулан уншуулна
    • Түрээслэх powerbank-ийн хугацааг сонгож, төлбөрөө монпэй хэтэвчээр төлнө
    • Төлбөр амжилттай төлөгдсөний дараа сонгосон powerbank нь станцаас автоматаар гарч ирнэ
    • Түрээсийн хугацааг Апп дотроосоо сунгах боломжтой
    • Ашиглаж дууссаны дараа powerbank-г tino powerbank станц байрласан дурын байршилд буцаан хүлээлгэн өгөх боломжтой

    ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР:

    Хугацаа & Нөхцөл Үнэ
    2 цаг 2000₮
    24 цаг 5000₮
    Нэмэлт төлбөр(Хугацаа хэтрүүлэх) 1 цаг = 500₮
    Торгууль (58 цаг хүртэл хугацаа хэтрүүлэх, эвдэж гэмтээх, алга болгох) 60000₮

    Анхааруулга

    • Түрээсийн хугацааг хэтрүүлэх, POWERBANK-г эвдэж гэмтээх, алга болгох тохиолдолд холбогдох нэмэлт төлбөр болон торгууль тооцогдож, нэхэмжлэл үүснэ.
    • Үүссэн нэхэмжлэлийг хэрэглэгч Монпэй аппликэйшний “МЭДЭГДЭЛ” цэсийн “НЭХЭМЖЛЭЛ” хэсгээс харах боломжтой бөгөөд 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй.
    • Нэхэмжлэлийг 30 хоногийн хугацаанд төлөөгүй тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ