Монпэй миний QR код гэж юу вэ?
minii QR code gej yu we
Миний QR код гэдэг нь MonPay данстай холбогдсон БАР кодыг хэлнэ. Өөрөөр хэлбэл таны өөрийн дахин давтагдашгүй монпэй данс бүхий QR код бөгөөд үүнийг бусад хэрэглэгчид уншуулан шилжүүлэг хийж болохоос гадна кодоо үйлчилгээний газарт уншуулан худалдан авалт хийх боломжтой. Мөн QR кодоо зураг хэлбэрээр татаж авч бусдад илгээх, хэвлэж байршуулах боломжтой.

- Монпэй апп руу өөрийн дугаараар нэвтэрч орон QR код уншуулах хэсэгт дарна
- Миний QR код хэсэг рүү орно
- Таны монпэй QR код харагдана
mobiAI-с асуух