VOO кино, контент татаж үзэх
Гар утас, таблетдаа VOO аппликэйшнээс урьдчилан кино, контент татан авч интернэт сүлжээгүй үедээ үзэх боломжийг олгож буй үйлчилгээ юм.
- Татах үйлчилгээг багц идэвхжүүлсэн хэрэглэгч ашиглах боломжтой
- Багцад дагалдах Кино сан, VOO cinema цэсээс 1 ангит болон олон ангит киног анги тус бүрээр эсвэл бүлгээр нь татах боломжтой
- Сүлжээгүй үед VOO аппликэйшн руу хандах үед татаж авсан кино, контент үзэх сонголт гарч ирнэ
- Зохиогчийн эрх болон бусад зохицуулалтаас хамааран зарим кино, контентыг татах боломжгүй
- Эрхийн зохицуулалтаас шалтгаалан татсан кино, контент гадаад улсаас үзэх хязгаарлалттай байна
Анхаарах
- Татаж авсан кино, контент нь гар утас, таблетын багтаамжид хадгалагдана
- Гар утасны багтаамж дүүрсэн бол татаж байгаа кино, контент хүлээлгийн төлөвт шилжих бөгөөд хангалттай багтаамж гарсан үед автоматаар татагдаж эхэлнэ
- Кино, контент татахдаа чанар (нягтаршил) бага, дунд, их гэсэн 3 төрлөөс сонгож татах боломжтой. Сонголтоос хамааран кино, контентын гар утасны багтаамж дээр эзлэх хэмжээ өөрчлөгдөнө
- Татаж авах үйлчилгээ нь WiFi сүлжээнд холбогдсон үед татаж эхлэх авто тохиргоотой
- Хэрэглэгч хүсвэл татаж авах хэсгийн тохиргоо хэсгээс Мобайл дата-р татах тохиргоог идэвхжүүлэн ашиглах боломжтой
- Зөвхөн WiFi сүлжээнд татах тохиргоог идэвхжүүлсэн хэрэглэгч WiFi-гүй үедээ татах үйлдэл хийвэл хүлээлгийн төлөвт орох бөгөөд WiFi-д холбогдсон үед автоматаар татаж эхэлнэ
- VOO үйлчилгээний идэвхтэй багцын хугацаа дуусахад кино сангаас татсан кино, контент автоматаар устана
- Тухайн аппликэйшн дээр нэвтэрсэн хэрэглэгч log out хийж гарсан бол татсан кино, контент автоматаар устана
- Тохиргоо хэсэгт “Үзсэний дараа авто устгах” тохиргоог идэвхжүүлснээр багц идэвхтэй байсан ч татаж аваад үзэж дууссан кино, контент автоматаар устгагдана
- VOO cinema-с кино татаж авснаас хойш 72 цагийн дараа автоматаар устана
- Хэрэглэгч өөрөө татсан кино, контентоо устгах боломжтой
mobiAI-с асуух