Агуулга руу шилжих
Mobicom

    Family үйлчилгээ

     

    cid:image003.jpg@01DC6294.DF8D6620

    FAMILY үйлчилгээ нь Мобикомын 6 хүртэлх хэрэглэгч групп үүсгэж хоорондоо хязгааргүй яриа хийж, нэмэлтээр дата багц авах, авто нэгжийн цэнэглэлт хийх, гишүүдийнхээ төлбөрийг төлөх боломжтой үйлчилгээ юм.

    Нөхцөл, үнэ тариф

    Бүртгүүлэх гишүүдийн тоо: 1 админ 5 гишүүн

    Админы үйлчилгээний багц: Дараа төлбөрт, хосолсон төлбөрт, VIP, VVIP

    Бүртгэлийн хураамж: 0₮

    Ярины эрх: - Группын гишүүд хоорондоо үнэгүй ярих
                        - Группын stars багцын гишүүд бусад family группын stars-н гишүүдтэй үнэгүй ярих

     
     

    Үйлчилгээ идэвхжүүлэх

    Хэрэглэгч family үйлчилгээг ашиглахдаа 444 тусгай дугаарт мессэж илгээх эсвэл Mobi app ашиглан үйлчилгээг авах боломжтой.

    Хүсэлтийн төрөл 444 дугаарт илгээх мессэж
    Групп үүсгэх On
    Групп цуцлах Delete
    Гишүүн нэмэх +9XXXXXXX
    Гишүүн хасах -9XXXXXXX
    Гишүүн харах D
    Админ солих #9XXXXXXX
    Авто цэнэглэлт хийх NEGJ 9XXXXXXX нэгжийн дүн
    Авто цэнэглэлт цуцлах* STOP 9XXXXXXX
    Гишүүн нэмэх зөвшөөрөл Yes
    Админ солих зөвшөөрөл Confirm

    Авто цэнэглэлт хийж буй бүх дугаарыг цуцлах бол STOP гэсэн хүсэлт илгээнэ.

     
     

    Групп дундаа ашиглах дата багц

    Админ хэрэглэгч өөрийн төлбөр дээр нэмж 3 төрлийн дата багцыг авах боломжтой ба өөрөө болон группын гишүүд ашиглах боломжтой.

    Дата багц
    Үнэ тариф
    Идэвхжүүлэх
    25GB
    25,000₮
    Mobi app - Family үйлчилгээ - Дундаа ашиглах дата багц
    50GB
    45,000₮
    100GB
    75,000₮

    Анхааруулга

    • Дата багцыг админаас гадна багадаа 1 гишүүн нэмэгдсэн байгаа тохиолдолд дундаа ашиглах датаг авах боломжтой.
    • Админ дундаа ашиглах дата багцыг группын гишүүд хэдэн 0, 1GB, 5GB, 10GB, 15GB, 20GB, 25GB ашиглах боломжтойгоор тохируулах боломжтой. Ашиглах хэмжээг тохируулаагүй тохиолдолд гишүүд ямар 1 хязгаарлалтгүй хэрэглэнэ.
    • Дата багцын хязгаар тогтоох бол Mobi app - Family үйлчилгээ - Дундаа ашиглах дата багц хэсгийн гишүүнийн дугаар дээр дарж хязгаар тохируулах товчийг идэвхжүүлж хадгална.
    • Хэрэглээний хязгаарыг сард хэдэн ч удаа тохируулах боломжтой ба хамгийн сүүлийн тохиргоо дараа сард хэрэгжинэ.
    • Дундаа ашиглах дата багцыг сольсон бол өмнөх хязгаар идэвхигүй болох ба админ шинээр хязгаар тогтоох хүртэл хязгаарлалтгүй хэрэглэнэ
    • Дата багц хэрэглэгч цуцлах эсвэл группын админ солигдох хүртэл сар бүр автоматаар идэвхжиж админ дугаарын төлбөр дээр нэмэгдэж тооцогдоно.
    • Дундаа ашиглах дата багцыг сард 1 удаа солих боломжтой. Идэвхжүүлсэн өдрөө багцаа солих боломжгүй.
    • Хэрэглэгч дундаа ашиглах дата багцыг сарын дундуур сольсон тохиолдолд 2 багцын суурь хураамж бүтэн нэхэмжлэгдэх ба эхний багц устаж шинэ багц идэвхжиж тухайн сарыг дуустал бүтэн ашиглана. Сүүлд идэвхжүүлсэн багц дараа сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглагдаж эхэлнэ.
    • Дундаа ашиглах дата багцыг зөвхөн моби апп-с идэвхжүүлэх боломжтой.
    • Дундаа ашиглах дата багцыг сар дамнан ашиглах боломжгүй мөн hotspot цацаж ашиглах боломжгүй.
    • VIP, VVIP багцын хэрэглэгчид Family үйлчилгээний 25GB дата багц урамшууллаар үнэгүй дагалдана. VIP, VVIP багцын хэрэглэгч бол мобиком апп-н family үйлчилгээ хэсэг рүү орж дундаа ашиглах 25GB дата багцыг идэвхжүүлнэ. Таны төлбөр дээр нэмэгдэнэ гэж сануулга гарч ирэх ба хэрэглэгч идэвхжүүлсэн ч дараа сарын хэрэглээний төлбөр дээр нэхэмжлэгдэхгүй.
     
     
     

    Авто нэгжийн цэнэглэлт

    Админ хэрэглэгч хосолсон, урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгчдийг сар бүр тогтмол дүнгээр, сар бүрийн 1-нд өөрийн төлбөр дээр нэмж нэгж цэнэглэх боломжтой үйлчилгээ юм.

    Та авто цэнэглэлт үйлчилгээг идэвхжүүлэх бол 444 дугаарт мессэж илгээх эсвэл Mobi app ашиглан идэвхжүүлэх боломжтой.

    Нэгжийн төрөл Идэвхжүүлэх Үнэ тариф
    5,000 нэгж NEGJ 9XXXXXXX 5000
    5,000₮
    10,000 нэгж NEGJ 9XXXXXXX 10000 10,000₮
    14,000 нэгж NEGJ 9XXXXXXX 14000 14,000₮
    28,000 нэгж
    NEGJ 9XXXXXXX 28000 28,000₮

    Авто нэгжийн цэнэглэлтийг дараах сонголтуудаас сонгон цэнэглэх боломжтой.

    Нэгж

    Сонголт 1

    Сонголт 2

    Сонголт 3

    5,000

    5,000 нэгж

    4GB + 1,000 нэгж

    -

    10,000

    10,000 нэгж

    15GB + 5,000 нэгж

    -

    14,000

    14,000 нэгж

    10GB + 4,000 нэгж

    Сүлжээндээ 30 хоног яриа + 4GB

    28,000

    28,000 нэгж

    24GB + 4,000 нэгж

    Бүх сүлжээнд яриа + 4GB

     

    Анхааруулга

    • Хэрэглээ хязгаарлах лимиттэй бол авто цэнэглэлт үйлчилгээг ашиглах боломжгүй. 
    • Авто цэнэглэлт үйлчилгээ нь хэрэглэгч цуцлах хүсэлт илгээх хүртэл сар бүр автоматаар төлбөр нь нэмэгдэж гишүүнд нэгж цэнэглэгдсээр байна.
    • Цэнэглэж буй нэгжийн дүнг өөрчлөх хүсэлт өгсөн бол дараа сарын 1-ний өдөр шинэ нэгж цэнэглэх сонголт хийх боломжтой.
    • Үйлчилгээг цуцлах бол Mobi app ашиглах эсвэл 444 дугаарт 
         Тухайн гишүүний цэнэглэлт цуцлах: Stop 9XXXXXXX
         Бүх гишүүний цэнэглэлт цуцлах: Stop гэж илгээнэ.
     

     

     
     

    Анхааруулга

    • Гишүүн нэмэх: 1 удаа 5 хүртэлх, 0 төгрөг
    • Гишүүн хасах: Сард 3 удаа, 0 төгрөг
    • Админ эрх шилжүүлэх: Сард 1 удаа, 0 төгрөг
    • Үйлчилгээний тусгай дугаар: 444
    • Дараа, хосолсон төлбөрт хэрэглэгчид админ болох боломжтой бөгөөд групп үүсгэх үнэгүй. /урьдчилсан төлбөрт багцын хэрэглэгч админ болох боломжгүй/
    • 1 хэрэглэгч зөвхөн 1 группт байх боломжтой ба хэрэглэгч сард 1 удаа групп үүсгэх боломжтой.
    • Групп анх үүсгэснээс хойш 48 цагийн дотор багадаа 1 гишүүн нэмээгүй тохиолдолд групп устана.
    • Группээ үүсгээд дотны 5 хүртэлх хүнээ нэмээд хоорондоо үнэгүй яриа хийнэ.
    • Админ хэрэглэгч гэрээ цуцлах, гэрээ шилжүүлэх, дугаар хадгалах, дугаар солих, зэрэг үйлчилгээг авах боломжгүй ба эдгээр үйлчилгээг авах шаардлагатай бол группээ цуцалсны дараа авна.
    • Группын гишүүд гэрээ цуцлах, гэрээ шилжүүлэх, дугаар хадгалах, дугаар солих үйлчилгээ авсан тохиолдолд бүртгэлтэй группээс хасагдана.
    • Tourist багц, дата сим, манай интернэт үйлчилгээний хэрэглэгчид family үйлчилгээний гишүүн болох боломжгүй.
    • Сар бүрийн 1-ний өдөр группын админ дугаар төлбөрөөс хаалттай байгаа тохиолдолд бусад гишүүд хоорондоо үнэгүй ярих боломжгүй. Админ төлбөрөө төлж дугаар нээгдсэнээр гишүүд хоорондоо үнэгүй яриа хийх эрх идэвхэжнэ.