Агуулга руу шилжих
Mobicom

    Хосолсон төлбөрт багц (Hybrid)

    Хосолсон төлбөрт үйлчилгээний тодорхойлолт

    Дараа төлбөрт болон Урьдчилсан төлбөрт хосолсон багц бөгөөд сар бүр суурь хураамжид дагалдах тогтмол хэрэглээтэй, суурь хураамжид дагалдах хэрэглээнээс илүү гарсан хэрэглээндээ урьдчилан цэнэглэсэн нэгжээ зарцуулдаг үйлчилгээг хэлнэ. 

    18 нас хүрсэн хувь хэрэглэгч тоон гарын үсэг, хүчин төгөлдөр цахим үнэмлэх эсвэл цахим үнэмлэхийн лавлагаатай салбарт хандаж hybrid багцын хэрэглэгч болох боломжтой. 
    Байгууллагын хэрэглэгч бол албан бичиг болон төлөөлөн ирж буй хэрэглэгчийн цахим үнэмлэх эсвэл цахим үнэмлэхийн лавлагаатай салбарт хандана. 

    Мөн дугаараа урьдчилсан төлбөрт дугаараа 3 сараас дээш хугацаанд ашигласан хэрэглэгч өөрөө ҮНТ-2222 лавлах руу үйлчилгээ авах дугаараас холбогдон hybrid багц руу шилжих боломжтой.

    Хосолсон төлбөрт үйлчилгээний шинэ багц

    Багц

    Суурь хураамж

    Дагалдах хэрэглээ

     

    Hybrid 15000

     

     

    15000₮

    Ярианы эрх

    Сүлжээндээ хязгааргүй

    Бусад сүлжээнд ярих эрх

    100 минут

    Дата эрх

    5GB+128kbps

    Hybrid 15000 багцын бусад сүлжээнд ярих 100 минутын ярианы эрх дууссан тохиолдолд 1 минутын ярианы тариф болох 80₮ тооцогдож дансан дах нэгжээс хасагдана.

    Hybrid 15000 багцад дагалдах 5GB дата эрх дуусахад багцын хүчинтэй хугацаа дуустал 128kbps хурдаар ашиглах боломжтой байна

    Багцад дагалдах хэрэглээний эрхүүд сар бүрийн 1-ний өдөр идэвхжиж орно.

    Hybrid 15000 багцын сүлжээндээ хязгааргүй мессэж бичих багц

    Мессэж багц

    Үнэ тариф

    Илгээх утга

    Илгээх дугаар

    Сүлжээндээ хязгааргүй мессэж бичих

    5,000₮

    SMS

    404

    Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан мессэж багцыг сарын аль ч өдөр авах боломжтой байх ба идэвхжүүлснээс хойш тухайн сарыг дуустал хүчинтэй байна. Нэмэлт хэрэглээний эрхтэй мессэж багц нь hybrid багцын нэгжээс хасагдаж тооцогдоно. Сар бүрийн 25-ний өдрөөс хойш идэвхжүүлж байгаа хэрэглэгчдээс “YES” гэсэн баталгаажуулах мессэжийг 30 минутын дотор илгээж мессэж багц амжилттай идэвхэжинэ.

    Hybrid 15000 багцын хэрэглэгч нэгжээр төлбөрөө төлөх 

    Hybrid багцын хэрэглэгч 1,000₮-70,000₮-н хооронд хүссэн дүнгээр нэгжээрээ төлбөрөө төлөх боломжтой. 

    Нэгжээрээ төлбөр төлөхдөө: Mobicom зай аваад төлөх нэгжийн дүнгээ бичээд 404 дугаарт хүсэлтээ илгээнэ.

    Жишээ нь: mobicom 10000 гэсэн мессежийг 404 дугаарт илгээнэ.

    Мөн hybrid хэрэглэгчид Мobi app ашиглан төлбөрөө нэгжээр төлөх боломжтой.

    Санамж:

    Байгууллагын гэрээн дээр болон гэрээн дээрээ 1 -с олон Hybrid багцын дугаарууд дээрх мессэжээр төлбөр төлөх үйлчилгээг авах боломжгүй. 

    Нэгжээрээ төлсөн төлбөрт НӨАТ -н сугалаатай баримт олгогдохгүй. Учир нь нэгж худалдан авахад нь НӨАТ -н сугалаатай баримт олгогддог. 

     

    Hybrid 15000 багцын хэрэглэгчийн төлбөр бодогдох хугацаа

    Hybrid багцын хэрэглэгчийн төлбөрийг тухайн сарын 1-31 ний өдрөөр тасалбар болгон, дараа сарын 5-7 ны хооронд нэхэмжилнэ. (Төлбөрийн мэдээллийг мессэж болон э-мэйл хаягаар мэдээлнэ.)

    Хэрэглэгч:
    Тухайн сарын хэрэглээний төлбөрөө M үсгийг 510 дугаарт илгээж шалгана.
    Өмнөх сарын хэрэглээний төлбөрөө шалгахын тулд YYYYMM гэсэн хүсэлтийг 510 дугаарт илгээж шалгана.

    Зөвлөгөө: 

    Та хэрэглээний мэдээллээ хамгийн хялбараар шалгахыг хүсвэл Mobi app ашиглаарай. 

     

    Hybrid 15000 багцын ашиглаагүй хугацааны суурь хураамж хэрхэн бодогдох вэ?

    Хосолсон төлбөрт үйлчилгээний дугаар 3 сарын турш төлбөрөөс бүтэн хаалттай байсан тохиолдолд 4 дэх сарын 1-ний өдөр цуцлагдана.Харин дугаараа ашиглаагүй ч гэсэн ашиглаагүй сарын хураамж нь таны сонгосон багцын суурь үнийн дүнг сар бүр тогтмол төлж байгаа тохиолдолд дугаар устахгүй байх боломжтой.