Агуулга руу шилжих
Mobicom

    Өрхийн интернэт хадгалах үйлчилгээ

    Urhiin internetiin hadgalah uilchilgee

    Хэрэглэгч дугаараа түр хугацаагаар ашиглахгүй тохиолдолд дугаар дээр нь төлбөр тооцоо бодогдохгүй нөхцөлөөр урт хугацаанд түр хаах үйлчилгээг дугаар хадгалах үйлчилгээ гэнэ.Та өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа 2288 /бусад оператор 75952288/ лавлах шугамд холбогдон хадгалах үйлчилгээг авах боломжтой. 

    • Үйлчилгээ авах 1 сарын төлбөр 3000₮ байна. Төлбөрийг урьдчилан төлнө.
    • Жилд эхний 3 сар төлбөргүй хадгална. /Хуанлийн бүтэн жилээр тооцно/
    • Үйлчилгээг хадгалуулахын тулд хамгийн багадаа 3 сар ашигласан байх шаардлагатай.

    Санамж

    • Хэрэглэгч сар бүрийн 1-ний өдөр хадгалах үйлчилгээг авах боломжтой. 1-ний өдрөөс хойш хадгалах үйлчилгээ авсан бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэх бөгөөд хадгалах хугацаанд оруулж тооцохгүй дараа сарын 1-ний өдрөөс эхлэн хадгална.
    • Хугацаатай гэрээтэй хэрэглэгч хадгалах үйлчилгээг авах боломжгүй байна.
    • Үйлчилгээ хадгалах хугацааг хуанлийн бүтэн сараар тооцох бөгөөд нэг удаад 12 сараас ихгүй хугацаагаар хадгалуулах боломжтой байна. 
    • 12 сар хадгалсан үйлчилгээг 1 сар ашигласны дараа дахин хадгалуулах эрх үүснэ.
    • Хадгалах үйлчилгээг 2288 лавлах утсаар авч болно