Бидний тухай
Баталгаат засварын төвийн ерөнхий мэдээлэл
- Баталгаат засварын төв нь олон төрөлт брэндүүдийн засвар үйлчилгээг үзүүлэх зорилгын хүрээнд брэндийн нэр төрлийг тасралтгүй нэмэгдүүлэхийг зорих ба вендоруудтай албан ёсны гэрээ байгуулан хамтын ажиллагааг тэлж, дэлхийн жишигт нийцүүлэн эрх бүхий үйлчилгээг үзүүлнэ.
- Баталгаат засварын төв нь засвар үйлчилгээнд зөвхөн албан ёсны үйлдвэрлэгчийн оригнал сэлбэг хэрэгсэл, SWAP, дагалдах хэрэгсэл ашиглах ба зөвхөн идэвхжүүлэлт, урамшууллын хүрээнд бусад бараа, материал, дагалдах хэрэгслийг ашиглаж болно.
- Баталгаат засварын төв нь Apple, Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн Албан ёсны эрхтэй баталгаат засварын төв бөгөөд зөвхөн албан ёсны оригнал сэлбэг хэрэгсэл ашиглан үйлдвэрлэгчийн горим зааварчилгааны дагуу засвар үйлчилгээг хийнэ.
- Баталгаат засварын төв нь үйлчилгээ үзүүлэх нөхцөл болон вендорын тогтоосон стандартын дагуу засвар үйлчилгээг хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэнэ.
- Засварын төвийн баталгаа: Баталгаат засварын төв нь өөрийн хийсэн засвар үйлчилгээндээ 30 хоногийн “Засварын төвийн баталгаа”-г олгоно.
mobiAI-с асуух