Мобиком аппликэйшн ашиглан хүүхдийн Stars багцын дугаар авах
📲 Салбарт очих шаардлагагүйгээр www.mobicom.mn болон Мобиком апп-аас хялбархан авах боломжтой.
📱 Мобиком апп → Family → Add Member
📱 Мобиком апп → Family → Kids Care
📱 Мобиком апп → Шинэ дугаар → Урьдчилсан төлбөрт багц → STARS цэсүүдээр орж хүүхдэддээ STARS багцын шинэ дугаар аваарай.
✨ STARS үйлчилгээний давуу тал:
👨👩👧 Аав, ээж, асран хамгаалагчтайгаа хязгааргүй ярина
👫 STARS-ийн найзуудтайгаа хязгааргүй ярина
⌛STARS багцын дугаарын үйлчилгээний хугацаа дуусдаггүй
📍 Kids Care үйлчилгээг идэвхжүүлснээр:
• Хүүхдийнхээ байршлыг хүссэн газраасаа харна
• Хүүхдийн утасны цэнэгийн мэдээллийг авна



- Мобиком апп руу эцэг, эх дугаараар нэвтэрч family цэс рүү орно
- Гэр бүлийн гишүүд хэсэгт байрлах + тэмдэг дээр дарна
- Шинэ дугаар авах цэс рүү орно
- Kids care цэсийг сонгосон үед мөн хүүхдийн нэр дээр дугаар байхгүй үед шинэ дугаар үүсгэж болно
- И-мэйл хаягаа оруулан OTP кодоор баталгаажуулан, урьдчилсан төлбөрт гэж сонгоод Stars багцыг сонгоно
- Stars багцын нөхцөлтэй танилцаад сонгоно
- Авах дугаараа сонгоно
- Симний төрлөө сонгоно. Хүүхдийн утас eSIM дэмждэг бол eSIM хэрэв eSIM дэмжихгүй бол бэлэн сим сонгоно. Бэлэн сим сонгосон бол CU, GS25, Номин, Мобикомын агентаас урьдчилан авна
- Танин баталгаажуулалт хийнэ. Emongolia бол бүртгэлтэй дугаарт мессэжээр болон emongolia апп-д мэдэгдэл байдлаар баталгаажуулах код ирнэ. Мөн баталгаажуулах код авахгүй царай танин баталгаажуулах боломжтой
- Дугаар авах хүүхдээ сонгоно
- Холбоо барих хүний мэдээлэл бөглөнө. Холбоо барих хүн 1 emongolia баталгаажуулалтаас автоматаар татагдана
- Сонгосон дугаар болон хэрэглэгчийн мэдээллээ хянаад үргэлжлүүлнэ
- Захиалгын мэдээллээ хянаад НӨАТ-н баримт авах төрлөө сонгоно
- Төлбөр төлөх хэрэгслээ сонгон төлбөр төлж дугаар амжилттай үүснэ


