Мобиком апликейшн ашиглан өөрийн нэр дээрх болон бусад хэрэглэгчийн дараа төлбөрт үйлчилгээний төлбөрүүдийг 1 дор төлөх боломжийг олгож буй үйлчилгээ юм.

Easy payment-д хамаарах үйлчилгээнүүд:

- Утасны төлбөр
- Өрхийн интернэт
- VOO
- Манай интернэт
- MPN75 зэрэг үйлчилгээний төлбөрүүдээ нэг үйлдлээр илүү хялбар төлөх боломжтой.

Ашиглах заавар:


  • Үйлчилгээний төрөл сонгохдоо гэрээний дугаар эсвэл утасны дугаараа оруулна.
  • А хэрэглэгч Б хэрэглэгчийн дугаарыг бүртгэхэд Б хэрэглэгчид 205 дугаараас баталгаажуулах мессэж очих ба Б хэрэглэгч 24 цагийн дотор ok гэсэн хариуг 205 дугаарт илгээснээр easy payment үйлчилгээний бүртгэл хийгдэнэ. 
  • Б хэрэглэгчийн үйлчилгээг холбосон дугаараа А хэрэглэгч салгах боломжтой ба Б хэрэглэгчид үйлчилгээ салсан тухай мэдээлэл илгээгдэнэ.
  • Уг үйлчилгээг байгууллагын хэрэглэгч ашиглах боломжгүй зөвхөн хувь хэрэглэгч ашиглах боломжтой.

Мобиком апликейшн татах:
https://onelink.to/rjhymb


Delete

- 10 хүртэлх дугаарыг easy payment үйлчилгээнд бүртгэх боломжтой
- 7 хоногт 1 удаа дугаар хасах боломжтой
- НӨАТ-н баримтыг гүйлгээ хийсэн хэрэглэгч авна
- Дугаарын төлбөрийн үнийн дүнг хувааж төлөх боломжгүй. Хэрэв хувааж төлөх бол төлбөр хэсгээр орж төлөх боломжтой
- Б хэрэглэгчийн дугаар устсан, хадгалсан, түр хаасан, гэрээ шилжүүлсэн, урьдчилсан төлбөрт багц руу шилжсэн тохиолдолд А хэрэглэгчийн төлбөр төлөх жагсаалтаас автоматаар хасагдана.