Hybrid багцын хэрэглэгч 1,000₮-70,000₮-н хооронд хүссэн дүнгээр нэгжээрээ төлбөрөө төлөх боломжтой. 
Нэгжээрээ төлбөр төлөхдөө: Mobicom зай аваад төлөх нэгжийн дүнгээ бичээд 404 дугаарт хүсэлтээ илгээнэ.
Жишээ нь: mobicom 10000 гэсэн мессежийг 404 дугаарт илгээнэ.
Мөн hybrid хэрэглэгчид мобиком апликейшн ашиглан төлбөрөө нэгжээр төлөх боломжтой.

Санамж:

  •  Байгууллагын гэрээн дээр болон гэрээн дээрээ 1-с олон дугаартай Hybrid багцын дугаарууд дээрх үйлчилгээг авах боломжгүй байна.
  •  Нэгжээрээ төлсөн төлбөрт НӨАТ-н сугалаатай баримт олгогдохгүй. Учир нь нэгж худалдан авахад нь НӨАТ-н сугалаатай баримт олгогддог.