Та eSIM-г үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандан эсвэл www.mobicom.mn сайт руу хандан онлайнаар авах боломжтой.
eSIM гэж юу вэ?
Энгийнээр тайлбарлавал, энэ нь биет бус дижитал сим юм. Та заавал биет сим карт авах шаардлагагүй бөгөөд QR код уншуулаад л утсан дээрээ дугаар суулгах боломжтой юм.
eSIM дараах давуу талуудтай:
- Бүх операторын хэрэглэгчид одоо барьж буй дугаараа болон Мобикомын “eSIM” бүхий дугаарыг хослуулан ашиглах боломжтой
- Хувийн, ажлын, зарын, аяллын зэрэг бүхий л хэрэглээгээ нэг гар утсанд төвлөрүүлж нэг дор 5 хүртэлх дугаар барих боломжтой (тухайн төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарна);
- Сим карт гэмтэх, гээгдэх эрсдэлгүй технологи
- Байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй дижитал шийдэл
- Биет сим дээр авах боломжтой бүх үйлчилгээг авна. Жишээ нь гадаад улсад зорчихдоо ч роуминг үйлчилгээ ашиглах боломжтой.
Үйлчилгээний нөхцөл
1. "eSIM" үйлчилгээг авахын тулд хэрэглэгчийн утас eSIM дэмждэг байх шаардлагатай.
2. mobicom.mn-ээр eSIM авах бол заавал e-mongolia-д бүртгэлтэй байх.
3. eSIM-ээр урьдчилсан төлбөрт, дараа төлбөртийн бүх багцаар ашиглах боломжтой.
4. mobicom.mn-ээр eSIM-ийг stars, tourist багцаас бусад бүх багцаар авах боломжтой.
5. eSIM нь QR кодоор идэвхжих бөгөөд хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаягт QR код пин пук кодны хамтаар илгээгдэнэ.
6. Тухайн QR кодыг eSIM дэмждэг утсанд тохиргооны зааврын дагуу идэвхжүүлнэ.
7. QR кодыг идэвхжүүлэхдээ хэрэглэгчийн утас заавал интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
8. eSIM нь биет дээр авдаг байсан бүх үйлчилгээг авах боломжтой.
- eSIM-г утсандаа 1 удаа суулгасан байхад дахин интернэт шаардлагагүй биет сим шиг ашиглах боломжтой.
Үүнд: - Дуудлага хийх, хүлээн авах
- Мессэж хүлээн авах, бичих
- Дата ашиглах /2G, 3G, 4G/
- Нэмэлт үйлчилгээ
- Олон улсын роуминг үйлчилгээ гэх мэт.
eSIM дэмждэг төхөөрөмжүүд
САНАМЖ:
Мобикомын “eSIM” нь гар утас болон таблет төхөөрөмж ашиглан хэрэглэгдэх боломжтой бөгөөд эдгээр нь дижитал сим карт дэмждэг байх ёстой гэдгийг анхаарна уу.
Deletewww.mobicom.mn сайт ашиглан eSim авах
- Mobicom.mn-рүү нэвтрэх.
- Сим сэргээх цэс рүү нэвтрэн сэргээх утасны дугаараа бичих.
- eSIM-н төрлөө сонгоод үргэлжлүүлэх товчийг дарах.
- Төхөөрөмжөө сонгоод үргэлжлүүлэх товчийг дарах.
- E-mail хаягаар ирсэн 6 оронтой тоог оруулж баталгаажуулах
- E-Mongolia таниулж баталгаажуулах
- Хувь хүн, байгууллагаас сонголт хийж ибаримт авах мэйлээ оруулах.
- Үргэлжлүүлэх товч дарснаар төлбөр төлөх хэсэг рүү шилжиж төлбөрийн сонголтоо хийх.
- Төлбөрөө төлснөөр "Төлбөр амжилттай төлөгдлөө" гэсэн хуудас гарч ирж таны мэйл рүү eSIM-н мэдээлэл очих болно.