Мобинет AX1500 төхөөрөмжийг reset хийж шинээр тохиргоо хийх
Мобинет AX1500 төхөөрөмжийг RESET хийж шинээр тохиргоо хийх заавар
AX 1500 төхөөрөмжийг ресет хийж, интернэт тохируулах заавар
1. Бэлтгэл
- Төхөөрөмжийг ресет хийхээс өмнө заавал тогонд залгасан байх шаардлагатай.
- Гаднаас орж ирж буй интернэтийн үзүүрийг WAN холболтод холбосон байна.
- LAN (шар/цагаан) холболтод интернэт ашиглах боломжтой төхөөрөмж (жишээ нь нөүтбүүк) холбож ашиглана.
2. Төхөөрөмжийг ресет хийх
- Төхөөрөмжийн ард талд байрлах жижиг нүх рүү зүүгээр 7–8 секунд орчим удаан дарна.
- Энэ үед төхөөрөмж өөрөө унтарч, дахин асна.
3. Рөүтерт холбогдох
- Wi-Fi рөүтер бүрэн ассаны дараа гар утас эсвэл компьютероор рөүтертэй холбогдоно.
- Интернэт хөтөч дээр 192.168.1.1 IP хаягаар орж рөүтерийн тохиргоо руу нэвтэрнэ.
4. Нэвтрэх мэдээлэл
- Username / Password хэсэгт бүх үсгийг жижгээр admin гэж бичиж оруулна.
5. WAN тохиргоо
- Нэвтэрсний дараа WAN цэс рүү орно.
- Channel Mode хэсгээс PPPoE-г сонгоно.
- PPP Settings хэсгийн:
- Username хэсэгт Mobinet-ийн 59-р эхэлсэн дугаар
- Password хэсэгт нууц үгээ оруулна.
59-р эхэлсэн дугаар болон нууц үгээ: Гэрээн дээрээс, эсвэл мобикомын дугаараас 2288, бусад үүрэн оператороос 75952288 дугаар руу холбогдон авах боломжтой.
6. Тохиргоог хадгалах
- Apply / Save Changes товчлуур дээр дарснаар тохиргоо амжилттай хийгдэж дуусна.


