БАТАЛГААТ ЗАСВАРЫН ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Баталгаат засварын төвийн хүргэлтийн үйлчилгээний ҮНЭ ТАРИФ
Үйлчилгээний төрөл |
Үйлчилгээний тайлбар |
Үнэ |
Баталгаат засварын 1 талт хүргэлтийн үйлчилгээ |
Хэрэглэгчийн байршилд очин гар утас төхөөрөмжийг хүлээн авах эсвэл засварлагдаж дуусан бэлэн болсон гар утас төхөөрөмжийг хэрэглэгчийн байршилд буцаан олгох 1 удаагийн үйлчилгээ ба энэхүү үйлчилгээнд сэлбэгийн үнэ тариф ороогүй болно. |
50,000₮ |
Баталгаат засварын 2 талт хүргэлтийн үйлчилгээ |
Хэрэглэгчийн байршилд очин гар утас төхөөрөмжийг хүлээн авах эсвэл засварлагдаж дуусан бэлэн болсон гар утас төхөөрөмжийг хэрэглэгчийн байршилд буцаан олгох 1 удаагийн үйлчилгээ ба энэхүү үйлчилгээнд сэлбэгийн үнэ тариф ороогүй болно. |
100,000₮ |
Баталгаат засварын төвийн хүргэлтийн цогц үйлчилгээний алхам:
-
Баталгаат засварын төвийн ажилтан захиалгын дагуу тантай холбогдож үйлчилгээ үзүүлэх өдөр цагаа товлоно.
-
ХААН БАНК-ны 5038044007 тоот дансанд “Баталгаат засварын төвийн хүргэлтийн үйлчилгээний төлбөр”-өө шилжүүлснээр таны захиалга баталгаажна. /Гүйлгээний утга дээр утасны дугаарын сүүлийн 4 оронг бичнэ./
-
Захиалгын дагуу таны байршилд очин гар утас төхөөрөмжийг хүлээн авна.
-
Гар утас төхөөрөмжийг Баталгаат засварын төвд авчран бүрэн оношилгоо хийнэ.
-
Тантай утсаар холбогдон оношилгооны үр дүнг танилцуулж засвар үйлчилгээ хийх зөвшөөрөл авна.
-
Засвар үйлчилгээг хийхийг зөвшөөрсөн тохиолдолд
Хэрэв үйлдвэрийн баталгаат засвар хийгдэх шаардлагатай бол үнэ төлбөргүй засвар үйлчилгээ хийнэ.
Хэрэв төлбөртэй засвар үйлчилгээ бол засварын төвийн ХААН БАНК-ны 5038044007 тоот дансанд шилжүүлсэний дараа засвар хийнэ. /Гүйлгээний утга дээр утасны дугаарын сүүлийн 4 оронг бичнэ./
-
Оношилгоо, засвар үйлчилгээ дууссаны дараа хэрэглэгчтэй холбогдон дахин цаг тохирч гар утас төхөөрөмжийг хүргэж өгнө.
Та дараах мэдээлэлтэй сайтар танилцана уу.
- Хүргэлтийн үйлчилгээг хамгийн багадаа нэг өдрийн өмнө захиална уу.
- Хүргэлтийн үйлчилгээг Баталгаат засварын төвийн цагийн хуваарийн дагуу хийх ба хэрэглэгчтэй урьдчилан цаг тохирно. /Даваа-Баасан 09:00-19:00, Бямба-Ням 10:00-17:00/
- Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргүүдийн Төвийн “А”, Дундын “B”, Захын “C” ангиллын бүст хамрагдах нутаг дэвсгэрт очиж үйлчилгээ үзүүлэх боломжтой.
- Захиалга өгөхдөө утасны дугаараа сайтар шалгаж бүртгүүлнэ үү.
- Баталгаат засварын хүргэлтийн төлбөр хийгдээгүй тохиолдолд хүргэлтийн үйлчилгээ баталгаажихгүй.
- Засвар үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээлэлтэй Баталгаат засвар, үйлчилгээ цэсийн бусад дэд цэсүүдээр орж танилцана уу.
- Сэлбэг хэрэгсэл бэлэн биш тохиолдолд үйлдвэрлэгчээс хамаарч захиалга хийснээс хойш 7-21 хоног хүлээгдэнэ.
Та дараах QR эсвэл холбоосоор орж Баталгаат засварын төвийн хүргэлттэй засвар үйлчилгээний захиалгаа өгөөрэй.
https://forms.office.com/r/PgWneuszxu
![](https://static.helpjuice.com/helpjuice_production/uploads/upload/image/5565/direct/1727244651129/image.png)