5G Home үйлчилгээ нь 5G сүлжээгээр дамжин хүргэж буй дэвшилтэт өрхийн интернэт үйлчилгээ юм. Энэ нь шилэн кабель шаардлагагүйгээр 5G технологид суурилан өндөр хурдтай интернэт ашиглах үйлчилгээ юм.

  • Хаана ч ашиглаж болох уу?
    5G сүлжээ нэвтэрсэн аймгийн төв болон Улаанбаатар хотод ашиглах боломжтой.
     
  • Дата нь хязгааргүй юм уу?
    333GB, 555GB болон 999GB багцаас өөрийн хэрэглээнд тохируулан сонгох боломжтой. Багцийн дата дууссан тохиолдолд 512Kbps-ийн задгай хэрэглээг үнэгүй ашиглах боломжтой.
     
  • 4G сүлжээгээр ажиллах уу?
    Тухайн байршилд 5G сүлжээ ороогүй бол 4G сүлжээгээр автоматаар ажилланаТа ямар нэг тохиргоо хийх шаардлагагүй.
     
  • 5G сүлжээний хамрах хүрээ, байршилдаа 5G сүлжээ орсон эсэхийг яаж шалгах вэ?
    https://support.mobicom.mn/5g сайтаар орж, сүлжээ орсон байршлыг шалгах боломжтой.
     
  • VOO үзэхээр гацах уу? VOO үзэхэд дата зарцуулалт ямар байх вэ?
    VOO үйлчилгээг 5Mbps-ээс дээш хурдтай интернетээр гацалтгүй үзэх боломжтой. 5G интернетийн хамгийн бага хурд 30Mbps байна.
     
  • 5G ба 4G сүлжээгээр хандах хурд хэд вэ?
    333GB-ийн багц — 30Mbps хурдтай
    555GB-ийн багц — 60Mbps хурдтай
    999GB-ийн багц — 100Mbps хурдтай
     
  • Дата сардаа хүрэх үү?
    Таны хэрэглээнээс хамааран дата зарцуулалт өөр байна.
     
  • Төлбөрөө хэзээ, яаж төлөх вэ?
    Сар бүрийн 5–6-ны дотор таны бүртгэлтэй дугаарт төлбөрийн мэдээлэл очно. Тухайн сарын 20-ны өдрөөс өмнө Mobicom app болон MonPay app-р хялбар төлөх боломжтой.
     
  • 5G WiFi рөүтерийн хүчин чадал ямар вэ? (Хэр хол цацах, хэдэн хүн холбогдох боломжтой вэ?)
    Нэг дор 64 төхөөрөмж холбогдон ажиллах боломжтой. 2.4GHz болон 5GHz давтамжийг дэмжин ажиллана. 220V-д залгаад хаана ч ашиглах боломжтой.