Улаанбаатар хот

Эрдэнэт хот
Дархан хот
Монгол улсын 21 аймгийн төв
Төв аймаг, Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудал
Та гар утасны тохиргоо хийсэн бол утсаа унтраагаад асаахыг зөвлөж байна.
5G сүлжээ нь өндөр хурдны технологи тул таны дата энгийн хэрэглээнээс илүү хурдан дуусах эрсдэлтэй. Тиймээс хэрэглэгчдийнхээ дата хэрэглээг ухаалгаар удирдахад нь туслах зорилгоор бид 30 хоногийн хугацаатай 25GB, 70GB, 99GB нэмэлт дата багцууд дээр 5G сүлжээг идэвхжүүлсэн. Ингэснээр та дата хэрэглээгээ хязгаарлалгүйгээр 5G хурдыг мэдэрч, өдөр тутмын хэрэглээндээ үр ашигтайгаар ашиглах боломжтой.
Мобикомын дараа, хосолсон болон урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгч 30 хоногийн дараах нэмэлт дата багц идэвхжүүлснээр бүх дата хэрэглээгээ багцын хүчинтэй хугацаанд 5G хурдаар ашиглана.
Нэмэлт дата багц |
Үнэ |
Хугацаа |
25GB |
25’000₮ |
30 хоног |
70GB |
65’000₮ |
30 хоног |
99GB |
90’000₮ |
30 хоног |
Хэрвээ та дараа төлбөрт МинийМоби үйлчилгээний дараах багцуудтай бол бүх дата хэрэглээгээ 5G хурдаар ашиглана.(4G сүлжээний урамшууллын дата хамаарахгүй)
Дагалдах дата багц |
Үнэ |
---|---|
25GB + VOO Content |
30,000₮ |
35GB + VOO Content |
40,000₮ |
45GB + VOO Premium |
50,000₮ |
70GB + VOO Premium |
65,000₮ |
99GB + VOO Premium |
80,000₮ |
5G зөвлөмж, заавар мэдээлэл
5G нь өндөр хурдтай сүлжээ учраас контент үзэх, татах үйлдэл 4G-өөс илүү хурдан байдаг. Үүнээс хамаарч таны дата хэрэглээ богино хугацаанд ихэссэн мэт харагдах магадлалтай. Хэрвээ та ийм төрлийн хэрэглээнээс сэргийлэхийг хүсвэл
- Зөвхөн 5G хурдаар үзэхийг хүссэн өндөр чанартай контентоо үзээд бусад үед 4G тохиргоо хийх
- Та бүх видео контентийг өндөр чанартай үзэх хэрэгцээгүй бол бичлэгийн чанар /quality/ тохиргоог автомат эсвэл доод түвшинд сонгон дата хэрэглээг бууруулах
- Гар утасны арын шинэчлэлт /update/ тохиргоог зөвхөн WiFi -д холбогдсон үед хийхээр тохируулах.
- Дата хэмнэгч (Data saver) горимыг идэвхжүүлснээр олон аппликейшны арын ажиллагаанд дата ашиглахыг багасгах боломжтой.
1. eMBB (Сайжруулсан өргөн холбооны хөдөлгөөнт интернэт)
Илүү хурд: 5G сүлжээ нь 4G сүлжээтэй харьцуулахад файл татах, хуулах хурдаараа илүү байдаг. Та өндөр хурдаар файл татаж авах, контентоо шууд дамжуулах боломжийг олгосноор дата хэрэглэх мэдрэмж, хэрэглээ сайжирна.
2. URLLC (Маш найдвартай бага хоцролт бүхий харилцаа холбоо)
Хоцролт бага: 5G сүлжээ нь 4G сүлжээтэй харьцуулахад хоцролт бага тул өгөгдөл илгээх, хүлээн авахад саад бага байдаг. Онлайн тоглоом, онлайн уулзалт зэрэг бодит цаг хугацаанд зэрэгцэн хэрэглэж байгаа интернэт хэрэглээний гүйцэтгэлийг сайжруулж чадна.
3. mMTC (Олон тооны машин төрлийн харилцаа холбоо):
Илүү их хүчин чадал: 5G сүлжээ нь 4G сүлжээнээс илүү олон тооны төхөөрөмжийг багтаан ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн чанар алдагдахгүйгээр олон төхөөрөмж сүлжээнд нэгэн зэрэг холбогдох боломжтой гэсэн үг юм. Энэхүү давуу талыг байгууллагын, үйлдвэрлэлийн салбарт болон ухаалаг гэрийн төхөөрөмжүүдэд ашиглахад тохиромжтой.
4. Үр ашгийг сайжруулна
Эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлнэ: 5G сүлжээ нь 4G сүлжээнээс илүү эрчим хүчний хэмнэлт гаргахаар бүтээгдсэн. 5G сүлжээ нь 5G ашигладаг төхөөрөмжүүдийн батарейны ашиглалтын хугацааг уртасгахад үр нөлөөтэй тул ухаалаг утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд үр ашигтай.
5G тохиргоог нээж 5G сүлжээг ашиглах бол:
Та гар утасныхаа тохиргоо цэснээс 5G сонголт байгаа эсэхийг шалгаад таны гар утас 5G дэмждэг эсэхийг мэдэх боломжтой.
Таны гар утас iOS үйлдлийн системтэй бол: Settings > Cellular > Cellular Data Options > Voice & Data эсвэл
Settings > Mobile Data > Mobile Data Options > Voice & Data цэснээс 5G сонголтыг хийнэ.
Таны гар утас Android үйлдлийн системтэй бол:Settings > Connections > Mobile Network > Network mode цэснээс 5G сонголтыг хийнэ.
Хэрвээ та гар утас худалдан авахыг хүсвэл Мобиком онлайн салбараар зочлоорой: https://www.mobicom.mn/shop
4G тохиргоог хийж 5G сүлжээг ашиглахгүй тохиолдолд:
Таны гар утас iOS үйлдлийн системтэй бол: Settings > Cellular > Cellular Data Options > Voice & Data эсвэл
Settings > Mobile Data > Mobile Data Options > Voice & Data цэснээс 4G эсвэл 4G only сонголтыг хийнэ.
Таны гар утас Android үйлдлийн системтэй бол:Settings > Connections > Mobile Network > Network mode цэснээс 4G эсвэл 4G only сонголтыг хийнэ.