Телевизийн үйлчилгээ эрхлэгчийн холболт, дамжуулалтын гэрээ
ОСДҮЭ /МОБИНЕТ ХХК/ БОЛОН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ
/..... ХХК/-ИЙН ХОЛБОЛТ, ДАМЖУУЛЛЫН ГЭРЭЭ
20.. оны .. сарын .. өдөр № Улаанбаатар хот
Холболт, дамжууллын энэхүү гэрээ нь Дэлхийн Худалдааны Байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд (Regulatory Principles Reference Paper /RPRP/), Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиуд, ХХЗХ-ноос батлан гаргасан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам" болон холбогдох бусад журам, байгууллагын тус тусын дүрэмд үндэслэсэн болно.
Нэг талаас: Мобинет ХХК /цаашид “Дамжуулагч тал” гэх/, түүнийг төлөөлж ________________________,
Нөгөө талаас: ________ ХХК /цаашид “Телевиз” гэх/, түүнийг төлөөлж __________________, нар /хамтад нь “Талууд”, зарим тохиолдолд дангаар нь “Тал” гэх/ доорхи нөхцөлийг хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр энэхүү гэрээг байгуулав.
Энэхүү гэрээ нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Нэг. Ерөнхий зүйл
Хоёр. Талуудын эрх, үүрэг
Гурав. Техникийн нөхцөл, зааглах цэг
Дөрөв. Ашиглалт үйлчилгээ
Тав. Төлбөр тооцоо
Зургаа. Харилцан мэдээлэл солилцох
Долоо. Хариуцлага
Найм. Маргаан шийдвэрлэх
Ес. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл
Арав. Бусад
Хавсралт 1. Холболт хийх техникийн үзүүлэлт, Тоног төхөөрөмжийн талаархи мэдээлэл
Хавсралт 2. Зааглах цэгийн байршил, Холболтын зураглал
Хавсралт 3. Харилцан мэдээлэл солилцох албан тушаалтан
Хавсралт 4. Төлбөрийн мэдээлэл
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Нэг талаас Дамжуулагч нь [Технологи: Интернэт буюу ОТТ] олон суваг дамжуулах өөрийн сүлжээнд Телевизийн сувгийг холбож дамжуулах, нөгөө талаас Телевиз нь өөрийн хөтөлбөрийг Дамжуулагчийн сүлжээ [Хамрах хүрээ: Монгол улсын нутаг дэвсгэрт ба интернэт технологийн хувьд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй]-ний хэрэглэгчдэд хүргэх зорилгоор, Телевиз нь Дамжуулагчийн сүлжээнд холболт хийх хэлцлийн нөхцөл, түүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.
1.2. Талуудын эрх бүхий төлөөлөгчид энэхүү гэрээнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар гэрээ нь ... оны ... өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилэх ба гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талууд гэрээг цуцлах, шинэчлэх санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ нь цаашид ижил нөхцөлөөр хоёр жилийн хугацаатай сунгагдана.
1.3. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш талууд "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-д заасны дагуу ажлын 10 хоногийн дотор гэрээг хавсралтуудын хамт ХХЗХ-д хүргүүлж, бүртгүүлэх ба гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.
1.4. Талууд холболт, дамжуулал хийхдээ ямар нэгэн ялгаваргүй буюу ижил нөхцөлөөр хандах, ил тод, харилцан ашигтай байх, өрсөлдөөний эсрэг шударга бус аливаа үйлдэл гаргахгүй байх зарчмуудыг баримтална.
ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
2.1. Талууд холболт, дамжууллын гэрээнд дор дурдсан эрхийг эдэлнэ. Үүнд:
2.1.1. талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаасаа шаардах;
2.1.2. гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах тухай санал гаргах;
2.1.3. өөрт учирсан хохирлоо арилгуулахыг шаардах;
энэхүү гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд энэ гэрээний 7 дугаар зүйлд заасан хариуцлагын механизмыг шат дараатайгаар хэрэглэх.
2.2. Талууд холболт, дамжууллын гэрээнд дор дурдсан үүргийг хүлээнэ.Үүнд:
2.2.1. гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх;
2.2.2. үйлчилгээний чанар, техникийн стандарт, нөхцөл шаардлагыг хангах;
2.2.3. гэрээнд заасан бол төлбөр төлөх;
2.2.4. гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх;
2.2.5. өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх;
2.2.6. гэрээнээс үүдэлтэй маргаантай асуудлыг зөвшилцлийн журмаар шийдвэрлэх
2.2.7. гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгааны улмаас холболтыг салгах, хязгаарлалт хийх бол нөгөө тал болон Зохицуулах хороонд 72 цагийн өмнө үндэслэлийн хамт, дамжуулагч талын сүлжээний хэрэглэгчдэд 48 цагийн өмнө урьдчилан мэдэгдэх;
2.2.8. ХХЗХ болон салбарын эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм журам, нөхцөл шаардлага, тогтоол шийдвэрийг чанд мөрдөж ажиллах.
ГУРАВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ЗААГЛАХ ЦЭГ
3.1. Холболт хийх техникийн нөхцөл:
3.1.1. Холболт хийхэд шаардагдах техник төхөөрөмж, түүнд тавигдах шаардлага, стандарт үзүүлэлт зэрэг нь Хавсралт №1-ийн дагуу байна. Хавсралт №1-д орсон өөрчлөлтийг тухай бүр тусгаж байна.
3.1.2. Телевизийн студиэс ирэх дохио нь Монгол Улсын “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” MNS 5592-2:2016 стандарт болон олон улсын стандарт, зөвлөмжүүдийг хангасан байна.
3.1.3. Талуудын сүлжээ хооронд холболт хийх дамжуулах шугам нь __(өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ)__ байна.
3.2. Зааглах цэг:
3.2.1 Талуудын холболтын зураглал, ачаалал дамжуулах замууд нь Хавсралт №2-т заасны дагуу байх ба Талууд зааглах цэгээс 2 тийш шугамыг таслан хэмжилт, шалгалт хийх техникийн боломж, нөхцөлийг хангасан байна.
3.2.2. Зааглах цэг дэх техник, төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ [Зааглах цэгийг талууд тохирсоны үндсэн дээр тогтоох]-г тухайн зааглах цэг байрлаж байгаа тал [З дагч талын байршилд бол түүнийг мөн заах] хариуцах ба талууд өөрт ноогдох ашиглалт үйлчилгээний зардал [тоолуурын заалтын дагуух цахилгаан хэрэглээний төлбөр болон бусад]-ийг хариуцна.
ДӨРӨВ. АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ
4.1. Зааглах цэгээс 2 тийш Талууд өөрсдийн шугам, төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ буюу бүрэн бүтэн байдал, тасалдалгүй найдвартай ажиллагаа, чанарын хяналт, гэмтэл засварыг хариуцна.
4.2. Энэхүү гэрээний хүрээнд талууд өөрийн сүлжээнд аливаа туршилт, техникийн шинэчлэл, урьдчилан сэргийлэх хэмжилт, шалгалт хийх тохиолдолд ажиллах хугацаа, горимыг хуанлийн 7-с багагүй хоногийн өмнө урьдчилан тохиролцож, мөрдөн ажиллана.
4.3. Аль нэг Тал нь нөгөө Талынхаа үйлчилгээг тасалдуулахгүй байх үүргийг хүлээх ба хэрэв гэмтэл саатал гарвал хариуцсан Тал нь шуурхай арга хэмжээ авч, нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх ба нөөц суваг, тоног төхөөрөмжид шилжүүлнэ. Энэхүү гэмтэл саатал, авсан арга хэмжээний талаар Талуудын техникийн ажилтнууд тодорхой тэмдэглэл хөтөлж, удирдлагаар баталгаажуулан хадгална.
4.4. Аль нэг Талын буруутай үйлдлээс шалтгаалан үйлчилгээ саатах, тасрах тохиолдолд буруутай этгээд нь нөгөө Тал болон хэрэглэгчийг хохироохгүй байх бүхий л арга хэмжээг /хохирлыг нөхөн төлүүлэх гэх мэт/ авна.
4.5. Техникийн гэмтэл, саатал, үзлэг үйлчилгээний үед Дамжуулагч нь Телевизийн сувгаар дараах мэдэгдэл бүхий текстийг дамжуулна.
4.5.1. Дамжуулагч талд техникийн гэмтэл, саатал гарсан бол “ДАМЖУУЛАГЧИЙН СҮЛЖЭЭНД ГЭМТЭЛ ГАРСАН ТУЛ ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ”;
4.5.2. Телевизийн талд гэмтэл, саатал гарсан бол “ТЕЛЕВИЗЭД ТЕХНИКИЙН ГЭМТЭЛ ГАРСАН ТУЛ ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ”
4.5.3. Хуваарьт үзлэг, үйлчилгээ хийж байгаа бол “ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА.” боломжтой бол хэвийн үргэлжлэх хугацааг дурдах;
4.6. Телевиз нь Дамжуулагчийн ________/үйлчилгээний багцын нэр/ багцын _______ дугаар сувагт байрлах ба дараах нөхцөлд Дамжуулагч сувгийн дугаарт өөрчлөлт оруулж болно. Үүнд:
4.6.1. Дамжуулагчийн сүлжээгээр дамжиж байгаа бусад сувгууд хасагдах, нэмэгдэх
4.6.2. Дамжуулагч өөрийн үйлчилгээний багцад шинэчлэлт, өөрчлөлт оруулах
4.7. Энэхүү гэрээний 4.6-д заасны дагуу Дамжуулагч сувгийн дугаарт өөрчлөлт оруулах бол энэ талаараа Телевизэд _30__ хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
4.8. Дамжуулагч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана.
4.9. Талуудын ашиглалт үйлчилгээг хэвийн байлгах талаар харилцан мэдээлэл солилцох албан тушаалтан, хаяг, холбоо барих хэрэгсэл зэргийг Хавсралт №3-д заасан байна.
ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО
5.1. Телевиз нь энэхүү гэрээний хүрээнд анхны холболтын төлбөрийг Хавсралт 4-д заасны дагуу гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор нэг удаа Дамжуулагчийн ..... банкны .... дансанд шилжүүлнэ.
5.2. Телевиз нь энэхүү гэрээний хүрээнд дамжуулагчийн байр [Зааглах цэг дамжуулагч талын байранд бол]-нд байршуулсан тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ /цахилгаан хэрэглээ болон бусад/-ний төлбөрийг Хавсралт 4-д заасны дагуу улирал бүрийн эхний сарын эхний 10 хоногийн дотор түрээслэгчийн нэмэмжлэлийг үндэслэн төлж барагдуулна.
5.3. Энэхүү гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой төлбөрийн дүнгийн 0.5 хувиар тооцож, нөгөө талдаа алданги төлнө [ажлын хамрах хүрээ болон төлбөрийн нөхцөлөөс хамаарч 5.2 болон 5.3-т зохих өөрчлөлтийг оруулж болно].
5.4. Талуудын санхүүгийн албаны холбогдох ажилтнууд нь төлбөрийн тооцоог улирал бүр тооцож, нийлнэ. Талуудын холбогдох ажилтны мэдээлэл Хавсралт №3-д заасны дагуу байх ба ажил хариуцсан хүмүүсийн ажлын зохион байгуулалт, техникийн саатал нь тооцоо хийх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй.
5.5. Талууд гэрээг цуцлах нөхцөлд энэхүү гэрээний төлбөрийн шаардлага гаргах эрхийг хөндөхгүй буюу дуусгавар болохгүй ба гэрээ цуцлах хүртэлх хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулна
ЗУРГАА. ХАРИЛЦАН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ
6.1. Телевиз нь дараагийн долоо хоногийн хөтөлбөрийг өмнөх долоо хоног бүрийн Баасан гаригийн 15:00 цагаас өмнө өөрийн ...tv@... хаягнаас дамжуулагч талын epg@ цахим хаяг руу илгээх ба телевизийн хөтөлбөр нь Хавсралт №5-д заасан форматын дагуу, үг үсгийн алдаагүй байна.
6.2. Телевиз нь Хөтөлбөрт өөрчлөлт оруулах бол энэ талаархи мэдээллийг 6.1-д заасан хаяг, форматын дагуу дамжуулагчид ___ цагийн өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг тусгуулна.
6.3. Эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу үүрэг болгосон тохиолдолд талууд нэвтрүүлгийн дундуур цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.
6.4. Дамжуулагч талд мэдэгдэлгүй хөтөлбөрт оруулсан өөрчлөлт, хөтөлбөрийг зөрүүлснээс үүссэн аливаа гомдол, маргаантай асуудлыг дамжуулагч тал хариуцахгүй болно.
6.5. Энэхүү гэрээний хүрээнд талууд харилцан мэдээлэл солилцоход дараах зарчим, дарааллыг баримтална. Үүнд:
6.5.1. Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг талууд албан бичгээр эсхүл и-мэйлээр харилцан илгээж, баталгаажуулна.
6.5.2. Аль нэг тал нөгөө талдаа бичгээр гаргасан хүсэлтэд нөгөө тал ажлын 10 хоногийн дотор бичгээр хариу өгнө.
6.5.3. Мэдээлэл солилцох ажилтны мэдээллийг Хавсралт –3 д заана.
6.6. Талууд гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар мэдсэн, олж авсан нөгөө талын бизнесийн болон хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ мэдээлэл баримт (дотоод зохион байгуулалт, техникийн шийдэл, хамгаалалт, аюулгүй байдал гэх мэт)-ийг өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхол, эсвэл түүний эсрэг ашиглахгүй, аливаа гуравдагч этгээдэд амаар, бичгээр болон аливаа бусад хэлбэрээр задруулахгүй, дамжуулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
7.1. Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх эсхүл зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээ, мөн Монгол Улсын холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
7.2. Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа хохирол учруулсан тохиолдолд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй.
7.3. Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх, эсхүл удаа дараа биелүүлэхгүй байх тохиолдолд нөгөө тал үүргийн гүйцэтгэлийг хангах дор дурьдсан аргыг шат дараатайгаар хэрэглэнэ. Үүнд:
7.3.1. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлэх.
7.3.2. энэхүү гэрээний 5.3-т заасны дагуу алданги тооцох;
7.3.3. аль нэг тал нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 1.6.7 заалтыг хэрэгжүүлэн хязгаарлалт, салгалтыг хийх;
7.4. Энэхүү гэрээний 7.3-т заасан арга хэмжээг хүлээсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй.
7.5. Талууд дор дурьдсан тохиолдлоос бусад ямар ч тохиолдолд холболтыг салгах, хязгаарлалт хийхгүй байна. Үүнд:
7.5.1. Давагдашгүй хүчин зүйлс;
7.5.2. Гэрээнд оролцогч тал цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон болон дампуурсанаа албан ёсоор зарласан;
7.5.3. Техникийн гэмтэл саатал гарсан, эсвэл засвар, үзлэг шалгалт хийхээр харилцан тохиролцсон;
7.5.4. Эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэл бүхий мэдэгдэл ирүүлсэн;
7.5.5. Гэрээнд төлбөр төлөхөөр заасан бол гэрээний оролцогч талуудын аль нэг нь төлбөрөө төлөөгүй, эсхүл төлбөрийг гэрээнд тохиролцсон боломжит хугацаанаас _3_ сараар хэтрүүлсэн;
НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
8.1. Энэ гэрээтэй холбогдон үүсч болох аливаа маргаан, санал зөрөлдөөнийг Талууд зөвшилцлийн журмаар шийдвэрлэхийг оролдох бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд маргаан, санал зөрөлдөөнийг Зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ.
8.2. Зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг маргалдагч Талууд аль болох хүлээж авна. Хэрэв Зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Талууд шүүхэд хандах эрхтэй.
ЕС. ГЭНЭТИЙН БОЛОН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
9.1. Давагдашгүй хүчин зүйл гэдгийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилсэн тохиолдолд давагдашгүй хүчин зүйл гэж үзнэ.
9.2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
9.3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл Талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
9.4. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, сүлжээний хэт ачаалал, гуравдагч этгээдийн буруугаас сүлжээний үйлчилгээ тасалдах, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
9.5. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй болно.
АРАВ. БУСАД
10.1. Энэхүү гэрээнд Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээний хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эх хувьд засварласан буюу бусад аргаар оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтийг хүчингүйд тооцно.
10.2. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох ба Талуудын аль нэг нь энэ тухайгаа нөгөө талдаа 1–ээс доошгүй сарын өмнө албан бичгээр мэдэгдэнэ. Нөгөө Тал зөвшөөрснөө бичгээр илэрхийлэх нөхцөлд гэрээг дуусгавар болсонд тооцно.
10.3. Талууд харилцан хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй.
10.4. Энэхүү гэрээнд шууд заагаагүй аливаа асуудлыг Монгол Улсын дагаж мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
10.5. Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, өмчлөл өөрчлөгдсөн эсэхээс үл хамааран энэхүү гэрээний 1.2-т заасан хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
10.6. Энэхүү гэрээнд 20__ оны __ дугаар сарын __-ний өдөр ________ /Улаанбаатар хотноо/ гарын үсэг зурав.
Талуудын албан ёсны хаяг, бусад өгөгдлүүд:
Мобинет ХХК: |
..................... ХХК |
Хаяг: Улаанбаатар хот -14220; Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор |
Хаяг: ....................... ....................... ....................... ....................... ....................... ....................... ....................... ....................... ....................... |
|
Бүртгэлийн гэрчилгээ: … Регистрийн дугаар: … Утас : … Факс: … Электрон хаяг: … И-майл хаяг: … |
Бүртгэлийн гэрчилгээ: … Регистрийн дугаар: … Утас : … Факс: … Электрон хаяг: … И-майл хаяг: … |
|
Гэрээ байгуулсан:
| |
|
………….. ХХК ………….. /Гарын үсэг/ ………….. /Нэр/ ………….. /Албан тушаал/ |
………….. ХХК ………….. /Гарын үсэг/ ………….. /Нэр/ ………….. /Албан тушаал/_____________ |
Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №1
ХОЛБОЛТ ХИЙХ ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Телевизийн студиэс өгөх дохио нь дараах стандарт, үзүүлэлтийг хангана.
ИНТЕРФЕЙС | |
Дүрсийн оролт (PAL) |
[HD форматаар дамжуулах бол SMPTE 292M (HD-SDI), ITU-R BT709 стандартыг хангасан байх.] |
Дууны оролт |
[Embedded audio (Дүрсний сигналд нь суулгасан аудио сигнал)] |
ДҮРСИЙН ҮЗҮҮЛЭЛТ | |
Дэлгэцийн харьцаа |
[4:3, 16:9] |
НD нягтрал /пикселийн тоо/ |
[HD-SDI, 1080@50i, шахалтын стандарт нь MPEG/AVC (H.264) гэх мэт] |
ДУУНЫ ҮЗҮҮЛЭЛТ | |
Дууны түвшин |
[Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос баталсан EBU-128 зөвлөмж болон Монгол Улсын “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” MNS 5592-2:2016 стандартад заасны дагуу дууны гаралтын түвшин -18dBFS, эгшин зуурын утга нь ±1 байна.] |
Дууны кодлол |
[Стерео, MPEG layer 1, 2, 3 , AAC, AES гэх мэт ] |
Тоног төхөөрөмжийн мэдээлэл:
Холболтын техник, төхөөрөмжийн нэр, зориулалт |
Телевиз талд |
Дамжуулагч талд (ОСДҮЭ ) |
Хөрвүүлэх төхөөрөмж (Encoder) түүний төрөл, марк, сериал дугаар |
- |
AWS Elemental Live L532AE • 8x HD-SDI • 2x 1GbE RJ45 • 2x 10GbE Fiber |
Дамжуулах (Tx) / Хүлээн авах (Rx) төхөөрөмж түүний төрөл марк, сериал дугаар |
SDI transmitter |
SDI transmitter HD8-T-S-FC / SDI receiver HD8-R-S-FC |
Холбох шугамын төрөл, үзүүлэлт: |
Шилэн кабелийн оролт |
Single mode fiber cable |
Холболтын интерфэйс: |
FC/PC |
FC/PC |
Бусад.... |
|
|
Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №2
ЗААГЛАХ ЦЭГИЙН БАЙРШИЛ, ЗУРАГЛАЛ
|
Хаяг |
Зааглах цэгийн байршил |
|
Тоног төхөөрөмж |
|
ХОЛБОЛТЫН ЗУРАГ
[Телевизийн дамжуулах төхөөрөмжөөс ОСДҮЭ-ийн хүлээн авах төхөөрөмж хүртэл ашиглагдаж байгаа бүх төхөөрөмж, хөрвүүлэх төхөөрөмж, тэдгээрийн холбогдсон байдлыг схем зургаар харуулж, зааглах цэгийг тэмдэглэх]
Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №3
Харилцан мэдээлэл солилцох албан тушаалтАн
Дамжуулагч тал
№ |
Чиглэл |
Нэр |
Албан тушаал |
Утас |
И-мэйл |
1 |
Техникийн холбогдолтой асуудал гарсан үед: |
|
|
|
|
2 |
ТВ-ийн хөтөлбөртэй холбоотой өөрчлөлт гарсан үед: |
|
|
|
|
3 |
Санхүүгийн холбогдолтой асуудал гарсан үед: |
|
|
|
|
4 |
Маркетингийн холбогдолтой асуудал гарсан үед: |
|
|
|
|
ТТелевизийн тал
№ |
Чиглэл |
Нэр |
Албан тушаал |
Утас |
И-мэйл |
1 |
Техникийн холбогдолтой асуудал гарсан үед: |
|
|
|
|
2 |
ТВ-ийн хөтөлбөртэй холбоотой өөрчлөлт гарсан үед: |
|
|
|
|
3 |
Санхүүгийн холбогдолтой асуудал гарсан үед: |
|
|
|
|
4 |
Маркетингийн холбогдолтой асуудал гарсан үед: |
|
|
|
|
Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №4
ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
|
|
Төлбөрийн задаргаа |
Үндэслэл, тайлбар |
Төлбөрийн хэмжээ |
1 |
Анхны холболтын төлбөр /нэг удаагийн төлбөр ба хөнгөлөх боломжтой/ |
Анхны холболт хийхтэй холбогдуулан тохиргоо, тест хийх зэрэг хүнтэй холбоотой зардал болон холболтод шаардагдах кабелийн зардал, |
300,000.00 төгрөг /гурван зуун мянган төгрөг/ |
2 |
Ашигалалт үйлчилгээний төлбөр |
Зааглах цэг нь Дамжуулагчийн байр байх нөхцөлд телевизийн үйлчилгээ эрхлэгчийн тоног төхөөрөмж байршуулсан ашиглалт, түрээсийн төлбөр. |
Цахилгааны төлбөрийг тоолуурын заалтаар төлөх ба бусад төлбөрийн хувьд тухай бүр тооцох. |
3 |
|
|
|
Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №5
ХӨТӨЛБӨР ӨГӨХ ФОРМАТ
|
Schedule Date |
Schedule Start Time |
Slot Duration |
Title (ENG) |
Title (MGL) |
Synopsis (ENG) |
Synopsis (MGL) |
Short Synopsis (ENG) |
Short Synopsis (Mongolia) |
Live |
M/D/YEAR |
06:00 |
1:00 |
|
|
|
|
|
|
|
Тайлбар:
- Нэвтрүүлгийн нэр 30 тэмдэгтэд багтаах (30 тэмдэгтээс хэтэрвэл DTH үндсэн болон туслах цэсүүдэд бүрэн харагдахгүй);
- Бүх тэмдэгт ТОМ үсгээр байх;
- Өдөр бүрийн эфирийн төгсгөлд заавал Эфир завсарлага, Эфир хаасан эсвэл Эфир завсарласан гэж бичнэ.


