Tracert нь тухайн хандах гэж байгаа сервер болон веб сайтруу хэдэн төхөөрөмж дамжиж, хэдэн ms – ийн өөрчлөлттэйгээр хүрч байгааг харах боломжыг олгодог. Мөн тухайн хэрэглэгч тухайн сайтруу хандахдаа ямар гарцаар гарч байгааг харах боломжийг олгодог. Tracert хийхдээ шууд IP хаягыг бичих эсвэл домайн нэрийг нь бичиж харах боломжтой байдаг.
Зөвхөн tracert х.х.х.х гэсэн командийг ашигласан тохиодолд дамжиж байгаа серверүүдийн IP болон hostname-үүд хамт харагддаг. Харин tracert –d х.х.х.х гэж шалгавал тухайн hostname-ийн цаана байгаа IP хаягыг харуулдаг. Доорхи зурагт ялгааг харуулав.