Хэрэглэгч үйлчилгээг цуцлах, гэрээг дуусгавар болгохдоо:

  • Байгууллагын хэрэглэгчийн албан бичигт үндэслэн Харилцагч хариуцсан менежер нь холбогдох албан тушаалтнуудаас цуцлах зөвшөөрөл авснаар үйлчилгээг цуцлана.
  • Үйлчилгээ ашиглахгүй 3 сар болсон тохиолдолд үйлчилгээг цуцалсанд тооцно.
  • Шилэн кабелын холболт бүхий хэрэглэгч гэрээний хугацаа дуусаагүй байхад үйлчилгээ цуцлах тохиолдолд гэрээнд заагдсан нөхөн төлбөр төлнө.
  • Үйлчилгээ цуцласан тохиолдолд тоног төхөөрөмжийн буцаалт хийгдэхгүй.