Төлбөрөө хугацаандаа төлсний урамшуулал
Та мобикомын үйлчилгээний төлбөрөө монпэй дансаар төлөөд, төлсөн дүнгийнхээ 10% болон 5%-ийн буцаан олголтыг монпэй дансандаа урамшуулал болгон аваарай. Энэхүү урамшууллаа гүйлгээ хийх, худалдан авалт хийхдээ шууд ашиглах боломжтой.💙

УРАМШУУЛАЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Мобикомын Дараа болон Хосолсон төлбөрт хувь хэрэглэгч буцаан олголтын урамшуулалд хамрагдах боломжтой бөгөөд төлбөрөө monpay аппликэйшн, эсвэл mobicom аппликэйшн ашиглан монпэй дансаар сар бүрийн
🎁🤩 5-10-ны дотор төлөхөд 10%,
🎁🤩 11-20-ны дотор төлөхөд 5%-ийн буцаан олголтыг монпэй дансандаа урамшуулал болгон авна.
Та зөвхөн өөрийн дугаарын төлбөрийг үлдэгдэлгүй төлсөн тохиолдолд урамшуулалд хамрагдана. Байгууллагын дугаартай хэрэглэгчид хараахан хамрагдах боломжгүй. Гэхдээ байгууллагын дугаартай хэрэглэгчид маань хугацаандаа төлбөрөө төлөөд дараа сарын төлбөрөөс 5%-н хөнгөлөлт авах нь хэвээрээ байгаа шүү :)
Monpay аппликэйшнаар төлбөр төлөх заавар

1. Төлбөр цэс рүү орно
2. Мобиком төлбөр төлөлт цэс рүү орно
3. Гүйлгээний дүнгээ баталгаажуулан төлөх дарна
4. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоно
5. Төлбөрийн мэдээллээ баталгаажуулан үргэлжлүүлэх дарна
6. Monpay апп-н гүйлгээ хийх 4 оронтой нууц үгээ оруулан баталгаажуулна
Mobicom аппликэйшнаар төлбөр төлөх заавар

1. Моби апп-н төлбөр хэсэг рүү орно
2. Утасны төлбөр хэсэг рүү орно
3. Төлөх цэсийг сонгон үргэлжлүүлнэ
4. НӨАТ-н баримт авах хэлбэрээ сонгоно
5. Төлбөрийн хэрэгсэл хэсгээс Monpay гэж сонгоно
6. Monpay-н гүйлгээ хийх 4 оронтой нууц үгээ оруулан баталгаажуулна


